АНУ-д 2004 оноос хойш явагдаж ирсэн The Biggest Loser реалити телевизийн шоу нь дэлхийн 90 гаруй оронд цацагддагийн дээр өөр 25 оронд хувилбарууд нь хийгддэг. Илүүдэл жингүй, эрүүл, өөртөө итгэлтэй амьдралыг хүмүүст санал болгож, илүүдэл жингийнхээ улмаас сэтгэл дундуур явдаг хүмүүсийг урамшуулан зоригжуулахад чиглэсэн энэ нэвтрүүлгийн Украйн улсад хийгддэг хувилбар Тэнцвэртэй бөгөөд аз жаргалтай гэсэн нэрийн доор хийгддэг. Энэхүү реалити шоунд оролцож, багагүй хэмжээгээр жин хаясны дээр тэр хэмжээгээр өөртөө итгэлтэй болсон оролцогчдын эдгээр зургууд хүнд сэтгэл шулуудаж, зориход хүрэхгүй зүйл, давахгүй бэрхшээл гэж байдаггүй болохыг харуулж байгаа юм.
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



