Өвөө – хэзээ ч загнаж зэмлэхгүй, чамд амттан болгоныг амсуулахыг хүснэ, чамд хамгийн гоёыг бэлэглэнэ. Энэ хүн өвөөгийнхөө үүргийг сайн биелүүлж байгаа.
Ачдаа бэлэглэсэн бэлгийг нь бүгдээрээ сонирхоцгооё.
5 сартай Мэдлин Жейн болон түүний ээж Сабрин Гонсалес нар Калифорнийн Сан-Хосе хотод амьдардаг.

Өнгөрсөн Баасан гаригт Сабрин Гонсалес өөрийнхөө ажилладаг Costco сүлжээ их дэлгүүрт зарагдаж байсан аварга том чихмэл бамбаруушнуудын өмнө зургаа авахуулж сошиал сүлжээнд зургаа тавихдаа тоглоомоор “миний охинд эдгээр бамбаруушны нэг нь хэрэгтэй байна” гэж бичжээ.

Өвөө тоглоом шоглоомыг бодитоор хүлээн авч Мэдлиний ээжид: “Нэг бамбаруушийг худалдаж авсан” гэсэн мессеж ирсний дараахан нь зочдын өрөөнд ийм том бамбарууштай зочилсон байна.

Өвөө бамбаруушийг өөрөө авчирсан бөгөөд Мэдлин бамбаруушийг харангуутаа баярлаж хөөрчээ. Мэдлин өөрөө бамбаруушныхаа хажууд өчүүхэн хүүхэлдэй шиг харагдах нь өхөөрдмөөр.

Өвөө Мэдлинд аварга том бэлэг бэлэглэж баярлуулснаас гадна ач, зээ нараа хэрхэн эрхлүүлэх ёстойг харуулж чаджээ.
Гоё
Хөөрхөн
Тэнэглэл
Ха Ха
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Буруу




Марал Ганшатар
2016/09/23 at 20:37
Ц.Г. Зулаа
Nergui Oyundari
2016/09/23 at 21:02
Tiim shvv ubuu nar achigaa tom gej boddog shvv minii aab hvvg mini turhud tom hvn numuruud untahaar tiim ulgii hiiljej turhuus abch bj bilee hehe
Anar Uguumur
2016/09/23 at 21:45
saltaand ni hevtjiiisht kk
Ц. Алт
2016/09/24 at 10:03
Уг хүүхдэд нь эвтэйхэн байгаа бололтой.хүний гарт тэврүүлэхгүй амар шүүдээ