Цагаан гааны гайхалтай ач тусыг мэдсэний дараа та үүнийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг болно!

3

Цагаан гаатай талх, цагаан гааны жигнэмэг амттай бөгөөд энэ нь цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглэх шалтгаан юм. Сахарын хэмжээг нэмэлгүй, амттай хоол хүнс хийж идэх, тэр тусмаа жигнэж болгоход цагаан гаа хэрэг болно.

Шарж, жигнэж болгосон жигнэмэгийг цайнд дүрж идэхэд зөөлөн амт нь нэг хэсэгтээ бодлоос салахгүй. Та цагаан гааг амтлахыг хүсч байвал, нунтаг болгон хэрэглэх боломжтой. Дараах цагаан гааны гайхалтай 9 хэрэглээг мэдэж авснаар та хоол хүнсэндээ үүнийг тогтмол хэрэглэнэ.

1. Өглөөний зовиур

Жирэмсэн үед өглөө сэрэхэд өвдөлт мэдрэгддэг бөгөөд хэвлийн энэ өвдөлтийг намдаахыг эмэгтэй хүн бүр хүсдэг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд танд цагаан гаа тус болно. Цагаан гааны цайнаас нэг аягыг өглөө бүр уухад хангалттай. Эсвэл хэвлий хэсгээр тань өвдөх үед уугаарай.

2. Дотор муухайрах

Химийн эмчилгээ хийлгүүлэх эсвэл далайн өвчин болон мэс заслаас болж дотор муухайрах үед цагаан гаа хэрэглэх хэрэгтэй. Нэг цайны халбага маш нимгэхэн зүссэн цагаан гааг нэг аяга буцалсан усанд хийнэ. Уустал нь 10 минут байлгаад дараа нь цайгаа шүүж аваад ууна.

3. Хоол боловсруулах эрхтэний тогтолцоо

Цагаан гаа ходоод гэдэсний өвчлөлөөс хамгаалах ач тустай. Ходоодны шүүсийг ялгаруулж, цөс болон ходоодыг хийгээр дүүрэхээс сэргийлнэ.

4. Зүрхний өвчин

Хэрэв таны зүрх өвдөх, мөн холестерол асуудал үүсгээд байвал үүнд цагаан гаа тус болж мэдэх юм. Цусан дахь холестеролын хэмжээг бууруулдаг учир цус бүлэгнэхгүй байхад эерэг нөлөө үзүүлнэ. Үр дүнд нь зүрхний шигдээс болон цус харвалтаас таны амь насыг хамгаална.

5. Сарын тэмдгийн үеийн өвдөлт

Сард нэг удаа эмэгтэйчүүд сарын тэмдэг ирснээс болж нуруу болон хэвлий хэсгээрээ их хэмжээний өвдөлт мэдэрдэг. Сарын тэмдэг ирсэн эхний 3 өдрийн турш 1 гр цагаан гааны нунтгийг хоол хүнсэндээ хэрэглэснээр өвдөлтийг намдаах ач тустай.

6. Чихрийн шижин

Цагаан гаанд агуулагдах биед хэрэгтэй химийн найрлагууд нь инсулины хэмжээг тогтворжуулдаг учир чихрийн шижин өвчин тусахаас сэргийлдэг байна. Түүнчлэн бодисын солилцооны үйл ажиллагааг дэмждэгээрээ давуу талтай.

7. Ханиад томуу

Ханиад томууны улиралд нэг аяга цагаан гааны цай уух хэрэгтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Энэ цай нь хөлрүүлэх үйлчилгээтэй бөгөөд биеийн ерөнхий хэм нэмэгдэж, хална. 20-40 гр шинэ цагаан гааг усанд хийж буцалгана. Дээр нь бага зэрэг зөгийн бал болон нимбэг хийнэ. Цайг ууж хөлрөх үед ханиад томуу гадагшлах болно.

8. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй

Гайхалтай нь цагаан гаа үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Цагаан гааны найрлаганд фито шим тэжээл агуулагддаг бөгөөд энэ нь биеийн гэмтсэн эсийг сэргээх ач тустай. Тэгэхээр та цагаан гааг тогтмол хэрэглэж хэвшвэл, ямар ч төрлийн өвчний үрэвслээс бие организмаа хамгаалж буй хэрэг юм.

9. Булчингийн өвдөлт

Хэрэв та асар их ачаалал авч, фитнесээр хичээллэсэн бол үүнийхээ дараа цагаан гаа хэрэглэж булчингаа амраагаарай. Үүний тулд 2 гр цагаан гааг 11 өдрийн турш хоол хүнсэндээ хэрэглэхэд болно.

Цагаан гааг хоол хүнсэндээ зайлшгүй хэрэглэвэл зохино. Та ч гэсэн хэрэглэж үзээд бодит үр дүнг мэдрээрэй.

14
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Otgoo Oogii

    Otgoo Oogii

    2018/07/23 at 16:31

    Tsagaan gaa sarmis er n ym ymand sain shvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *