Шинэ жилийн баяраас хойш АНУ-д асар их цас унаж, сүүлийн жилүүдэд байгаагүйгээр хүйтэрч байна. Вашингтонд энэ 1-р сард сүүлийн 20 жилд тохиогоогүй хүйтэн өвөл болж байгаа тухай мэдээлэгдэж байгаагийн дээр эмнэлгүүдэд олон арван хүмүүс ноцтой хөлдөлттэй гэсэн адилхан оноштойгоор эмчлүүлж байгаа гэнэ. Ирэх өдрүүдэд Америкийн хэд хэдэн мужуудад ер бусын хүйтэн үргэлжилсээр байх ба цаг уурчид арктикын хүйтэн фронтын улмаас зарим газруудад шөнөдөө – 62 хэм хүртэл хүйтэрнэ хэмээн анхааруулж байгаа аж. Канад, Америкийн Арктикийн бүсэд байдаг газар нутгуудад хүйтэн цаг уур ноёлж, агаарын хэм дээд хэмжээндээ хүртэл буурчихаад байгаа юм. Их хэмжээний цасны улмаас 16 хүн нас барсны олонх нь үзэгдэх орчны хязгаарлагдмал байдлаас үүдэн зам тээврийн осолд орсон бол нэг Америк эмэгтэй машиндаа хөлдсөн тохиолдол гарчээ. Сүүлийн 20 жилд тохиогоогүй хүйтэн өвлийн шуурганд Умард Дакота, Висконсин, Айова, Миннесота зэрэг мужуудын оршин суугчид хамгийн их цохилт амсаад байгаа бөгөөд Миннесотад шөнөдөө -45 хэм хүртэл хүйтэрч байгаа учир нутгийн удирдлагууд муж даяар сургуулиудыг түр завсарлуулах тушаал гаргаад байгаа юм байна. Хотын эрх баригчид иргэдээ болж өгвөл гэрээсээ гарахгүй байхыг ятгахын зэрэгцээ боломжтой бол авто замын цасыг цэвэрлэхийг уриалжээ. Тус улсын хамгийн том нисэх буудлуудын нэг болох Чикагогийн нисэх онгоцны буудлын тал нислэг цуцлагдаж, Сент Луис орчмын зам цасанд ихээр хучигдсаны улмаас машин явах бараг боломжгүй болсон байна. Ер бусын хүйтэн өвөл АНУ-ын эдийн засагт шууд нөлөөлж, үр тарианы экспорт аюулд ороод байгаа ажээ. Улаан буудай, эрдэнэшиш, шар буурцгийн шош зэргийг тээвэрлэдэг гол болон усан сувгууд мөсөнд хаагдаад байгаа юм. Цаг уурчид долоо хоногийн дунд хүртэл онцгой хүйтэн үргэлжилнэ хэмээн анхааруулж байна.
-
Итгэхэд ч бэрх байгалийн гайхамшигт 20 үзэгдэл
Total1,195 1,195 Манай гариг хэрхэн оршин суугчдаа гайхуулахаа сайн мэдэх юм: нэг бол салю… -
Дэлхийн хамгийн гайхалтай, гоёмсог 15 газар
Total100 100 Удахгүй хавар болж аялах цаг тун ойртсоныг илтгэж байна. Зарим нь дэлхийн хам… -
Нам гүм, амар тайван байдлыг мэдрүүлэх 25 гэрэл зураг
Total234 234 Том хотуудын чимээ шуугиан биднийг бүрэн дүүрэн эзэмддэг, тиймээс бид ой мод,… -
Тамхи татдаг газар хамгийн их хэрэгтэй тасалгааны ургамал
Total631 631 Өнөө цагт олон нийтийн газар тамхи татахыг хориглосон. Хөөрхий тамхичид гэртэ… -
Бидний одоо болтол үнэн гэж итгэж явдаг модны талаарх 6 буруу ойлголт
Total133 133 Бүх мод шатдаг, бүх мод усанд хөвдөг гэж бодож байна уу? Чихрийн мод зөвхөн ү… -
Эдгээр ногоонууд бие биенгүйгээр сайн ургаж чадахгүй, заавал цугтаа байх ёстой! Ийм хөршийн холбоо юунд хүргэх вэ?
Total13,822 13,822 Хүнсний ногоо тариалах олон жилийн туршлагаас харж байхад зарим нэг цуг…











