Хип хоп ертөнцийн хамгийн халуухан 15 хос

1

Оддын амьдрал үргэлж бидний анхаарлыг татаж байдаг. Сонирхохгүй байя ч гэсэн нэг л мэдэхнээ дотор нь орчихсон байдаг шүү дээ. Бидэнтэй зэрэгцэн амьдарч байгаа хип хопын ертөнцийн хамгийн халуухан 15 хосыг та бүхэндээ хүргэж байна. Гэхдээ эдгээр хосуудын зарим нь аль эрт салцгаасан, харин зарим нь одоог хүртэл хамтдаа аз жаргалтай байгаа гээд “хип хоп” ертөнцөд хоорондоо холбогдож байсан хосуудын мэдээлэл гэдгийг урьдчилан сануулах хэрэгтэй болов уу.

1. Jennifer Lopez, P.Diddy

Diddy бол хип хоп ертөнцийн царайлаг ханхүү, харин түүний сонголт бол жирийн байшинд өсч хүмүүжсэн Jenny байсан юм. 2000 оны хамгийн сайхан хос байсан гэж хэлэхэд хэн ч эсэргүүцэхгүй биз ээ.

Хип хоп ертөнцийн хамгийн халуухан 15 хос 2

2. Biggie Smalls, Faith Evans

1990-ээд онд дуучин Faith Evans репийн домог Biggie Smalls-тай богинохон хугацаанд үерхсэний эцэст гэрлэсэн билээ. Smalls-ийг таалал төгстөл тэдний гэрлэлт үргэлжилсэн байдаг.

Хип хоп ертөнцийн хамгийн халуухан 15 хос 1

3. Kanye, Amber Rose

Энэ зурган дээр тэд BET awards дээр байна. Kanye, реппер Yeezus нар тухайн үедээ хотынхны гол ярианы сэдэв байсан бөгөөд алдарт хүрээгүй Taylor Swift дундуур нь орж байсан удаатай. Хосууд хэдий салсан ч гайхалтай сайхан дурсамжуудыг бидэнд үлдээсэн байдаг.

Хип хоп ертөнцийн хамгийн халуухан 15 хос 3

4. Nelly, Ashanti

Тэд Jay–Z, Beyonce нар шиг удаан хугацаанд хамт байсан хэдий ч, гэрлэх зарыг тараагаагүй юм. Nelly-гийн эгчийг нас барж байхад дэргэд нь байж, хамаг бүхнээ зориулж байсан ч ханилан суух тавилан байсангүй дээ.

Хип хоп ертөнцийн хамгийн халуухан 15 хос 4

5. Ciara, Future

Хэдийгээр тэд дундаа нэг хүүтэй ч, хамт амьдардаггүй юм. Тэдний хайр дурлал эхэндээ халуухан байсан ч хүүгээ дөнгөж төрсний дараа хоёр тийшээ болсон юм.

Хип хоп ертөнцийн хамгийн халуухан 15 хос 5

6. Amber Rose, Wiz Khalifa

Kanye West-ээс салаад Amber–ийг жинхэнэ аз жаргалаа оллоо гэж бид бодож байсан ч тэдний хайр дурлал хуримлаж, Себастиан хүүгээ төрүүлсний дараахан төгссөн юм. Шалтгаан нь Wiz–ийн араар тавилт байсан юм. Amber өдгөө реппер Machine Gun Kelly-тэй болзож байгаа ч нөхөртэйгээ эвлэрнэ гэж найдсан хэвээр байгаа ажээ.

Хип хоп ертөнцийн хамгийн халуухан 15 хос 15

7. Diddy, Cassie

Олон жилийн цуу ярианы дараа буюу 2013 онд тэд хамтдаа олон нийтэд анхлан харагдсан байдаг. Гайхалтай дуучин, загвар өмсөгч Cassie гол дүрд удаан хугацааны турш тоглож байгаа бөгөөд өнөөг хүртэл хамтдаа аз жаргалтай байгаа юм.

Хип хоп ертөнцийн хамгийн халуухан 15 хос 7

8. Aaliyah, Dame dash

Хип хопын гүнж Aaliyah болон Damon Dash нарын үерхэл Aaliyah-г нас бартал үргэлжилсэн байдаг. Тэдний хайрыг юу ч салгаж чадахгүй тийм бат бөх байсан гэж хүмүүс одоо ч гэсэн ярьцгаадаг билээ. Уг нь Aaliyah, Jay-Z нар үерхэж байсан бөгөөд эцсийн мөчид Damon Dash бүсгүйг өөрийн болгосон билээ.

Хип хоп ертөнцийн хамгийн халуухан 15 хос 6

9. Kanye, Kim Kardashian

Манай үеийн хамгийн халуухан хос маань бяцхан охин North West-ийг өлгийдөн авч, биднийг баярлуулсан билээ. Тэдний хайр халуун хэвээрээ байгаа гэдэгт бид итгэлтэй байна.

Хип хоп ертөнцийн хамгийн халуухан 15 хос 8

10. Jay-Z, Beyonce

Хип хоп ертөнцийн хамгийн халуухан хос бол мэдээж хэрэг Hov, Bey нар билээ. Бид тэднийг хар бага наснаас л мэдэх бөгөөд тэдний уянгалаг сайхан дуунд уярч, цуцашгүй эрч хүчийг мэдэрсээр л байна. Бизнес аялал, гайхалтай аялал, дээд зэрэглэлийн нууц хурим, үзэсгэлэнтэй бяцхан охин гээд л тэдний амьдрал үнэхээр баялаг. Тэд сайн найзууд, сайхан ч хосууд.

Хип хоп ертөнцийн хамгийн халуухан 15 хос 9

11. Nicky Minaj, Meek Mill

Тэднийг үерхэж байна гэсэн сургаар зураг хөргийг нь байнга авч, сошиал ертөнцийн од болсон тэд өдгөө жинхэнэ халуун үе дээрээ байгаа ажээ. Minaj удаан үерхсэн найз залуу Safaree-гээсээ салаад тун удалгүй олны нүдэн дээр реппер Meek Mill-тэй цуг гарч ирж байсан. Тэднийг хамтдаа хаа хүрэхийг харцгаая.

Хип хоп ертөнцийн хамгийн халуухан 15 хос 10

12. Big Sean, Naya Rivera

Тэд яг л заяаны хос шиг харагддаг байсан ч нэг л өдөр салснаа зарлахад нь бид үнэхээр цочролд орж байсан. Тэднийг сүй тавихад фенүүд нь хуримлах нь гэж битүүхэндээ баярлаж байсан ч, Naya өөр хүнтэй сууж, Big Sean одоо Areana Grande-тай үерхэж байгаа юм.

Хип хоп ертөнцийн хамгийн халуухан 15 хос 11

13. Erykah Badu, Common

Тэд үнэхээр заяаны хосууд мөн бөгөөд өөрсдийнхөө сонирхлыг бизнес болгож чадсан юм. Тэд “Love of my life” хамтын бүтээлээрээ 2003 онд Grammy awards хүртэж байсан билээ.

Хип хоп ертөнцийн хамгийн халуухан 15 хос 12

14. Andre 3000, Erykah Badu

90-ээд оны үед Erykah Badu нь хип хопын гүнж байсан ба Andre нь өөрийн шинэхэн байгуулагдсан Outkast хамтлагт дуучин байсан юм. Тэдний үерхэл гүнзгийрч хүүтэй болсон билээ. Тэдний хайр дурлал удаан үргэлжлээгүй ч тэд одоо ч гэсэн сайн найзууд хэвээр ажээ.

Хип хоп ертөнцийн хамгийн халуухан 15 хос 13

15. Alicia Keys, Swizz Beats

Тэд 5 жилийн өмнө гэрлэсэн ба сайн найзууд, хөгжмийн салбарын хамтран зүтгэгчид учраас нэг нэгийгээ ойлгохгүйн зовлон гардаггүй байна. Тэд саяхан 2 дахь хүүгээ өлгийдөн авчээ. Тэдний бие бие рүүгээ хичнээн халуун дотноор харж байгааг хар даа.

Хип хоп ертөнцийн хамгийн халуухан 15 хос 14

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/18 at 03:23

    Where is Ice-T

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *