Хэдийгээр 10 ба 50 долларын дэвсгэртүүд хоорондоо маш их ялгаатай ч хүмүүс хуурамч 50 долларт хууртсаар байна. Descubre tu Mundo гэгчийн Youtube дээрх бичлэгт луйварчид 10 долларын дэвсгэртийг 50-тын дэвсгэрт шиг харагдуулахын тулд хэрхэн жижигхэн өөрчлөлт хийж байгааг харуулсан байна.
Эхлээд харахад мөнгөн дэвсгэрт дээр 50 гэсэн тоо харагдаж байна.
Харин тоог хөвөнгөөр арчихад уг мөнгөн дэвсгэрт үнэндээ 10 долларынх болох нь харагдана.
Тэр ч бүү хэл голографик бэхийг нь ч луйварчид өөрчилдөг.
Гэхдээ бид дэвсгэртийн зураг дээрх хүнийг өөрчлөх боломжгүйг мэднэ. 10 долларын дэвсгэрт дээр Alexander Hamilton-ы хөрөг байдаг бол 50 долларынх дээрх Иргэний дайны генерал Grant-ын хөрөг байдаг.
Гэвч олон хүмүүс үүнд хууртсаар байдаг. Учир нь бид мөнгөн дэвсгэрт дээрх хөрөг зургийг бус тоог хараад зуршчихсанд байгаа юм. Тэгэхээр бид зөвхөн мөнгөний тоог бус хөрөг зураг болон цифрийг ч харах хэрэгтэй юм.