Хэтрүүлж хэрэглэвэл таныг үхэлд ч хүргэж мэдэх 8 аюултай хоол хүнс

1

Хүн бүр ямар ч төрлийн хоол хүнс болон эмийн зүйлийг зохих хэмжээнээс нь хэтрүүлэлгүй хэрэглэвэл ач тустай байдаг гэдгийг мэднэ. Харин хэмжээнээс нь хэтрүүлж хэрэглэвэл үр дагавар нь аймшигтай байх эрсдэлтэй.

Өнөөдөр бид түгээмэл хэрэглэгддэг хоол хүнсийг хэмжээнээс нь хэтрүүлэн хэрэглэвэл таны эрүүл мэндэд хэрхэн аюул учруулах талаар хүргэхээр бэлтгэлээ.

Шар буурцагны соус

2013 онд нэгэн Америк залуу эр 0.9 литр шар буурцагны соусыг ууж чадна гэж бооцоо тавьжээ. Харин тэр багтарч, ухаанаа алдсан байна. Эмч нар түүнийг шингэний дутагдалд орохоос сэргийлэн их хэмжээний содоор эмчилжээ. Тэнцвэртэй байдлыг алдагдуулах нь аюултай байдаг, яагаад гэвэл цус харвалт болох магадлалтай.

 

Цай

2014 онд 56 настай эр хэтэрхий их хүйтэн цай ууснаас болж бөөрний асуудалтай болсон бөгөөд эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр ойролцоогоор өдөрт 16 аяга цай уудаг байсан нь эцэстээ эмнэлэгт хүргэгдэх хэмжээний сөрөг үр дагавар авчирсан байна. Түүний бөөрийг гэмтээсэн зүйл нь оксалат – хар цайны найрлагад байдаг химийн элемент юм. Та ийм үр дагаварт хүрэхгүйн тулд өдөрт 6 ба түүнээс их аяга хар цай ууж болохгүй гэдгийг анхаараарай.

 

Задь

Хэрэв та бага хэмжээгээр задь идвэл, таны биед сайн нөлөө үзүүлнэ, гэвч хэрэв та 2 ба түүнээс дээш цайны халбага задь идвэл үр дүнд нь та хий юм харах өвчин тусна.

 

Шүдний оо

90-ээд оны эхэн үед, бүх шүдний ооны гэр дээр: “Бүү зажил, вандуйны хэмжээтэй хэрэглэ.” гэж бичсэн байдаг байв. Фторын агууламжтай оог их хэмжээгээр зажилбал ходоод гэдэс хямрах болно. Тэр тусмаа хүүхдийн биед маш аюултай бөгөөд яагаад гэвэл фтор нь хортой бодис учир толгой эргэх, ходоод өвдөх, тэр ч бүү хэл үхэлд ч хүргэх эрсдэлтэй юм.

 

Сод

Чихэрлэг сод нь найрлагадаа сахар агуулдаг. Сахар бол хамгийн муу орц. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, үхэлд хүргэж болзошгүй сахарын хэмжээ нь биеийн жингийн 450 гр тутамд 14 мл байдаг гэнэ. Иймд дунджаар хүн 23 литр гаазтай ундаа уувал хордох аюултай аж.

 

Туна

Олон хүн туна загасыг их хэмжээгээр идвэл аюултай гэдгийг мэдэх боловч цөөхөн хүн л “их” гэдгийг ойлгодог. Зарим төрлийн туна загас найрлагадаа илүү их мөнгөн ус агуулдаг байна. Иймд хэрэв таны биеийн жин 68 кг бол, та 9 өдөр, өдөр тутам 1.3 кг туна загас идэж болохгүй гэсэн үг юм.

 

Булчингийн тосон эм

Энэ төрлийн тосон эм булчингийн өвдөлтийг намдаадаг, гэвч үүнийг байнга хэрэглэж болохгүй. Найрлагад нь агуулагдах метил салицил хүчлийн давс нь бие рүү нэвтрэн орж аюултай үр дагаварт хүргэдэг байна.

 

Чихэр өвс

2 долоо хоногт 0.4 кг чихэр өвс идэх нь зүрх судасны өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гол асуудал нь чихэр өвсний найрлагад глицирризин байдаг бөгөөд энэ нь калийн хэмжээг бууруулдаг химийн хортой элемент юм. Калийн хэмжээ буурах үед цусны даралт ихсэж, улмаар зүрх судасны асуудал үүсдэг аж.

66
ГайхмаарГайхмаар
17
ТэнэглэлТэнэглэл
10
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
7
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *