Гоо сайхныг цэцэглэхэд юу ч саад болдоггүй, чанд хатуу дэглэм ч мөн адил. Та Хойд Солонгосын эмэгтэйчүүдийг хараад үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна.
Зурагчин Michael Noroc дэлхийгээр аялан “Гоо үзэсгэлэнгийн атлас” гэх өөрийн төсөлдөө зориулан улс орон бүрийн сайхан эмэгтэйчүүдийн зургийг авчээ. Сүүлд тэрээр гоо бүсгүйчүүдийн зургийг авахаар Хойд Солонгосыг зорьжээ.
Аль хэдийн 37 улс орноор зочилсон ч Норок Хойд Солонгос дахь аялалд ямар нэг онцгой зүйл байгаа гэдгийг мэдэрсэн гэнэ.
“Надад Хойд Солонгосын эмэгтэйчүүдийг харж, тэдний зургийг дарах үнэхээр сонирхолтой байсан. Би тэднийг дэлхийн чиг хандлагаас хол өөр ертөнцөд амьдардгийг мэддэг ч тэд ийм орчинд өөрсдийн гоо үзэсгэлэнгээ хэрхэн мэдэрдгийг мэдэхийг ихэд хүссэн” гэж Норок дурьджээ.
Норок – энэ бол миний Хойд Солонгосын эмэгтэйчүүдийн зургийг анх удаа авч буй төсөл байсан хэмээн дурьджээ.
Түүний хэлснээр энд зураг авахуулах эмэгтэй олоход тун бэрх байсан гэнэ.
“Жуулчны хувиар Хойд Солонгост очиход тэнд бүх зүйл тодорхой хуваарийн дагуу явах ба зөвхөн заасан газарт л очих ёстой байдаг. Тиймээс ч энэ зурган дээр гарсан ихэнх эмэгтэйчүүд анх удаа гадаад хүнтэй харьцсан юм!”
Норок гоо үзэсгэлэн хаа сайгүй байдаг гэдгийг харуулахын тулд их сургууль, цэцэрлэгт хүрээлэн, үйлдвэр, метроны буудал зэрэг маш олон газраар явсан.
Мөн тэрээр тэдний үндэсний хувцас үнэхээр гайхалтай байсан гэж нэмж хэлжээ. “Тэд баяр болон чухал арга хэмжээний үеэр үндэсний хувцасаа заавал өмсдөг. Ийм өдрүүдэд бүр телевизийн хөтлөгч нь хүртэл үндэсний хувцасаараа гоёсон байдаг.”
“Хойд Солонгосын эмэгтэйчүүд дэлхийн загварын чиг хандлагаас хол байдаг ч энэ нь өөрсдийгөө арчлахаа болино гэсэн үг биш юм.”
Төслийн зорилго нь соёл хоорондын ойлголцлыг сайжруулахад орших аж.
“Миний бодлоор хүн бүрийн олон янзын давтагдашгүй байдал нь биднийг мөргөлдүүлэх бус харин нэгтгэж чадна, тиймээс ч би “Гоо үзэсгэлэнгийн атлас”-ыг гаргасан.”
Мөн Норок: “Миний бодлоор эмэгтэй хүний жинхэнэ дүр төрх нь бид бүгдийн ялгаанд нуугдаж байдаг мөн дэлхий дээр эрх тэгш байдал давамгайлах ёстой гэдгийг харуулах хамгийн сайхан боломж юм” хэмээжээ.
Зочин
2015/10/19 at 13:09
yamarch huuurhun yum daaanchi ???????????????????????
Зочин
2015/10/19 at 15:09
bayr baysaglan alga uitgartai ertonts burheg odruud
Зочин
2015/10/19 at 16:57
Yadaj l Omnod solongoschuudiig bodwol baigalaaraa l yum bna haha
Зочиy
2015/10/19 at 17:20
Сэтгэгдэл *Huh bugsuu gargaagui eldev ynziin budaggui harahad ih l saihan sanaglaa.
Зочин
2015/10/19 at 21:16
Сэтгэгдэл *ingej amidrah gej de hun bolj torchood azgui humuus ymaa