5 минутанд бэлтгэх 5 төрлийн амтат өглөөний унд

0

Бид заримдаа ажилдаа дэндүү их яарсаар өглөөний ундаа бэлтгэх завгүй болдог шүү дээ.

Тэгвэл энэ асуудлыг шийдэх хялбархан аргыг та бүхэнд санал болгож байна. Эдгээр жорын дагуу өглөөний унд бэлтгэхэд цаг бага зарцуулах болно.

Кофе, шоколадтай аяган бялуу

5 минутад бэлтгэх 5 төрлийн амтат өглөөний унд 5

Орц:

  • 3 хоолны халбага гурил
  • 1 цайны халбага нунтаг кофе
  • 2 хоолны халбага нунтаг какао
  • 3 хоолны халбага элсэн чихэр
  • 1/4 цайны халбага зуурмаг хөөлгөгч
  • 2 хоолны халбага сүү
  • 1 өндөг
  • 2 хоолны халбага ургамлын тос
  • 1/2 цайны халбага ванилин

Бэлтгэх арга:

  1. Гурил, нунтаг кофе, нунтаг какао, элсэн чихэр, хөөлгөгчөө саванд хийж сайтар холино.
  2. Дээр нь сүү, өндөг, тос, ванилин нэмнэ. Сэрээгээр нэгэн жигд болтол бүгдийг сайтар хутгана.
  3. Бэлэн болсон холимгоо тосолсон аяганд хийгээд богино долгионы зууханд кекс бэлэн болтол өндөр хэмд 90 секунд болгоно. Хамгийн гол нь хэтрүүлж болохгүй.
  4. Кексээ ванилинтай зайрмагтай идэж болно.

“Аз жаргал”-ын шарсан талх

5 минутад бэлтгэх 5 төрлийн амтат өглөөний унд 1

Орц:

  • 2 зүсэм цагаан талх
  • 1 хоолны халбага шоколадны крем
  • 1 гадил

Бэлтгэх арга:

  1. Зүсэм талхан дээр шоколадны крем түрхээд зүссэн гадил тавина.
  2. Дээр нь нөгөө зүсэм талхаа тавиад цөцгийн тосонд хоёр талаас нь шарна.

Жимстэй, аарцтай мусс

5 минутад бэлтгэх 5 төрлийн амтат өглөөний унд 6

Орц:

  • 1 уут аарц
  • 100 гр гүзээлзгэнэ (өөр жимс жимсгэнэ байж болно)
  • 1 гадил
  • 1 хоолны халбага зөгийн бал

Бэлтгэх арга:

  1. Аарц, гүзээлзгэнэ, гадил, зөгийн балыг блендерт хийж хөөсөртөл нь холино.
  2. Өөрийн хүслээр дээр нь будаа, самар, хатаасан жимстэй мусс эсвэл овьёос нэмж идэж болно.

Нэг минутын бяслагтай бялуу

5 минутад бэлтгэх 5 төрлийн амтат өглөөний унд 3

Орц:

  • 50 гр зөөлөн цөцгийн бяслаг
  • 2 хоолны халбага зөөхий
  • 1 өндөг
  • 1/2 цайны халбага лимоны шүүс
  • 1/4 цайны халбага ванилины ханд
  • 2 хоолны халбага элсэн чихэр

Бэлтгэх арга:

  1. Бүх орцоо хооронд нь холиод зуурмагийг тосолсон саванд хийж богино долгионы зууханд хийнэ.
  2. Чизкейк нь хамгийн өндөр хэмд 90 секунд болдог ба 30 секунд тутамд хутгах шаардлагатай.
  3. Чизкейк бэлэн болсны дараа хөргөөд шинэхэн жимс, зөөхий, жижиглэсэн самартай идэхэд тохиромжтой.

Чихэрлэг хайрсан талх

5 минутад бэлтгэх 5 төрлийн амтат өглөөний унд 4

Орц:

  • 100 гр сүү
  • 3 цайны халбага элсэн чихэр
  • 1/2 уут ванилины сахар
  • Ургамлын тос
  • 8 зүсэм талх
  • 3 өндөг

Бэлтгэх арга:

  1. Өндгөө ванилины сахар болон ердийн элсэн чихэртэй холино. Дээр нь сүү нэмээд сайтар хутгана (блендер ашиглаж болно).
  2. Өндөг сүүний хольцондоо талхаа 2 минутын турш дүрнэ.
  3. Тосоо хайруулын тавган дээр халаагаад талхаа шарна. Шарахдаа нэг талыг нь алтан шаргал өнгөтэй болтол шараад эргүүлэн нөгөө талыг шарна.

 

17
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sosuro SBuram

    Sosuro SBuram

    2015/12/21 at 22:33

    yo shuls goojuulaad haychih yuma

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *