Интернэт дэх “Монгол Улсын эдийн засгийн өсөлт” нэртэй нийтлэл

0

Интернэт дэх


Цэлмэг хөх тэнгэр, зах хязгааргүй уудам газар нутаг, онгон дагшин байгалийн үзэсгэлэн, газар доорх хэмжээлшгүй их эрдэнэс баялаг, цагаан цайлган, зочломтгой зан чанар, талын нүүдэлчин амьдрал гээд Монгол эх оронд маань гайхуулах зүйл олон. Гэхдээ өнөөдөр өнгө мөнгө бүхнийг дийлж, зах хязгааргүй уудам газар нутаг маань биднийх мөн эсэх дээр эргэлзээ үүсч, онгон дагшин байгаль, газар шороо маань мөнгөний хойноос улайрагчдын гарт сэндийлэгдэн, газар доорх хэмжээгүй их баялаг маань байгаа үгүй нь мэдэгдэхээ байжээ.

Нэгэн цагт ертөнцийн талыг эзэлж явсан эзэн Чингисийн удам Монголчуудын нэг хэсэг нь газар даахгүй баян болчихоод байхад нөгөө хэсэг нь өдрийн хоолоо ч аргацааж чадахааргүй болтлоо ядуурч байгаа нь юуны учир вэ? Азийн цагаан дагина гэгдэж, цээж дүүрэн амьсгалах цэвэр агаар, цэлмэг тэнгэрээрээ гайхуулдаг улсын маань нийслэл Улаанбаатар өнөөдөр Утаанбаатар нэр зүүж, нийслэл хотод амьдрагсад хорт утааны баг зүүх дээрээ тулаад байгаагийн учир юу вэ? Энэ мэт олон асуулт ард түмний цээжинд хадгалагдаж явна. Харин бидний талаар харийнхан юу гэж дүгнэж, юу гэж хэлэлцэж яваагийн нэгэн жишээ болгож, интернэтэд тавигдсан нэгэн фото нийтлэлийг та бүхэнд хүргэж байна. “Монгол Улсын эдийн засгийн өсөлт” нэртэй энэхүү нийтлэл танд нэгийг бодогдуулж, хоёрыг санагдуулна гэж итгэж байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт

Монгол бол хурц тод, эсрэг тэсрэгийн орон. Гурван сая хүрэхгүй хүн амтай учир Дэлхийд хүн амын нягтшилаараа хамгийн бага орнуудын тоонд ордог атлаа эдийн засгийн зарим үзүүлэлтээрээ Дэлхийд хамгийн хурдацтай өсөж яваа орнуудын нэгд бичигдэж байгаа улс юм. Хөрсөн доороо 1,3 их наяд долларын ашиглагдаагүй байгалийн баялагтай бөгөөд байгалийн баялгийн боловсруулалтаас үүдэлтэй өсөлт нь тус улсын нийслэл Улаанбаатар хотыг аажмаар их өөрчлөлтөнд хөтөлсөн байна. Зөвлөлтийн хуучин барилгуудаар баян Улаанбаатарт тэнгэр баганадсан өндөр барилгууд, томоохон худалдааны төвүүд олноор баригдаж байна. Гэсэн хэдий ч хүн амын гуравны нэг хувь нь ядуурлын шугамын доор байсаар байгаа юм. 1990 оны ардчилсан хувьсгалаар социалист дэглэмийг халж, ард түмэн нь сонгуульд оролцож, санал өгөх эрхээ олж авсан. Хэрвээ та Монголд очвол хөдөөгийн ядуу, нүүдэлчин малчин болон өндөр үнэтэй машин хөлөглөсөн баян хөрөнгөтнүүдийг нэгэн зэрэг олж харах болно.

Монгол улс нь хүн амын тоогоор Дэлхийд цөөн хүн амтай улсын тоонд ордог ч эдийн засгийн эрчимтэй өсөлтөөрөө тэргүүн эгнээнд бичигдэж байгаа юм. (DavideMonteleone-VII for TIME)

Алт, зэсний орд газар Оюу толгойн компрессорын хэсэг дээрх хятад ажилчин. Энэхүү төсөл нь Монгол улсын түүхэн дэх хамгийн том санхүүгийн төсөл бөгөөд энэхүү төслийн үр дүнд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 30-аас дээш хувиар нэмэгдэх аж.

Оюу толгой дахь хайрга бэлтгэх газар

Оюу толгойн уурхайн компрессорын хэсэг дэх хятад ажилчид

Говийн элсэн цөл дэх уурхайн агаараас авсан дүр зураг

Уурхайн гадаргын дүр төрх

Говийн элсэн цөлийн дундах нүүдэлчдийн сууринд тоглож байгаа хүүхдүүд. Энэхүү суурингийн 88 гэр бүл уурхайн барилгын ажилд оролцож байгаа аж.

Монгол орны зүүн хэсгийн агаараас авсан зураг

Улаанбаатар дахь ерөнхийлөгчийн албаны цэрэг

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар дахь өөрийн оршин суудаг газартаа үрчилж авсан 20 өнчин хүүхдийн хамт

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар дахь өөрийн оршин суудаг газартаа үрчилж авсан 20 өнчин хүүхдийн хамт

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 93 настай ээжийнхээ хамт

Тэрэлж сууринд сонгууль өгч байгаа оршин суугчид

Сонгуулийн өдөр

Сонгуулийн байранд

Улаанбаатар дахь сонгуулийн байранд саналаа өгч байгаа ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Улаанбаатарт тансаг зэрэглэлийн хувцас хэрэглэлийн том дэлгүүр, худалдааны төвүүд олноор бий болж байгаа хэдий ч хүн амын гуравны нэг нь ядуу хэвээрээ байгаа юм.

Улаанбаатарын зүүн хэсэг дэх оршуулгын газар

Улаанбаатарт ерөнхий сайд С.Батболд үг хэлж байна.

Улаанбаатарын агаараас харуулсан зураг

Улаанбаатар дахь Дэлхийн хоёрдугаар дайны үед амь үрэгдсэн Зөвлөлтийн цэргүүдийн дурсгалд зориулсан Зайсан толгойн дурсгалын хөшөө. Энэхүү хөшөөний зургууд нь Монгол болон ЗХУ-ын ард түмний найрамдлыг харуулжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/09/05 at 15:52

    goy zurag bna

  2. Зочин

    2012/09/05 at 15:55

    lalriin elbegee bitgii songuuliin surtalchilgaagaa yabuulaad bai chii lalraa. mongo amladag xogiin eronhiilogch mongol ulsad hereggui tarvaga mini

  3. MUNHJARGALTUGULDUR

    2012/09/05 at 18:58

    elbegegiin surtalchilgaa bna

  4. mUNECAKIKO

    2012/09/05 at 20:12

    ih goy medee bn ene zochin ymar buduuleg har huur ve

  5. Зочин

    2012/09/05 at 20:37

    mongold iim malnuud ih bhiima. elbegeegiin zurag orhoor elbegeegiin surtalchilgaa bolchino ain.

  6. jerry-man

    2012/09/05 at 21:10

    yooooo

  7. nightheaven

    2012/09/05 at 23:57

    hun muulmaar bga bol dotoroo l bailga. elbegee sain bn uu muu bna uu hamaagui. mongold ulsad yum hiij chadsan l baina

  8. Зочин

    2012/09/06 at 13:26

    elbegdorj er ni ih sain hun yum haraad bhad,

  9. Зочин

    2012/09/07 at 09:46

    tii shte umuuruud bga hvmvvsn heden haltar tugrug umhvvltsiin bgaaz mongol ornii 3nii 1n yduu heweerei bgaa gj bgaa biz de ta nariig yugaar giigvvltsiin gazar nutag ed baylagn bhad uhaantai hvn bol zuw bodlogoor bosgool irne deer garsan malnuud uuruul ididej uuhaa medhees bish busdiiga hardag bish yduugiin yduu mongoldoo setgel hangluun yaaj amidarhiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *