“ENUD 4” багийн гишүүд аялалаа амжилттай өндөрлөөд ирлээ

0

 “ENUD 4” багийн гишүүд аялалаа амжилттай өндөрлөөд ирлээ

Монгол эмэгтэй хүний оюун ухаан, тэсвэр хатуужлыг харуулсан “ENUD 4” багийн гишүүд эх орныхоо торгон хилийн дагуух аялалаа амжилттай өндөрлөөд ирлээ
Монгол эмэгтэй хүний оюун ухаан, тэсвэр хатуужил, эр зориг, авхаалж самбааг харуулах, хөдөлгөөн эрүүл мэнд нийтийн биеийн тамирыг сурталчлах, адал явдалт спорт аяллын түүхийн хуудсыг баяжуулах зорилго бүхий “ENUD 4” буюу дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг тамирчид Монгол Улсын хилийн дагуу нар зөв тойрон аялах маршрут аялал амжилттай зохион байгуулагдсан байна. Тухайн аялал нь нийт 10 000 км замыг авто машин, ердийн хөсөг, явганаар туулсан бөгөөд 4 эмэгтэй тамирчин Монгол улсынхаа дөрвөн хилийг нар зөв тойрон аялсанаараа онцлогтой аялал болсон юм.
Тус маршрут аялалын ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци хамтран ажилласан бөгөөд сансрын холбооны Иридиум үйлчилгээгээр харилцаа холбооны хэрэгцээг ханган ажиллаж амжилттай өндөрлөсөн байна. Тухайн адал явдалт спорт аялалын хугацаанд сансрын холбооны Иридиум үйлчилгээ нь багийн гишүүдийн хэрэгцээг бүрэн хангаж чадсан бөгөөд үйлчилгээний талаар өндөр сэтгэгдэлтэй аялсан талаарх сэтгэгдэлээ хуваалцсан байна. Багийн ахлагч явган аялалын спортын мастер Ч. Ундрал хэлэхдээ багийн гишүүд дан эмэгтэй тамирчид хэдий ч биеэ хамгаалах ямар нэгэн хэрэгсэл аялалын явцад авч яваагүй бөгөөд аюулгүй байдлаа хангах мөн цаг алдалгүй мэдээ мэдээлэл дамжуулахад сансрын холбооны Иридиум үйлчилгээ чухал ач холбогдолтой байсан талаар хэлжээ. Сансрын холбооны Иридиум үйлчилгээ нь Монгол орны хахир ширүүн уур амьсгал, уул хад аялалын нөхцөлд зохицсон, ашиглахад нэн тохиромжтой үйлчилгээ болох талаар тэрээр яриандаа дурьдсан байна.

Эх орон байгаль дэлхийгээ хайрлах үзлийг залуус хүүхдүүдэд олгох, зөв соёлтой аялах үлгэр дууриал үзүүлэх аялалыг Мобиком корпораци уламжлал болгон ивээн тэтгэдэг бөгөөд сансрын холбооны Иридиум үйлчилгээ нь аялал бүртэй хамт байдаг билээ.

Та бүхэнд тус аялалын зурагнуудаас танилцуулж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *