Хүний хувь тавилан гэдэг үнэхээр сонин. Адилхан оюун бодол, толгой тархи, хөл гартай атлаа хорвоогийн нэг өнцөгт хэн нэг нь ядруухан амьдарч, өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж байхад өөр хэн нэгэн хэмжээ хязгааргүй их эд хөрөнгөний эзэн болон төрчихөөд алт мөнгөнд умбаж суудаг. Тэрхүү торгонд умбаж, тосонд хөлбөрдөг хүмүүсийн нэг бол Зүүн Өмнөд Азийн Борнео арлын умард эрэгт оршдог өөртөө засах Бруней улсын султан юм. 14-р зуунд султаны засаглалтай болсон тус орны одоогийн султан Хассанал Болкиах бол Брунейн 29 дэх султан. Өмнөх султаны хүү болон мэндэлснээр өөртөө засах Бруней улсын султан болон сууж, асар их хөрөнгө баялгийн эзэн болсон. Хэмжээ хязгааргүй тансаглалаараа Дэлхий нийтийг гайхашруулдаг түүний хэтэрхий баян тансаг амьдралын талаарх үй олон нийтлэл, атаархаж жөтөөрхсөн гүжирдлэгүүд ар араасаа цувардаг хэдий ч энэ эрхэм тансаг амьдралын хэв маягаараа амьдарсаар байгаа билээ. Тэрээр саяхан 100 сая доллараар Эйрбус /Airbus A340/ худалдан авч, нүд унам тансаг байдлаар тоноглуулсныг та бүхэнд гэрэл зураг хэлбэрээр толилуулж байна. Брунейн султаны 75.3 м урт их биетэй, Дэлхийн хамгийн том зорчигчийн нисэх онгоцны нисдэг ордон болгон хувиргасан агаарын хөлгийн зургуудыг тухлан үзээрэй.











Бахархмаар
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



