Өдөр болгон 20 минут хөлөө өргөж хэвтвэл бие махбодид ямар өөрчлөлт гарах вэ?

2

Бид амьдралын хурдан хэмнэлээр амьдардаг бөгөөд байнга урагшаа тэмүүлж байдаг хүмүүс. Тийм ч учраас өнөөдөр цаг, хүч их шаардахгүй бэлтгэл сургуулилтын үр дүнг өндрөөр үнэлж байна. Жишээ нь өдөрт ердөө 20 минут өөртөө гаргаж чадвал биеийн ядаргаагаа тайлж сэтгэл санаагаа сэргээх боломжтой.

Энэхүү гайхалтай дасгалын үр шимийг хамгийн ихээр нь хэрхэн авч болохыг танд танилцуулж байна.

Хөлөө зөв өргөцгөөе

  1. Хананд хөлөө өргөхөөр ойртоод ууцныхаа доогуур жижиг дэр эсвэл алчуур ивж тавина.
  2. Хөлөө өргөөд хана дагуулж байрлуулна. Гар их биеийн дагуу, бие бүрэн суларсан байх ёстой.
  3. Энэ байрлалд 15-20 минут хэвтэнэ.

Анхаар! Хувцас цусны эргэлтэнд саад болохгүй байх ёстой. Тиймээс өөрт эвтэйхэн сул чөлөөтэй хувцас өмссөн байна, бэлхүүс, хөлийн булчин зэргээр ямар нэгэн резин боох ёсгүй.

20 минут хөдөлгөөнгүй дээш харан хэвтэхийг сонгодог дасгал гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Уг дасгал нь йог эсвэл тайвшрах техниктэй илүү дөхөж байгаа юм. Түүнээс гадна ийм байрлалд тайван хэвтэх нь судасны системийн үйл ажиллагааг өндрөөр дэмждэг байна.

Энэ дасгалыг хийхийг хориглох ганц л заалт бий – нуруу эсвэл хөлийн хуучин бөгөөд шинэ бэртлийн үед хийж болохгүй. Үүнээс гадна дасгалыг шинээр хийж байгаа хүмүүс хэд хэдэн түгээмэл алдаа гаргадаг: хананаас хэт хол хэвтэх эсвэл бүр наалдаж хэвтэнэ. Мөн толгой доороо дэр дэрлэж хэвтэх нь ч буруу. Ингэснээр булчинд ирэх ачаалал нэмэгдэхээс гадна нурууны үеүдийн тэгш байдал алдагдана.

Хөл өргөх дасгалыг өдөр өнжилгүй тогтмол хийж чадвал тун удахгүй хэд хэдэн эерэг өөрчлөлтүүдийг та мэдрэх болно.

 

1. Хөл хүндрэх мэдрэмж арилна

Хөл хавагнах бас хүндрэх нь цусны эргэлттэй шууд холбоотой. Энэ нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн шалтгаануудаас дурдвал, зүрх, бөөрний үйл ажиллагаа доголдох, илүүдэл жин мөн буруу хооллолт хамаарна.

Мэдээж хөл хавагнаж байгаагийн шалтгааныг тогтоож эмчилгээг эхлүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ уг дасгал нь эмчилгээнд зохих үр дүнгээ өгч чадна, яагаад гэвэл хөлөө дээш өргөхөд цусны эргэлт тогтворжиж ирдэг байна.

 

2. Өндөр өсгийтэй гутал өмссөнөөс үүдсэн хөлийн ядаргаа арилна

Өндөр өсгийтэй гутал хамгийн гоё гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ байнга ийм гутал өмсөөд байвал эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй: булчинд ирэх ачаалал харилцан адилгүй болж байгаа тул эмэгтэйчүүдийн хөл хүндэрч өвдөж эхэлдэг байна.

Өдрийн турш өндөр өсгийтэй гутал өмссөн бол гэртээ хариад хөлөө өргөж хэвтэх хэрэгтэй. Гэртээ ирээд гутлаа тайлаад хөлөө өргөн тайван хэвт.

Өдрийн турш ачаалал авсан хөл орой тийшээ маш ихээр ядарч эхэлнэ. Хөл амрах ёстой – хөлийн байрлалыг өөрчилж буюу өргөж хэвтэх нь хөлийг амрааж өгдөг. Үүнээс гадна хөлөндөө зөөлөн иллэг хийж, контраст шүршүүрт орвол бүр ч үр дүнтэй.

 

3. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулна

Хөлөө өргөж хэвтэхэд арван хоёр нугалаа гэдэсний үйл ажиллагааг дэмждэг. Хөлөөс ирэх цусны илүүдэл урсгал нь дотор эрхтнийг бүрэн хангаж зөөлөн булчингуудыг идэвхтэй ажиллуулж эхэлдэг, өөрөөр хэлбэл арван хоёр нугалаа гэдэсний үйл ажиллагаа сайжирна (давлагаа мэт булчингуудын идэвхтэй ажиллагаа нь хоол боловсруулах үйл ажиллагаанд нэн чухал). Цусны эргэлт идэвхжих нь мөн хоол боловсруулах булчирхайд сайнаар нөлөөлдөг байна.

Хэрвээ уг дасгалыг залхуурахгүйгээр тогтмол хийж чадвал шим тэжээлээ бүрэн авч чаддаг болох ажээ.

 

4. Мэдрэлийн системийн ачаалал багасна

Ийм байрлалд байхад бид тайвширч илүү их агаар амьсгалдаг юм. Эд эс хүчилтөрөгчөөр баяжиж цус судсаар илүү хурдан эргэнэ – бие эрхтнийг шаардлагатай шим тэжээлээр хангах ажээ.

Энэхүү байдал нь юуны түрүүнд мэдрэлийн системд сайнаар нөлөөлж хүзүү, гэдэсний булчингийн ачааллыг багасгана.

 

5. Нойр илүү бат бөх бас гүн байх болно

Нойргүйдлийн шалтгаан нь зарим нэг тохиолдолд хөлийн таагүй мэдрэмжээс үүдэлтэй байдаг (биржийх, халуу шатах эсвэл бадайрах). Хөлөө тогтмол өргөж чадвал эдгээр таагүй мэдрэмжээс салах бүрэн боломжтой. Үүнээс гадна зөв амьсгалж чадсанаар тархины цусан хангамж ихсэж хүчилтөрөгчөөр хангагдана, юу гэсэн үг вэ гэхээр бат бөх бөгөөд гүн нойртой хононо гэсэн үг юм.

Энэхүү байрлалд хэвтэхийг нэгэн төрлийн бясалгал гэж үзэж болох ажээ. Гаднах орчноосоо тасран тайван хэвтэж байгаа нь бие болон сэтгэлийг ариусахад тусална.

Та өнөөдрөөс эхлэхэд бэлэн үү?

86
ГайхмаарГайхмаар
24
ГоёГоё
12
Ха ХаХа Ха
10
ХөөрхөнХөөрхөн
10
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Б. Оогий

    Б. Оогий

    2018/06/28 at 18:17

    Huluguu Munguu Tsetsegmaa Battur

  2. Munguu Purevsuren

    Munguu Purevsuren

    2018/06/29 at 09:08

    Monhtor Purewsuren

  3. Б. Оюутцацрал

    Б. Оюутцацрал

    2018/06/29 at 17:18

    Сүхбаяр Сидка

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *