Халловены баярын бие зарсхийлгэм, аймшигтай бялуунууд

0

Халловены баярын бие зарсхийлгэм, аймшигтай бялуунуудНүд амны дүрс гарган цоолборлосон нүхээр нь лааны гэрэл ёлтгоносон том шар хулуу бол Халловен буюу Сүнсний баярын хамгийн гол билэгдэл байдаг. Жил бүрийн 10-р сарын 31-нд тэмдэглэдэг энэ баяр нь Ирландчуудаас үүсэлтэй ба тэд жил бүрийн энэ өдөр бүх сүнснүүд цугларч, дэлхийгээр хэрэн тэнүүчилж, айлуудаас хоол гуйдаг гэж үздэг байжээ. Тиймээс айлууд тэдэнд зориулж, гаднаа хоол тавьдаг ба харин энэ үедээ тэдэнд танигдахгүйн тулд янз бүрийн хувцас, баг өмсдөг уламжлалтай. Харин Хойд Америкт нэгэн домог яриа байдаг нь Чарли нэртэй хахир харамч нэгэн нас барсныхаа дараа сүнс нь эд хөрөнгөндөө хоргодсон бөгөөд 10-р сарын 31-ний үдэш сүнс нь шар хулуу болон харагдах болсон учир айлууд түүнийг гэртээ ойртуулахгүйн тулд хамгийн том шар хулуун дотор лаа асаан гаднаа тавьдаг болжээ. Үүнээс улбаалан янз бүрийн хувцас, баг өмссөн хүүхдүүд айлуудын хаалгыг тогшиж, trick-or-treat хэмээх болжээ. “Чихэр жимс өгөхгүй бол муу юм хийнэ шүү.” гэсэн утга бүхий энэ үгийг хэлснээр айлууд хүүхдүүдэд чихэр, амттан өгч тэднийг баярлуулдаг болсон байна. Халловены баярын тухай өмнөтгөлийнхөө төгсгөлд тун удахгүй болох Сүнсний баяраар гэр бүлийнхнийгээ гайхашруулах хамгийн өвөрмөц бялуу хийхэд тань санаа өгөхөөр Халловены баярын хамгийн бие зарсхийлгэм, аймшигтай бялуунуудын зургуудыг хүргэж байна. Мэдээж хэрэг энэ баяр маань Сүнсний хэмээх тодотголтой учир хамгийн аймаар бялуу хийсэн нь оновчтой санаа болох бизээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/10/19 at 10:04

    daj amttai haragdaj bn a.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *