Цайны халбагаар цайндаа элсэн чихэр хийж хутгахаас гадна нүүрээ цэвэрхэн будах боломжтой. Энэхүү халбага яг юунд хэрэг болохыг хамтдаа харцгаая.
Контур зурах
Халбаганы ишийг нүдний гадна өнцөгт ойртуулан тэгш шугам зурна. Дараа нь халбаганы гүдгэр талыг гадагш харуулж зовхинд байрлуулаад муруй зурна. Үлдсэн хэсгийг өөрөө зураарай.
Хавдсан нүдэндээ зориулж халбагаа хөлдөөгөөрэй
Хоёр металл халбагыг хөргөгчинд хийж хонуулна. Өглөө нүдний доод хавдсан зовхин дээрээ нүдний дотор өнцгөөс гадна өнцөг рүү чиглүүлэн зөөлөн иллэг хийж өгөөрэй. Ингээд л хаван алга болно доо.
Сормуусаа будах
Доод сормуусаа будахдаа халбагны гүдгэр талыг гадагш харуулж тавиад будаарай. Мөн дээд сормуусыг будахдаа энэ аргыг ашигласнаар арьсаа будахаас сэргийлэх боломжтой.
Хагарсан тень
Хэрэв та тень, пудр, хацар өнгөлөгчөө санаандгүй унагаад буталчихсан бол хоёр дусал эмнэлгийн спирт дусаагаад халбагаараа сайтар чигжиж нягтруулаарай. Уусмал хатсаны дараа та яг өмнөх шигээ хэрэглэх боломжтой.
Сормуусаа дэрвийлгэе
Гар дор сормуус дэрвийлгэгч байхгүй бол металл халбага ашиглахыг санал болгож байна. Халбаганы гүдгэр талыг дээд зовхи руу харуулан байрлуулаад сормуусаа халбаганы ирмэгийн дагуу зөөлөн дарж өгөөрэй. Хэрэв илүү үр дүнтэй арга хайж байгаа бол халбагаа бага зэрэг халааж болно.
Хөмсөг зурах
Халбаганы муруй хэсэг нь хөмсөгний нумыг гаргахад хамгийн тохиромжтой зүйл юм. Халбаганы гүдгэр талыг гадагш харуулж хөмсөгний доор байрлуулна. Үүний дараа харандаагаар зураарай. Үлдсэн хэсгийг өөрөө зураарай.
Уруулын будгаа өөрөө хийгээрэй
Хүссэн өнгийн тень ашиглаад халбаган дээр тавьж уруул өнгөлөгч эсвэл вазелин нэмээд будагны багсаар зуурч уруулаа будаарай.
Хацраа өнгөлөөрэй
Хэрэв та хаанаас, хэрхэн өнгөлөхөө мэдэхгүй байгаа бол халбагаа яг хацрын ясан дээр байрлуулж тавиарай. Хацар өнгөлөгчөөрөө халбаганы доод хэсгийг будна.
Будаг холихдоо ашиглаарай
Хэдэн дусал хумсны лакыг халбаган дээр дусаагаад хольж хэрэглээрэй. Ингэснээр нарийн бийр, зүү, сойз ашиглан зурахад хялбар болох болно. Мөн олон төрлийн өнгө хүссэнээрээ холих боломжтой.
Хумсаа будах арга
Хумсаа суурь лакаар будаад хатаагаарай. Халбагандаа хоёр өөр өнгийн лак нэг нэг дусал дусааж үсний хавчаараар холиорой. Лак захаар байхаар халбагаа далийлган барина. Одоо хуруугаа лакандаа дүүрээд л маникюр бэлэн боллоо.
Хумсаа цэвэрхэн будах
Хуванцар халбага аваад ургасан хумсныхаа доор байрлуулна. Ингээд лакаа санаа амар хэрэглэх боломжтой боллоо.
Хөхрөлт болон цус хурсан хэсгийг арилгах
Хөлдөөгчинд хийсэн халбагыг хөхөрсөн болон цус хурсан хэсэгт тавина. Ингэснээр тухайн хэсгийн цусны урсгалыг удаашруулах болно.
Батгаа эмчлээрэй
Энэ хуучин арга “шинэхэн” батгыг арилгахад туслах болно. Крантнаас халуун ус саванд авна (түлэхээр халуун биш). Савтай усандаа халбагаа дүрнэ. Халбага халмагц гүдгэр хэсгээр батган дээр тавиад хөртөл нь хүлээгээрэй.
нямка
2016/01/01 at 18:24
Гоё санаанууд байна хэрэгжүүлж үзнээ ок