Үрчлээс арилгах 7 төрлийн дасгал: Таны нүүр дахин үрчлээтэхгүй бас өөртөө итгэлтэй алхах боломж!

2

Нүүрийг өргөж өгөх дасгалууд мэс ажилбар хийлгэхээс ч илүү үр дүнтэй. Мэс ажилбар бол үнэ өртөг ихтэй бас өвдөлт мэдрүүлнэ, мөн ирээдүйд эерэг үр дүнтэй хэвээрээ байна гэсэн баталгаа байхгүй. Нүүрний дасгалуудыг хийснээр таны нүүр тэг чигтээ өргөгдөж, арьс нь чангарна. Иймд өнөөдрөөс эхлэн нүүрний дасгалуудыг хийж хэвшиж, гоо сайхандаа хөрөнгө оруулалт хийцгээе!

Бид та бүхэндээ энгийн боловч маш үр дүнтэй нүүрний дасгалуудын талаар хүргэж байгаадаа баяртай байна. Мөн нүүрний йог хийхийн ач тусыг мэдээний төгсгөл хэсгээс уншаарай.

1. Гөлгөр духны “Гайхамшиг”

  • Гарынхаа алгыг духан дээрээ тавина. Чигчий хуруу хөмсөгний дээхнэ талд байх бөгөөд бусад хуруунууд духан дээр байрлана.
  • Хуруунуудаа духан дээрээ тавьсан чигээр нь хөмсөгөө огцом дээш өргөнө.
  • Духаа амрааж, дасгалыг 20 удаа давтаж хийнэ.
  • Хамгийн сүүлийн удаа хийх үедээ хөмсгөө бүр ч илүү огцом өргөөрэй. Нилээн хэдэн удаа энэ дасгалыг хийсний дараа тоог нь нэмээрэй.
© depositphotos.com

 

2. Хамрын ойролцоох үрчлээтэй хийх тэмцлийн “Инээмсэглэл”

  • Инээмсэглэ.
  • Зурганд үзүүлсэн цэг дээр хуруугаа байрлуулж, зөөлхөн түлхэнэ.
  • Дараа нь арьсыг хурууныхаа эсрэг чиглэлд түлхэнэ.
  • Ингэхдээ тухайн хэсгийн булчинг тодорхой хэмжээгээр ачааллуулах хэрэгтэй.
  • 10 удаа давтаж хийнэ.
© depositphotos.com

 

3. Залуухан болон дур булаам уруулын “Исгэрээ”

  • Та шүгэлдэж байна гэж төсөөл. Уруулаа жимийж, аль чадахаараа булчинг нь ачааллуул. Энэ байрлалаа 5-10 секунд барина.
  • Эргээд уруулаа хэвийн байрлалд шилжүүлж, зөөлнөөр амьсгаагаа гаргана.
  • 5 удаа давтаж хийнэ.
© depositphotos.com

 

4. Уруулын булан хэсэгт үрчлээ тогтохоос сэргийлж, амныхаа булчинг ачааллуулах

  • Уруулынхаа булан хэсэгт хуруугаа байрлуулна.
  • Арьсаа зөөлнөөр хоёр тийш татна.
  • Ингэхдээ хуруугаараа арьсан дээр дарсан чигээр нь уруулынхаа булчинг ачааллуулна.
© depositphotos.com

 

5. Хамраас чих хүртэлх арьсанд үрчлээ тогтохоос сэргийлж иллэг хийх

  • Хамрынхаа ирмэг орчимд хуруугаа байрлуулна.
  • Жижиг дугуй хэлбэртэйгээр хамраасаа чих хүртэлх арьсанд зөөлөн иллэг хийнэ.
© depositphotos.com

 

6. Хамрын ойролцоох хэсгийн үрчлээг бүдгэрүүлэх

  • Уруулаа хааж, долоовор хуруугаа зурганд үзүүлсэн цэг дээр байрлуулна.
  • Хуруугаа хөдөлгөлгүй, уруулаа ачааллуулж, аль болох шүдэндээ хүргэнэ.
  • Амрахын өмнө булчингаа ачааллуулах үүднээс энэ байрлалаа хэдэн секунд барина.
© depositphotos.com

 

7. Арьсаа залуу харагдуулахын тулд хацраа пөмбийлгөх

  • Хамраараа гүнзгий амьсгаа авч 3-5 секунд барина.
  • Хацраа пөмбийлгөнө, ингэхдээ уруулаа нээлгүйгээр хамраараа амьсгалаа гаргана.
© depositphotos.com

 

Бонус 1: Үрчлээнээс сэргийлэхийн тулд витамин Е амин дэм хэрэглэх

Витамин Е амин дэм таны арьсыг залуу харагдахад тусална:

  • Үрчлээнээс сэргийлнэ.
  • Сорвины хэмжээг багасгана.
  • Арьсны хорт хавдар тусахаас сэргийлнэ.
  • Арьсыг чийгшүүлнэ.
  • Арьсыг нарны хурц туяанаас хамгаална.

Нүүрний йог хийсний дараа витамин Е амин дэмийн тосыг түрхвэл илүү богино хугацаанд үр дүн гарах болно.

Illustrated by Ekaterina Gapanovich

 

Бонус 2: Нүүрний дасгал хийсний өмнөх болон дараах үеийн харьцуулалт

eugenia.ama/Instagram

 

eugenia.ama/Instagram

Та 50 насандаа 30-тай юм шиг харагдахыг хүсэхгүй байна гэж үү? Хэрэв энэ мэдээ танд таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

14
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Rizwan Ansari

    Rizwan Ansari

    2019/05/08 at 23:17

    Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу?
    Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ?
    Би КИНИНГИ компани нь fortis эмнэлэгт 520,000 ам.доллараар зарж байна
    Амьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа бол
    бөөр, та эмнэлэг рүүгээ имэйлээр холбогдож болно [
    [email protected]] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөг
    визээ боловсруулахын тулд мэс засал хийлгэхээр ирнэ
    Хэрэв танд мэс засал хийвэл та бэлэн боллоо
    Та эмнэлгийн тусламжтай холбоо барьж болно
    [email protected]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *