Дэлхийн янз бүрийн орнуудын аялга үгс

0

Дэлхийн янз бүрийн орнуудын аялга үгсДуу чимээг авиа зүйн үүднээс тайлбарлан хэлж, дууриасан үгийг аялга үг гэдэг. Хэдийгээр аялга үг нь дуу чимээг яг таг дуурайлган давтаж чаддаггүй байх нь олон ч тэрхүү аялга үгийг сонссон хэн ч бай ямар дуу чимээг, юуг илэрхийлж байгааг нь төвөггүйхэн хэлж чаддаг. Дэлхийн улс орнуудад амьдран суугаа хүмүүс өөр өөрийн аялга үгтэй бөгөөд тэдгээрийн дундаас 12 төрлийн аялга үгийг та бүхэн сонин байх болов уу гэсэн үүднээс энд сийрүүллээ. Тухлан уншихыг урья.

Солонгос – Чик чик пок пок
Солонгосчууд галт тэрэгний дууг чик чик пок пок гэж хэлдэг. Харин Британичууд чука чука чук чук гэдэг бол Оросууд тудух тудух гэж хэлдэг. Аль нь ч ямраар ч хэлж байсан энэ бол хөдөлж байгаа галт тэрэгний дугуйны чимээг дуурайсан аялга үг юм.
Герман – Мамф мамф


Зажлах чимээ. Британичууд ном ном гэж хэлэх боловч энэ нь зарим газарт шүлс гоожихыг илэрхийлдэг. Харин Оросууд ням ням гэдэг.
Орос – Гав гав


Нохой хуцах чимээг Англичууд вуф вуф гэдэг. Харин жижиг гөлөг хуцах чимээг Оросууд тяф тяф гэдэг.
Япон – Пачи пачи


Гал тас няс хийх чимээ. Мөн эрдэншиш халж хагарах, агаарын бөмбөлөг хагарах, мөс хагарах чимээг ч ингэж хэлдэг.
Франц- Пох пши


Хурхирах чимээ. Англичууд ZZZ, Францууд пох пши, Оросууд Хррр Пффф гэх мэтээр хэлдэг.
Тайланд – Суаан саех хаех ха


Хөгжилтэй байдал. Вау, супер, Яяяяппи, Ха-ха гэх мэтээр хэлдэг энэ үгнүүд нь хөгжин баясаж байгаа олон хүнийг илэрхийлэх нь бий.
Латин – Тукс такс

Цохих, алгадах чимээ. Латин хэлэнд эрт үеэс хэрэглэгдэж ирсэн энэ үг цохиж, алгадах чимээг илэрхийлдэг.
Гүрж – Гхрюту гхрюту


Гахай дуугарах. Оросууд хрю хрю гэдэг.
Латви – Блюкс


Хөөсөн бөмбөлөг хагарахаас гадна алга таших, салют буудах, бусад гэнэтийн чимээнүүдийг мөн ингэж хэлдэг.
Вьетнам – Хот хо хот хаи

Амьсгал нь бөглөрсөн хүнээс гарах чимээг ингэж хэлдэг. Хүнд амьсгал эсвэл яарч сандран ямар нэгэн зүйл хийх үед гарах дуу чимээг илэрхийлдэг.
Кинярванда /Руанда хүмүүсийн хэл/ – Шишишишиши


Даарч дагжих, чичрэх чимээ. Харин Оросууд даарсан хүнийг бррр гэсэн аялга үгээр илэрхийлдэг.

Финлянд – Какаттаа


Буг чөтгөрийн инээд. Түүнчлэн кикаттаа, хекоттаа, хихиттаа ч гэх нь бий.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *