Монгол Австрийн Найрамдлын нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Венийн вальс” Элит цэнгүүн Улаанбаатар ресторанд 12 дахь жилдээ болж өнгөрлөө. Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болж байдаг вальс бүжгийг мэргэжлийн симфони оркестрын тансаг аялгуунд бүжих боломжийг олгодог энэхүү цэнгүүн нь элитүүдийн эрхэмсэг тансагийг илэрхийлэх нэгэн сайхан үдэш болсон юм.