“Drift king” 3 авто шоу [2012.06.30]

0


“V6” клуб-с жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн зуны авто шоугаа 2012 оны 06-р сарын 30-нд UB palace-н Open Air-т “Drift king” 3 нэртэйгээр зохион байгуулах гэж байна. Бидний зохион байгуулж буй арга хэмжээ маань жилээс жилд улам өргөжин тэлж, үзэгч сонирхогчдын тоо ч нэмэгдсээр байгааг дурьдахад таатай байна. “V6” клуб болон 2016 entertainment-с хамтран зохион байгуулж буй “Drift king” 3 авто шоу нь 13:00 цагаас 19:00 хүртэл нийт 6 цаг үргэлжлэх ба энэ хугацаанд тусгайлан засагдсан замын дагуух drift-н үзүүлбэр, хамгийн, хамгийн номинациудыг шалгаруулах үзүүлбэр, мөн клубуудын нэрэмжит олон сонирхолтой үзүүлбэрүүд багтсан болно.

V6 Club “Drift King” 3 Show 2012-06-30

“V6” клуб нь анх 2005 онд үүсгэн байгуулагдсан ба одоогийн байдлаар манай клуб нь хамгийн чадварлаг, хамгийн шилдэг шигшмэл 30 гаруй гишүүн, мөн тооны авто машинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
“V6” клуб нь өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах, гишүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэх, авто машинуудынхаа хурд, хүчийг сайжруулах зорилгоор олон арга хэмжээ зохион байгуулж ирсэн.
Эдгээрээс товчхон дурьдвал:

1. “V6” клуб нь hip hop төрлөөр үглэдэг “Click click boom” бүлэгтэй хамтран ажиллаж, “V6” нэртэй анхны уран бүтээлийг T Records-т бичүүлж, 2016 entertainment-аар видео клип хийлгэн олон нийтэд цацсан.

Click click boom – “V6”

2. “V6” клуб нь 2009 оны 01-р сарын 18-нд UB palace-н Open Air-т “Snow drift show”–г амжилттай зохион байгуулсан. Уг өвлийн шоунд тухайн үед үүсгэн байгуулагдсан бүхий л авто клубууд оролцож, өөрсдийнхөө ур чадварыг гайхуулсан юм.

3. 2009 оны 07-р сард “V6” клубын гишүүдийн санаачилгаар “V6”-2 дууг бүтээсэн. Энэ дууг MC Ариука дууулан үзэгч, сонсогчдын сонорыг милаасан ба ACE entertainment видео клипийг нь хийсэн.

MC Ариука – “V6”

4. “V6” клуб нь өвлийн авто шоугаа тогтмол зохион байгуулах үүднээс 2010 оны 01-р сарын 23-нд UB palace-н Open Air-т “Drift show”-г 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан. Энэхүү өвлийн авто шоуг 5000 гаруй авто машин сонирхогч хүүхэд залуучууд ирж үзсэн.

5. Тухайн жилдээ зохион байгуулсан 2 дахь шоу бол зуны авто шоу байлаа. Энэхүү зуны авто шоу нь 2010 оны 06-р сарын 21-нд UB palace-н Open Air-т “Drift king” нэртэйгээр амжилттай зохион байгуулагдсан. Тус шоу-нд шалгарсан тамирчдыг 1, 2, 3 дугаар байр эзлүүлэн үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулсан.

6. “V6” клубын нэрэмжит дуу болон видео клип нь хүүхэд залуучуудын таашаалд ихээхэн нийцэж байсан нь цаашид уран бүтээл хийх урам зоригийг бидэнд өгсөн. Ийнхүү 2010 онд “V6” клуб нь рэппэр Gee, Desant нартай хамтран ажиллаж, V6-3 дууг бичүүлж, мөн 2016 entertainment-аар видео клип хийлгэсэн.

Рэппэр Gee, Desant – “V6”

7. 2011-онд бид бүхэн Dj Заяа, реппэр GEE нартай хамтран ажиллаж “V6” 4 дууг бүтээн, мөн 2016 entertainment-аар видео клип хийлгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацсан. Энэхүү уран бүтээл нь олон удаа шилдэг клипний чартуудыг тэргүүлж байв.

Dj Заяа, реппэр GEE – “V6”

8. 2010 онд зохион байгуулсан зуны авто шоу нь маш амжилттай болсон тул дараагийн зуны авто шоу-г 2011 оны 06-р сарын 12-нд мөн UB palace-н Open Air-т “Drift king” 2 нэртэйгээр амжилттай зохион байгуулсан юм. Энэхүү авто шоуг нийт 6.000 гаруй авто машин сонирхогч хүүхэд залуус ирж үзсэн ба мөн 1, 2, 3 дугаар байр эзлүүлэн, үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулсан.

Mongolian Drift show 2011
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *