Дубай, Шанхай, Москва, Санкт-Петрбург, Киев гээд тэнгэр баганадсан өндөр барилгуудтай газруудыг нэрлээд байвал чамгүй олон хотыг нэрлэх хэрэг гарна. Сүүгэх салхинаас өөр ханьгүй тэнгэрт тулсан өндөр барилга, цамхгийн оройд авиран гарч, орчныг түүний цаадахтай нь хамт харна гэдэг үнэхээр эр зоригтой хүний хийх үйлдэл. Харин энэ үйлдлийг хийгчид сүүлийн үед олшроод байгаа төдийгүй өөрсдийн энэ тэнэг гэмээр зоримог үйлдлээ гэрэл зургийн дуранд буулгадаг болжээ. Өчүүхэн төдий эвгүй хөдөлгөөн хийвэл тэртээ доор харагдах газар руу нисчихмээр өндөрт яг гэрийнхээ шалан дээр зогсох мэт, буйдан дээрээ тухлах мэт сууцгаах энэ хүмүүсийн эр зоригийг бахдахгүй байхын аргагүй.
Аюултай нөхцөлд авсан гэрэл зургууд
0
0
0
0
0
0
0
0