Гэр бүл таны буцаад очихыг хамгийн их хүсдэг газар. Хэдийгээр түгжрэлтэй, хол замыг туулж ирсэн ч гэлээ гэртээ байх нь тав тух, амар амгалан байдал болон чөлөөт цагийг олгодог. Гэхдээ заримдаа гэр орон тийм ч тав тухтай санагддаггүй, үүнд эмх замбараагүй болон бохир байдал нөлөөлдөг. Гэрийг тав тухгүй газар болгодог нийтлэг 6 алдааг хүргэж байна.
Алдаа 1: Булан тохойг ховор шүүрдэх
Хүн бүр ширээ эсвэл шүүгээ тоосонд дарагдсан байвал дахин дахин арчдаг. Тэгвэл ингээд л болох нь тэр гэж бодвол эндүүрч байна. Тавилгуудын ар талын тоос шороог ч бас арчихаа мартаж болохгүй. Танд энэ тоос шороо харагдахгүй байж болох хэдий ч та үүгээр амьсгална гэдгийг санаарай. Иймд эдгээр газруудын тоос шороог сард 1-2 удаа тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй.
Алдаа 2: Хөшгийг ховор угаах
Энэ бол маш чухал! Эхлээд тоос шорооноос нь салгах хэрэгтэй. Хоёрдугаарт, өнгө нь бүдэгхэн болсон байдаг, яагаад гэвэл өрөөнд тусах нарны хурц туяа тоос шороотой хөшигний өнгийг ийм болгож хувиргадаг. Тэгэхээр 3 сар тутамд нэг удаа хөшгөө угааж байх нь чухал – эрүүл агаар амьсгалахыг хүсэж байгаа бол шүү дээ!
Алдаа 3: Урагдсан хувцсаа хадгалах
Юунд хэрэгтэй гэж вэ? Хувцасны шүүгээнд зай эзэлнэ, таныг бухимдуулна, хэзээ ч өмнөх шигээ гоё сайхан харагдахгүй. Хэрэв тухайн хувцас таны хувьд нандин бол оёход л хангалттай.
Алдаа 4: Хагарсан аяга тавгийг байлгах
Хагарсан аяга тавгийг гэртээ байлгаад байх ямар ч шаардлага байхгүй. Харамсах зүйлгүйгээр тэр дор нь гаргаж хаях хэрэгтэй.
Алдаа 5: Усны гоожуур эсвэл хоолойг засахгүй байх
Үр дүнд нь танай гэрийн шалны завсраар ус урсаж, улмаар хөгц үүснэ. Энэ тийм хүсэхээр зүйл гэж үү? Слесарь дуудаж янзлуулахгүй бол танай гэр ариун цэврийн ямар ч шаардлага хангаагүй газар болж хувирах эрсдэлтэй.
Алдаа 6: Гэрлийн бүрхүүлийг цэвэрлэхээ мартах
Эсвэл маш ховорхон цэвэрлэдэг. Ихэнхдээ гэрэл болон гэрлийн бүрхүүлүүд нь гэгээлэг өнгөтэй байдаг. Тоос шороог амархан цуглуулж, үр дүнд нь гэрэлтэх нь багасч, бүдгэрдэг. Бүдэг гэрэлтэй өрөөнд байх үнэхээр хэцүү. Иймээс гэрлийн бүрхүүлийг арчиж цэвэрлэх болон гэрлийг нь 6 сар тутамд цэвэрлэж байх ёстой. Энэ нь үр дүнтэй байна!
Эдгээр алдаанууд тийм ч ноцтой, хор хөнөөлтэй зүйлс биш, гэхдээ л танай гэрийн тав тухыг алдагдуулна гэдгийг мартаж болохгүй. Иймд эдгээр алдааг аль болох гаргахгүй байхыг хичээж, гэрээ сайтар цэвэрлэж байгаарай!