“Comedy Wildlife Photography Awards”-ийн зүгээс энэ жилийн тэмцээний финалын шатанд 2000 гаруй гэрэл зургаас шалгарсан 41 бүтээлийг танилцууллаа. Тэмцээнийг санаачлагчдын нэг Том Саллам хэлэхдээ: “Зургийн стандарт, гэрэл зургийн чанар жилээс жилд илүү чанаржиж байгаа” талаар хэлсэн юм. “Жил бүрийн тэмцээнээр амьтдын шинэ зургийг үзэх таатай байдаг” тухай нэмж сэтгэгдлээ илэрхийлжээ.
Тэмцээнд ямар ч хүн оролцож болох ба оролцогчдыг хараад байхад 30% нь мэргэжлийн гэрэл зурагчид байдаг бол үлдсэн 70% нь сонирхогчид байдаг байна. Тэмцээнийг санаачлагчдын олон нийтэд хүргэхийг зорьж буй гол санаа нь зэрлэг байгалийн амьд харилцаа юм. Тэд тэмцээнд ирсэн зургуудын тусламжтай хүмүүсийн дунд харилцаа үүсгэж, ярих сэдэвтэй, инээх зүйлтэй байлгахыг эрхэмлэдэг ажээ.
Тэмцээний ялагч Чэринг Кросс, Лондон дахь Фойлс гэх газар 11.15-ны өдөр тодрох юм байна. Тэмцээний ялагчийг гэрэл зургийн чанар, техникийн үзүүлэлт болон зурганд өгсөн нэрний оновчтой байдал зэргээр тодруулах гэнэ.
Ингээд хамтдаа “Comedy Wildlife Photography Awards – 2018” тэмцээний эцсийн шатанд шалгарсан амьтдын инээд хүргэм 41 гэрэл зургийг үзэж сонирхоцгооё.
1. Зэрлэг байгалийн гэрэл зурагчин
2. Жүжиглэж байхад нь барьчихлаа
3. Хирсэн тогос
4. Сунгалт
5. Баяр хөөр
6. Ээж нь хүүхдүүдийнхээ эцэг эхийн хуралд суугаад ирлээ
7. Толгой өвдөх
8. Хар шүүрэн шанага бүлгэм
9. Халуухан үнсэлт
10. Болгоомжтой жолоо бариарай
11. Күү кү
12. Барнаас нуугдаж буй хандгай
13. Йогчин баавгай
14. Хацарлаг
15. Хүмүүс буцаад ирж байна
16. Атаман
17. Энэ бол Спарта
18. Танго
19. Гайхсан лемур
20. Нисэж буй цөөвөр чоно
21. Иччихлээ
22. Инээж буй заан
23. Эвшээлт
24. Бүжиглэж буй буганууд
25. Дуулж буй хандгай
26. Тагнуулч
27. Салах ёс гүйцэтгэж байна
28. Ойн хүрэн баавгайн толгой нь өвджээ
29. Төгс тохирох дэр
30. Ангараг гараг дээрх танго
31. Баавгайнуудын бүжиг
32. Миний бодлоор бал сар дууссан бололтой
33. Аврагчид ажлаа хийж байна
34. Бяцхан дэгдээхий
35. Ярих юм байна
36. Инээж буй цэнхэр махчин загас
37. Туулай ичсэндээ царайгаа нуужээ
38. Далайн морь амьсгалж байна
39. Хөхрөх
40. Тушаал
Зочин
2018/11/30 at 20:01
Hha ???
Зочин
2018/12/05 at 20:51
Hha ? ? ? ? ? ? ? ? ? ? ?