Ирэх 11-р сард анхны киборг худалдаанд гарна. Кино, тоглоом, дуу хөгжмөөс эхлээд урлаг, дизайн, технологи хүртэлх бүхий л бүтээлч төслүүдийг санхүүжүүлэгч Kickstarter болон Мичиганы их сургуулийн төгсөх курсын оюутнууд болох Тим, Грег нарын үүсгэн байгуулсан Backyard Brains-ынхны хамтын бүтээл болох RoboCoach нэртэй энэхүү киборг нь хагас жоом, хагас машин юм. Неврологи болон инженерийн шинжлэх ухааны хувьсал болсон энэхүү бүтээгдэхүүнийг ухаалаг гар утсаар удирдах ба одоогоор iOS үйлдлийн системийг дэмжиж ажиллаж байгаа аж. Дунджаар 100 долларын үнэтэй байх уг киборгийг 3 жилийн судалгаа, хөдөлмөрийн дүнд бий болгосон ба невротехнологи, судалгаа, электроникийн талаар судалж суралцах гайхалтай боломжийг олгож байгаа юм. Жоомны толгой дээрх үнэрлэх болон хүртэх мэдрэхүй бүхий мэдрэлийн эсүүд бүхий тэмтрүүл нь мэдрэгчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тэмтрүүлийн мэдрэлийн эсүүд нь цохилуур хэлбэрийн цахилгаан ашиглан тархинд мэдээлэл дамжуулдаг. Тэмтрүүл ямар нэгэн зүйл, хананд хүрэхэд жоомны тархинд мэдээлэл очиж, жоом чигээ өөрчилдөг. Удирдлагатай жоомыг бүтээгчид жоомонд мэдээ алдуулалт хийгээд тэмтрүүлэн дотор нь утас байрлуулах богино хэмжээний мэс ажилбар хийдэг байна. Түүнчлэн нуруун дээр нь түр зуурын ачаа суурилдаг. Гар утаснаасаа команд өгөхөд нуруун дээрх ачаа тэмтрүүлэнд бичил чичиргээ өгснөөр мэдрэлийн эсэд нөлөөлж, жоомонд хана байна гэсэн мэдээлэл очсоноор жоом чиглэлээ өөрчилнө. Тоглоом бус хэмээн онцгойлогдож байгаа энэхүү хэрэгслийг бидний тархи хэрхэн ажилладаг болохыг мэдэхэд ашиглаж болно гэж байгаа юм.
Удирдлагатай амьд жоом буюу анхны арилжааны киборг
<
img src=”http://img.xopom.com/2013/images/nOt5Z.jpg” border=”0″ />
0
0
0
0
0
0
0
0
uniQu3
2013/08/03 at 12:45
хммм