Тэнгэр баганадсан өндөр барилгын орой дээр барьсан уран барилгын гайхамшигууд Хятадын сүүлийн үеийн барилга байгууламжийн чиг хандлага болоод байгаа аж. Хятадын Шенжень хотын Нанфань дүүрэг дэх 21 давхар тансаг зэрэглэлийн орон сууцны барилгын орой дээрх энэхүү нууцлаг сүм дор хаяж гурван жил орчмын өмнөөс ийнхүү сүндэрлэж байгаа ч эзэмшигч нь хэн болох нь одоо ч тодорхойгүй байгаа юм. Ногоон ургамлаар хүрээлэгдсэн энэхүү хувийн сүмийн байгууламж луу болон галт шувуугаар чимэглэгдсэн уламжлалт маягийн дээш эргэсэн дээвэр, алтлаг өнгийн будаг чимэгтэй. Хамгаалалтын камер, цоожтой хаалга зэрэг нь сүм рүү орохыг хориглосон хамгаалалт хэдий ч дээврээс унах үнс нурам зэргээс үзэхэд энд хүмүүс шашны зан үйл хийдэг нь эргэлзээгүй гэнэ. Барилгын бүтэц, бүрэн бүтэн байдалд аюул учруулж болзошгүй хэмээгдэж байгаа энэ байгууламжийг хууль бусаар барьсан байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа юм. Тус хотын оршин суугчид энэ байгууламжийн эзнийг нийтийн эзэмшлийн газарт хувийн сонирхлоор барилга барьсан нь хууль бус үйлдэл, Шенжений засгийн газар үүнийг таслан зогсоох хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Эрх баригчид энэ сүмийн эзэн хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа ба Наншань дүүргийн Оршин суугчдын үл хөдлөх хөрөнгийн менежментийн хэлтсийн дарга Шионг /Xiong/ хэмээгч үүнийг бариулсан байж магадгүй гэсэн таамаг байгаа юм байна.
-
Амьдрахад хамгийн таатай, найдвартай давхаруудыг мэргэжилтнүүд зөвлөж байна
Total699 699 Зарим нэг нь нэг давхарт амьдрахыг илүүд үздэг бол нөгөө хэсэг нь өндөрт байх… -
Оффисийн өрөөгөө тохь тухтай болгоход тань туслах 10 зөвлөгөө
Total127 127 Ажиллахад тохь тухтай, хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх ,чухам төгс гэмээр оффи… -
Хөшигний худалдагч цонхны талаарх нууцаа дэлгэсэн юм! Энэ нууцын ачаар би сонголтоо хийхдээ алдахгүй болсон…
Total1,726 1,726 Манай гэрт хөшиг солих тухай яриа гэнэт өрнөсөн юм… Гэрийн хөшиг му… -
Хүмүүс яагаад хуванцар, вакум цонхноос татгалзаж эхэлж байна вэ?
Total1,310 1,310 Пластик буюу вакум цонхны түүх 1952 оноос эхтэй бөгөөд алдартай дизайнер … -
Гэрийн цахилгааны шугамыг хэрхэн зөв байрлуулах вэ?
Total2,056 2,056 Цахилгааны шугам нь зөв байрлалтай байх нь гэрийн тохь тухын нэг үндэс би… -
Угаалгын өрөөнд засвар хийхдээ эдгээр алдаануудыг бүү гаргаарай!
Total864 864 Хүн болгон л засвар хэмээх айхтар зүйлтэй тулгарч байсан нь тодорхой. Хичнээн…