Цагтаа цалгиж явсаж Германы Milli Vanilli хамтлаг 1990 онд хөгжмийн хамгийн том шагнал болох Граммиг хүртэж байсан билээ. Гэхдээ тэд шагналаа эзэмших эрхгүй болсон юм. Тэдний бүх гэрээ цуцлагдаж, карьер нь дуусгавар болсон. Учир нь тэд ам барьсан. Яг үүнтэй ижилхэн БМВ компанийн М дивиз шинэ М5 загвартаа ам барих системийг ашигласан байдаг. Нэг ёсондоо хөдөлгүүрийн дууг бичлэгийн тусламжтайгаар цацах аргыг хэрэглэсэн байдаг.
БМВ компани хөдөлгүүрийн дууг чадан ядан гаргах зуур Лексас компани өөрсдийн LFA суперкарыг гаргасан билээ. Тэд тус загварт ашигласан V-10 хөдөлгүүрийн дууг шууд жолоочид мэдрүүлэхийг хүссэн тулд Ямаха компанитай гэрээ байгуулан ажилласан байдаг. Ямаха нь 80-90-ээд оны хооронд F1-ийн хөдөлгүүрийг хийж байсан гэдгийг та мэдэх байна. Гэхдээ яг ч Ямаха компанитай бус тэдний хөгжмийн төхөөрөмж үйлдвэрлэгч дивиз болох Center for Advanced Sound Technologies компанитай хамтарснаар LFA-ийн кабиныг симфони өрөө болгох боломжтой болсон юм. Тэд дуу гаргагч генератор болон зарим эд ангийг хөгжүүлснээр V-10 хөдөлгүүрийн дууг жолоочид шууд хүргэх боломжтой болсон байна.
Өндөр чадвартай дуу гаргах тюнинг дан ганц эдгээр загварт ашиглагдсангүй. Форд компани яндан болоод хөдөлгүүрийн хооронд хаалтыг хийж өгснөөр хүчтэй дуу гарах болсон байна. Үүнийг худалдан авагч нар янданг тайлан авч болох бөгөөд ингэснээр илүү бүдүүн дуутай болдог.
Харин Порше компанийн хувьд шинэ Sound Symposer системийг өөрсдийн шинээр гаргасан (991) буюу 911 загвар болоод Panamera GTS загварт суурилуулсан байна. Жолооч 130 км/ц хурдтай явж байх үедээ нам гүн орчныг хүссэн байж болно, эсвэл эсрэгээр хөдөлгүүрийн дууг илүү их мэдрэхийг хүссэн байж болно. Үүнийг анзаарсан Порше компани товчлуурын туслалцаатай энэ бүгдийг шийдэх аргийг сэдэн ашигласан байна. Өрц бүхий хоолой болон хавхлагыг төв удирдах самбараас удирдсанаар таны хүсэлд нийцсэн ая машинаас тань гарах болно.