Энэ оны 11-р сарын 19-нөөс 25-ны өдрүүдэд Бельгийн нийслэл Бруссель хотноо “Брусселийн шоколадны долоо хоног” болж өнгөрчээ. Тус шоколадны үзэсгэлэнд тавигдсан нэгэн бүтээл Гиннесийн Дэлхийн дээд амжилтанд шоколадаар бүтээгдсэн хамгийн урт байгууламж хэмээн бүртгэгдсэн нь Бельгийн цэвэр шоколадаар бүтээгдсэн 33,6 килограммын жинтэй галт тэрэг байсан байна. Уран нарийн хийц бүхий энэхүү шоколадан байгууламжийг Мальта улсын шоколадан амттаны мастер Andrew Farrugia бүтээсэн юм. Уг шоколадан галт тэрэг 6,5 сая калорийн илчлэгийг агуулжээ.Andrew-гийн хэлснээр түүнд энэхүү галт тэргийг бүтээх санаа өнгөрсөн жил Брюгге хотод болсон Бельгийн шоколадны фестивальд айлчлах үед төрсөн бөгөөд анх үүнээс жижигхэн галт тэрэг бүтээсэн ч чиргүүлийг нэг нэгээр нь нэмсээр өнөөгийн энэ урт галт тэргийг бүтээсэн гэнэ. Шоколадны үзэсгэлэн болохоос гурав хоногийн өмнө Andrew шоколадан галт тэргээ 25 модон хайрцганд хийн Мальтагаас Бельги руу зөөжээ. Ийнхүү зөөвөрлөх явцад шоколадан галт тэргэнд нилээд хэмжээний эвдрэл гарсан ба хэд хэдэн вагоны хана бүрэн нурсан ч шаргуу хөдөлмөрийн үр дүнд шоколадаар урлагч маань бүх гэмтлийг засаж чадсан байна.
0
0
0
0
0
0
0
0
Volturi
2012/12/08 at 15:37
тасархай
uniQu3
2012/12/08 at 18:17
мэдсэн
999666
2012/12/10 at 13:45
oo laitai goy haragdaj bnooooo
teen
2012/12/16 at 04:39
ёоо факкк шоколад идмээр санагдтал авдаг байна шдэ :( :))