Олонх хүмүүс амралт, чөлөөт цаг, баяр наадмаар алдартай байгалийн болон түүх соёлын дурсгалт газар нутгуудаар аялж эсвэл янз бүрийн хөгжилтэй, идэвхтэй үйл явдалд оролцоход мөнгөө зарцуулдаг. Гэтэл 48 настай Марк Даббс /Mark Dabbs/ гэгч эр таван тивийн олон улс орнуудаар зочлохдоо зөвхөн тэнд орших алдартнуудын булшийг зорьж очин үзэхэд 40,000 фунт стерлинг буюу 65,000 доллараа багагүй цаг хугацааны хамт зарцуулсан байна. Тэрээр 200 орчим алдартнуудын булшин дээр очсоны дотор Америкийн Сиэттлд орших тулааны урлагийн мастер Брюс Ли /Bruce Lee/, Хятадын Бээжин хотод орших Хятадын их удирдагч Мао /Mao/ нарын булш багтаж байгаа аж. “Сургуульд байхдаа түүхийн хичээлд тийм ч сайнгүй байсан учир энэ нь миний өөрөө өөртөө боловсрол олгох арга юм.” хэмээн өгүүлэх Марк алдартнуудын булшин дээр очих бүртээ ямар нэгэн шинэ зүйлийг мэдэж авдаг гэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд үргэлжилж буй Маркын аялалын хамгийн алдартай хүмүүсийн булшийг энд жагсаавал,