Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад зориулсан 15 энгийн арга

2

Маш амархан, хамгийн гол нь таны хүүхдүүд аюулгүй орчинд байх болно.

Таныг гэртээ тайван амрахад зориулсан 15 аргыг танд танилцуулахаар бэлдлээ. Эдгээр аргуудын тусламжтайгаар та хүүхдийн хөдөлгөөн болгоныг хянаж эсвэл араас нь зүрхээ амаараа гартал айх хэрэггүй болно.

1. Бяцхан хөлд зориулсан аюулгүйн оймс

Мөлхөж байгаа бяцхан хөлөнд нь өмсөхөө больсон оймсныхоо үзүүрийг нь хайчлаад углаарай. Өвдөгний сайхан хамгаалалт болж өгнө.

 

2. Хүүхдийн орох хориотой өрөө

Хэрвээ та хүүхдүүдээсээ тодорхой нэг өрөөг хамгаалахаар шийдсэн бол хуванцар савны ёроолыг тастаж аваад хаалганы бариулд углаарай.

 

3. Хуруугаа хавчуулахаас хамгаална

Хөөсөнцөр хоолойг хаалгандаа углахад хүүхэд хуруугаа хаалганд хавчуулах аюулаас хамгаалагдана.

 

4. Уртасгагчийг аюулгүй байлгах

Хуванцар савны нэг талд цахилгааны утаснууд орохоор нүх гаргаж бэлдэнэ. Дараа нь тагийг нь таглаж тавиарай, хүүхдүүд тань цахилгааны утаснаас бүрэн хамгаалагдлаа.

 

5. Замыг нь хаах

Хүүхдүүдийг хаа хамаагүй явуулахгүйн тулд сунадаг зам (жишээ нь угаалгын өрөөний хөшиг тогтоогч байж болно) хэд хэдээр нь ашиглаж хаалт хийж болно.

 

6. Хаалттай шкаф

Гал тогооны шкафны хаалгыг хаалттай байлгах хэрэгтэй. Үүний тулд резинэн тууз ашиглаж болно. Ингэснээр хүүхдүүд өөрсдийнхөө авах ёсгүй зүйлд гар хүрэх боломжгүй болох юм.

 

7. Цахилгаанаас зайлсхий

Энэ маш тохиромжтой арга, таны хүүхэд залгуурт хуруугаа хийж чадахгүй. Таны хийх зүйл гэвэл – залгуурны нүхэн дээр шархны лент наана.

 

8. Аваарын аюул

Номын тавиур дээр өрсөн номуудыг хүүхдийн толгой дээрээс унахаас хамгаалж сунадаг зам татаж болно.

 

9. Шургуулгыг хаацгаая

Шургуулгын бариулд шугам углахад л хангалттай.

 

10. Цаасны хаягдлыг багасгая

00-ийн цаасаар танай хүүхдүүд тоглож дуусгаад байна уу? Энэ аргыг хэрэглээрэй.

 

11. Хортой химийн бодисуудыг хүүхдүүдээс хамгаалъя

Угаалгын бодисуудыг түгжээтэй хуванцар саванд хийж байгаарай. Хүүхэд ямар ч нөхцөлд онгойлгож чадахааргүй түгжээтэй байх ёстой.

 

12. Хүүхдэд зориулсан шат

Ийм олсон бариултай байхад таны хүүхдэд шатаар өгсөж, буухад илүү амархан байх болно.

 

13. Угаалгын өрөөний аюулгүй байдлыг хангая

Хүүхдээ аюулгүй усанд оруулахыг хүсэж байгаа бол ариун цэврийн хэрэгсэл хийдэг сагсанд суулгаад ваннтай усандаа хийгээрэй.

 

14. Тэд төөрсөн тохиолдолд

Таны утасны дугаартай ийм бугуйвч зүүлгэсэн байхад таны төөрсөн хүүхдийг олоход амархан болно. Ялангуяа олон түмэн бужигнасан газар очих гэж байгаа бол утасны дугаараа бугуйнд нь зүүж өгөөрэй.

 

15. Орны хамгаалалт

Хүүхэд орны модыг мэрэх эсвэл толгойгоо цохих гээд байдаг тул хэрэглэхгүй болсон бүтээлгээр хамгаалалт хийнэ.

Ингээд гэрээ хэрхэн аюулгүй болгохоо мэдэж авснаас хойш хүлээх хэрэг юу байна? Ажилдаа хурдхан шиг ороорой.

33
ГайхмаарГайхмаар
15
БахархмаарБахархмаар
13
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Solongotoi RB

    Solongotoi RB

    2018/11/26 at 17:23

    Duya Jamts

  2. Ganna GN

    Ganna GN

    2018/11/26 at 19:46

    Г. Боогий

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *