Сэнс бол халууны улиралд хамгийн хэрэгтэй бөгөөд сэрүүцэх хямд аргын нэг юм. Зуны улиралд сэнсээ хэрэглэчихээд өвөлд нь цэвэрлэх хэрэгтэй.
Бидэнд дараах зүйлс хэрэгтэй:
- Хөвөн савх
- Цэвэр даавуу
- Бүлээн савантай ус
- Халив
Сэнсээ тогонд залгаатай эсэхийг шалга. Үүний дараа суларсан зүйл байгаа эсэхийг шалгах ба хэрэв тийм зүйл байгаа бол чангална. Сэнсний урд хэсгийг онгойлгоно.
Эхлээд сэнсний торон сараалж болон сэнсийг хуурай алчуураар арчиж дараа нь бүлээн савантай усаар угаана.
Алчуурны тусламжтайгаар толбыг арилгана. Хэрвээ бохир зүйл үлдвэл хөвөн савх ашиглаарай. Сэнсний товчийг арчихаа мартаж болохгүй.
Цэвэрлэж дуусаад бүгдийг буцаад хэвэнд нь оруулна. Ингээд бэлэн боллоо!