Хөлийн өсгий хагарах маш зовиуртай байдаг: Үүнийг хэвийн болгоход туслах 9 үр дүнтэй арга

2

Өсгий хагарна гэдэг үнэхээр төвөгтэй асуудал. Энэ бяцхан кальцийн бөөгнөрөл өсгийн ясны ойролцоо хэсэгт нөлөөлж, алхах эсвэл гүйхэд хүндрэл үүсгэдэг. Ойролцоогоор хүмүүсийн 50% нь энэ асуудалтай нүүр тулгардаг байна. Та үүнийг өсгийнөөсөө олж харах боломжгүй ба яагаад гэвэл хамгийн уртдаа 3 см хэмжээтэй байдаг. Энэхүү төвөгтэй асуудлаас ангижрах тийм ч амархан биш ба зарим нэг зайлшгүй арга хэмжээ авах хэрэгтэй болдог.

Бид та бүхэнд өсгийн хагарлыг хэвийн болгоход туслах үр дүнтэй аргуудыг хүргэж байна.

1. Хагарсан өсгийн дээр хүйтэн жин тавих

Хөлийн өвдөлтийг үл ойшоох хэрэггүй бас гэрийн нөхцөлд хөлөндөө анхаарал тавьж болно. Хүйтэн жин тавьсны дараагаар хагарсан өсгийний өвдөлт аажимдаа багасна. Хүйтэн жин өвдөлтийг богино хугацаанд арилгахад тусална, гэхдээ хэрэв та өсгийндөө эмчилгээ хийлгэж байгаа бол удаан хугаацаагаар хүйтэн жин тавьж болохгүй.

Хэрэв танд хүйтэн жин тавих боломж байхгүй бол мөсийг алчуурт боогоод өсгийндөө тавьж болно.

 

2. “Плинтер фасцит” шөнийн чиг барьж боогч өмсөх

Унтахдаа шөнийн чиг барьж боогчийг гэмтсэн хөлдөө өмссөнөөр унтаж байхад өвчнийг намдаана. Эхэндээ тав тухтай санагдахгүй байж болох ч хэрэглээд ирэхээр эерэг өөрчлөлт танд мэдрэгдэх болно. Та үүнийг спортын дэлгүүр, эмийн сан эсвэл онлайнаар худалдаж авч хэрэглэх боломжтой.

Хэмжээнд нь санаа зовох хэрэггүй, жижиг, дунд эсвэл том гэсэн төрлүүдтэй. “Плитнер фасцит” шөнийн чиг барьж боогч нь үр дүнтэй эмчилгээ болох ба хөлийн өвчнийг эдгээхэд тусална.

© Facebook/Amy Fitzpatrick

 

3. Хагарсан өсгийнд физик эмчилгээ хийлгүүлэх болон дасгал хийх

Физик эмчилгээ хийлгүүлэхээс хэзээ ч цааргалж болохгүй. Мэргэжлийн эмчид хандаж, зөв эмчилгээг сонгон хийлгүүлэх нь асуудлыг цааш улам хүндрүүлэхгүй байх ач тустай. Мэргэжлийн эмч танд гэртээ хийхэд тохиромжтой дасгалуудыг хэлж өгнө.

Тэдгээр дасгалууд нь өвчнийг намдаах болон давхар булчинг ажиллуулах ач тустай. Өдөр бүр чөлөөт цагаараа дасгалуудыг хийх хэрэгтэй.

Illustrated by Daniil Shubin

 

4. Хагарсан өсгийнд алимны цагаан цуу түрхэх

Гэрийн эмчилгээ бол маш энгийн, бас үр дүнтэй! Алимны цагаан цуу нь өвдөлтийг намдаах болон хавагналтыг хэдхэн алхамын тусламжтай хэвийн болгоно. Алчуурт бага зэрэг алимны цагаан цуу шингээгээд л болох нь тэр. Дараа нь хагарсан өсгийгөө алчуураар бооно. Өвчнийг намтдал энэ аргыг өдөр бүр давтаарай.

© depositphotos.com © depositphotos.com

 

5. Мэргэжлийн эмчийн зөвлөсөн зориулалтын улавчийг гутландаа дэвсэх

Энгийн, хурдан бас үр дүнтэй! Зориулалтын улавчийг гутландаа дэвсэхдээ эмчийн заавар зөвлөгөөг дагах шаардлагатай ба хүсвэл та дэлгүүрээс худалдаж авч болно. Танд магадгүй үнэтэй санагдаж мэдэх юм, гэхдээ энэ арга үнэхээр үр дүнтэйгээс гадна алхах үед өвдөлтийг тэр дор нь намдаана гэдгийг санаарай. 5 хүртэл жил хэрэглэх боломжтой ба эрүүл мэнддээ оруулж буй асар их хөрөнгө оруулалт юм шүү, тэр тусмаа таны өсгий хагарсан бол зайлшгүй хэрэглэх хэрэгтэй.

© Instagram/_activemed_

 

6. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тариа тариулах

Энэхүү тариа нь өвдөлтийг намдаах болох үрэвсэхээс сэргийлэх үйлчилгээтэй. Мөн танд хамгийн их хэрэгтэй зүйл. Мэргэжлийн эмчээс сайтар зөвлөгөө аваарай, яагаад гэвэл та өөрөө дур мэдэн худалдаж авч хэрхэвч болохгүй, тэр тусмаа хэрэв та ямар нэгэн өвдөлт эсвэл тав тухгүй байдал ерөөсөө мэдрэхгүй байвал бүр ч тариа тариулж болохгүй. Баатар болох гэсний хэрэггүй, зүгээр л мэргэжлийн эмчид хандаарай. Эцэст нь хэлэхэд, таны л эрүүл мэндийн төлөө юм шүү.

© Facebook/Reliaderm

 

7. Эпсом давстай усанд хөлөө дүрэх

Давс эмчилгээний нөлөөтэй гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ давсыг хагарсан өсгийнд ашиглаж болдог гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Магни ясыг бэхжүүлж, кальцийг идэвхжүүлнэ.

Дээр нь бага зэрэг эпсом давсыг бүлээн устай хийнэ, халуун биш шүү. Энэ усанд хөлөө нэг цагийн турш дүрж, хөрсөн даруйд нь халуун ус нэмж хийгээрэй.

© Facebook/Anna Marie Nichols

 

8. Маалингын үр эсвэл тосыг хэрэглэх

Мөн та маалингын үр эсвэл тосоор жин тавьж болно. Алчуур авч тосонд сайтар дүрж, хагарсан өсгийндөө тавиад, алчуураа сайтар бооно. Шөнийн турш энэ чигээр нь байлгана. Энэ эмчилгээний аргыг байнга хэрэглэж болно, яагаад гэвэл ямар ч химийн хор нөлөөгүй. Шөнийн турш тав тухыг мэдэрч, өглөө нь хагарсан өсгий хэвийн болсон байхыг та харах болно.

© kamilla02 / pixabay © depositphotos.com

 

9. Хагарсан өсгийнд хүнсний содны зуурмаг түрхэх

Цөөн хэдэн дусал ус болон хүнсний содыг хольж, бэлэн болсон зуурмагийг хагарсан өсгийндөө түрхвэл өвдөлт болон тав тухгүй байдлыг арилгана. Хөлдөө түрхсний дараагаар уут болон алчуураар сайтар боох хэрэгтэйг бүү мартаарай.

Эдгээр эмчилгээний аргууд таны хагарсан өсгийг хэвийн болгоход тусална гэдэгт итгэж болно. Ихэнх нь таны гэрт байдаг бэлэн орцууд гэдгийг дуулгахад таатай байна.

Бонус: Өвчин мэдрэгдэж буй хагарсан өсгийний рентген зураг

© X.ray Department / facebook

Танд хагарсан өсгий яаж мэдрэгддэг вэ? Та дээр дурдсан аргуудыг туршиж үзэж байсан уу? Сэтгэгдлээ бичиж үлдээхээс гадна энэхүү хэрэгтэй зөвлөгөөг найзуудтайгаа хуваалцаарай.

4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *