Монголчууд бид гавар хэмээх энэ тосыг сайн мэднэ. Маш олон зүйлд хэрэглэдэг, үнэхээр ч үр дүнгээ үзүүлдэг, зарим тохиолдолд цорын ганц хэрэгтэй зүйл байсан учир олон хүн гаврыг мартаагүй байх. Би хувьдаа гаврыг хар багаасаа мэдэх бөгөөд насанд хүрээд өөртөө төдийгүй үр хүүхдэдээ ч хэрэглэж байна.
Вьетнам гавар нь олон зууны турш ардын эмнэлэгт хэрэглэж ирсэн бодис агуулдаг. Дэлхий дахины эм үйлдвэрлэлийнхний хүрээнд ашигтай гэдэг нь батлагдсан цөөхөн ардын эмнэлгийн хэрэгслийн нэг нь гавар юм.
Гавартай цуг ирэх заавар дээр орцыг нь бичсэн байдаг бөгөөд гаа, камфор (гаваржин), эвкалипт, хадаасан цэцгийн тос, эфирийн тос зэргээс бүтнэ.
Харамсалтай нь одоог хүртэл гаврын ашиг тусыг бүгдийг нь тодорхойлж, илрүүлж чадаагүй байна. Учир нь гаврын үйлчилгээний тухай бүрэн тодорхойлолт байхгүй, мөн буруу хэрэглэдэг зэрэгтэй холбоотой юм. Энэ удаа таны өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх, гавар хэрэглэх 12 аргыг танилцуулъя.
1. Агаар цэвэршүүлнэ
Өрөөний агаар цэвэршүүлэхийн тулд чийгшүүлэгч дээрээ бага зэрэг гавар нэм.
2. Хөлийн ул зөөллөнө
Хөлийн уландаа гавар нимгэхэн түрхээд оймс өмсөн шөнийн турш байлгах ба өглөө үрэх байдлаар угааж үхэжсэн арьсыг зайлуулна. Өдөр болгон энэ аргыг хэрэглэж байж үр дүнд хүрнэ.
3. Толгойн өвчин дарна
Толгойн өвчнийг дарахад их амархан билээ. Чамархай, шилэн хүзүү, чихний ар зэрэг газарт гавар түрхэнэ. 15 минутын дараа таны өвчин намдаж эхэлдэг.
4. Гэрийн амьтад хивсэн дээр шээхийг болиулна
Гэрийн амьтдын “морь хардаг” газарт бага зэрэг гавар түрх. Амьтад гаврын хурц үнэрт тун дургүй учир цаашдаа энэ газарт хэрэг тарихаа больдог байна.
5. Шавьжийг зайлуулна
Иймэрхүү үйлчилгээтэй бараа бүтээгдэхүүн, төрөл бүрийн хэрэгсэл нь маш их хортой химийн бодис агуулдаг учир оронд нь гавар хэрэглэх хэрэгтэй. Шумуул, ялаа зэрэг ядаргаатай шавьж нарыг танаас хол зайтай байлгах болно.
6. Хумсны мөөгөнцөр арилгана
Хумсны мөөгөнцөртсөн тэр хэсэгт орой болгон гавар түрхэж эдгээнэ.
7. Гэдэсний өөх хайлуулна
Камфорыг (гаваржин) нунтаглаж спирт, хүнсний сод, гавартай холино. Нэгэн цул шингэн болтол холих ба энэ шингэнээ гэдэсний өөхтэй хэсэг дээрээ түрхэж гялгар уутаар ороож хонуулна.
8. Ханиад томуу эмчлэх
Урьдчилан сэргийлэх болон вирусын өвчин, ханиад томуу зэрэг өвчнийг эмчлэхийн тулд хамрын нүхний ойрхон гавар түрхэнэ. Хүнд ханиад туссан бол хамар дотор ч түрхэж болно. Мөн хамраараа амьсгалахад хөнгөн болгохын тулд гаврыг 30-60 секундын турш үнэрлэнэ.
9. Гэрийн тавилгыг тань муураас хамгаална
Муур гэдэг амьтан тав тухтай газар хэвтэх их дуртай бөгөөд хамгийн тохитой хэвтэх газар нь буйдан юм. Муур хэвтэх, элдэв зүйлийг нь урах гэж оролддог газар нь гавар түрхэхэд энэ бэрхшээлээс бүрэн салах болно.
10. Нуруу болон булчингийн өвчинг намдаана
Өвчин мэдрэгдэж байгаа газарт гавар түрхэнэ. Үр дүнг нь сайжруулахын тулд өвчин намдаах, тэр хэсгийг халаах иллэгийг зузаан даавуугаар үрж хийнэ.
11. Сунгалтын өвчин намдаана
Сунгалтаас болж өвчин орсон газарт гавар түрхэх ба хоёр долоо хоногийн дотор үр дүн нь мэдрэгдэнэ.
12. Хөхрөлт арилгана
Гавраа бага зэргийн давстай холиод хөхөрсөн газраа түрхэнэ. Ингэснээр элдэв хөхрөлт амархан арилах билээ.
90-ээд оны үед олон сурагч нар гавар ашиглан шалгалт, лабароторийн ажлаас зугтаж байсан гэдэг. Энэхүү гаврыг хичээл эхлэхээс хэдхэн минутын өмнө нүдний доохон хэсэгт түрхэхэд удалгүй нүд улайж, нулимс гаран, хавдаж эхэлдэг байна. Ийм айхтар зүйл харан, сандарсан багш “өвчтэй” хүүхдийг бушуухан гэрт нь хариулахгүй яахав.
Вьетнамд эмч болон ардын эмнэлгийн мэргэжилтэн нар гавар ашиглан олон хүнд өвчнийг эдгээж байгаа ба эдгээрт цусны эргэлтийн систем, тулгуур хөдөлгөөний эрхтэн зэрэг орно. Гэхдээ ийм эмчилгээ хийхийн тулд хятадын зүү тавих эмчилгээ болон Японы иллэгийн эмчилгээний талаар ядаж анхан шатны ойлголттой байх хэрэгтэй.
Гавар хэрэглэж болохгүй нөхцөл:
- 3-аас доош насны хүүхдэд хэрэглэж болохгүй
- Жирэмсэн болон хөхүүл эхчүүд маш болгоомжтой хэрэглэх ёстой
- Гаварт орох бодис харшил үүсгэдэг болон хэт мэдрэг арьстай хүн хэрэглэж болохгүй билээ.
Төгсгөлд нь уншигч нартаа эрүүл энхийг хүсэж битгий өвдөж байгаарай гэж захих байна.
Гоё
Гайхмаар
Хөөрхөн
Бахархмаар
Ха Ха
Буруу
Харамсалтай
Тэнэглэл













Д. Туул
2018/03/04 at 18:25
Ийм гавар хаана байнаа.
Ariunka Bold
2018/03/04 at 19:51
Amarzaya Boldbaatar Truong Quoc Dong
Enkhee Yondon
2018/03/04 at 20:02
Энэ гаврыг хайгаад олохгүй байгаа. Вьетнам гавар. Ганц 2 вьетнам хүнээс асуусан байхгүй л гэсэн…
Amarzaya Boldbaatar
2018/03/05 at 11:23
Yag ene original gavar 1 sariin daraa ZADORA LLC oruulj irj baigaa shuu :-))
Amarzaya Boldbaatar
2018/03/05 at 11:23
Yag ene original gavar 1 sariin daraa ZADORA LLC oruulj irj baigaa shuu :-))
Д. Туул
2018/03/05 at 12:57
Утас байна уу
Enkhee Yondon
2018/03/05 at 15:25
Haanaas o hij avah?