Бид өөртөө байхгүй байгаа зүйлийг заримдаа бусдаас түрж зээлж авдаг. Гэсэн хэдий ч эрт дээр үеэс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд, ямар ч нөхцөлд бусдад зээлж болохгүй, нандигнах ёстой зүйлс гэж байсаар иржээ. Үүнд бусдаас авах эсвэл өгөхийн аль аль нь хамаатай бөгөөд хэрэв та эсрэгээр нь хийвэл өөрийн аз хийморийг үгүй хийж салхинд хийсгэх сөрөг нөлөөтэй.
Бусдад зээлж болохгүй эд зүйлсийг мэдэж авснаар та өөрийгөө болон хайртай, дотнын хүмүүсээ ямар нэгэн эрсдэл, асуудалд өртөхөөс сэргийлж чадах юм.
Ямар эд зүйлсийг бусдад зээлдүүлж болохгүй вэ?
Давс бол олон төрлийн зан үйлд ашиглагддаг учир бусдын гарт очих нь маш аюултай
Ямар ч нөхцөлд таниас давс асуусан бай хамаагүй, хэзээ ч танихгүй хэн нэгэнд давс өгч болохгүй. Хэрэв өгөхөөс өөр шаардлагагүй болбол давс өг, харин бэлэг гэж бодоод эргүүлэн авах хэрэггүй. Давс найрлагандаа энергийн олон бодис агуулдаг бөгөөд энэ нь хүний сайн сайхан явах амьдралтай холбогдсон байдаг.
Аяга таваг бол гэрийн энерги шингэсэн эд хогшил
Хэн нэгний аяга тавгийг хэрэглэх нь тухайн хүний итгэл үнэмшилд нөлөөлөөд зогсохгүй, гай зовлонд учруулдаг. Түүнчлэн гадны сөрөг энергиэс сэргийлэхийн тулд та хэн нэгнээс аяга таваг түр хэрэглүүлээч гэж асууж болохгүй.
Аяга тавгаа бусдад зээлдүүлнэ гэдэг нь тухайн хүн өөрийгөө эрсдэлд оруулж байгаагийн илрэл бөгөөд эрүүл мэнд нь муудаж, аз хийморь нь салхинд хийсэн одох үндэс болдог. Харин хэн нэгний аяга тавгийг хэрэглэх нь өвчин, айдас, гай зовлон болон сөрөг энергийг гэрт авчирдаг.
Хувцас бол биетэй хамгийн ойр байдаг эд зүйл
Бид амьдралдаа цөөнгүй олон удаа нэгнийхээ хувцсыг түр өмссөн, гуйж авлаа гэх мэт үгсийг сонсож байсан. Өнгөцхөн харахад энэ нь байж болох асуудал мэт боловч үнэн хэрэгтээ нэгэндээ хувцсаа зээлдүүлж болохгүй.
Хувцсыг дэлгүүрээс худалдаж авна гэдэг байж болох асуудал, учир нь мөнгийг нь төлсөн, үнэгүй аваагүй. Мөн цэвэрхэн, өмнө нь хэн нэгэн өмсөөгүй гэсэн итгэл өвөртөлж, худалдан авалт хийдэг. Харин өөрийн өмсөж байсан хувцсаа хэн нэгэнд өмсүүлэх эсвэл хэн нэгний хувцсыг өөрөө өмсөх нь сөрөг энергийг өөртөө болон өрөөлд хуримтлуулахад хүргэдэг байна.
Гоёл чимэглэл болон үнэт эдлэлийг зээлж болохгүй, учир нь эдгээрт хүний энерги шингэсэн байдаг
Ёс жаягийн дагуу, үнэт эдлэл болон гоёл чимэглэлд шингэсэн энерги шинэ эзэндээ халгаатай байдаг.
Түүгээр ч зогсохгүй үнэт эдлэлийг өрөөл бусдад хандивлаж болохгүй. Чулуу болон металь эдлэлүүд шинэ эзэндээ гай зовлон дууддаг. Өөрөөр хэлбэл та хэн нэгний эдлэлийг зүүж байна гэдэг нь тухайн хүний гай зовлонг өөрийн мэтээр хүлээж авч байна гэсэн үг юм.
Шүүр бол гэрт байх ёстой эд зүйл
Түүнчлэн хэн нэгний шүүрийг гэртээ авчрах хэрэггүй, эс бөгөөс гэрийн аз жаргалыг үгүй хийнэ. Тэр тусмаа санхүүгийн асуудалд унагах болно. Харин гэрийнхээ шүүрийг бусдад өгч хэрэглүүлэх нь аз хийморь болон танай гэрийг чиглэх эерэг энергийн урсгалыг хаах сөрөг нөлөөтэй. Нэг ёсондоо шүүр бол гэртээ л байх ёстой зүйл.
Tsermaa Ulziibat
2019/03/21 at 20:42
Zoljargal Tumurkhuu
2019/03/21 at 22:09
Jagi Helena
Zoljargal Tumurkhuu
2019/03/21 at 22:09
Tuya Tuyka
Bayarkhuu Altangerel
2019/03/21 at 22:19
muhar suseg
Болдбат
2019/03/21 at 22:27
Үнэн байх.
Naranmijid Battulga
2019/03/22 at 08:18
Tuvshinzul Tumuruu
Yanjiv Naratsetseg
2019/03/22 at 08:23
Anna Zul
2019/03/23 at 16:31
estoi hudla
Kidding On YOu
2019/03/23 at 19:14
Iteglee yu mongolchud hezeeni hiimori ni doroitjee vvgeer bol…hudlaa naah ymda