
Европын умард хэсгийн чинээлэг эрхмүүд итгэл бишрэлийн илэрхийлэл болгож мөргөлийн самар хэмээн нэрлэдэг модон хайрцаг эзэмшдэг байжээ. Дундад зууны үеэс улбаатай энэхүү чимэглэлийн зүйл нь хэдхэн сантиметрийн диаметртэй жижигхэн бөгөөд хааж эвхсэн үедээ бүснээс эсвэл эрхи хэлбэрээр зүүж болдог сийлбэртэй самар шиг болдог байна. Харин доторхыг нь нээгээд харвал христийн цовдлол гэх мэт шашны холбогдолтой үзэгдлүүдийг уран нарийн сийлбэрлэсэн байхыг харж болно. Энэхүү самрыг эзэмшигчийн сэтгэлзүйн байдлыг өргөх зорилгоор дотор нь ихэвчлэн үнэртэн хийдэг байжээ. Гайхамшигтай уран нарийн, цогц сийлбэр бүхий мөргөлийн самарнуудыг урлагийн бүтээл хэмээн өндрөөр үнэлж, дэлхийн хэмжээний том музейнүүдэд дэлгэн харуулсан байдаг байна.
Вена дахь Kunsthistorisches Museum музейд хадгалагдаж байгаа мөргөлийн самар
Лондон дахь British Museum музейд хадгалагдаж байгаа XVI зууны Нидерландын мөргөлийн самар

Амстердам дахь Rijksmuseum музейд хадгалагдаж буй XVI зууны Нидерландын мөргөлийн самар
Sotheby’s дуудлага худалдаагаар зарагдсан XVI зууны Нидерландын мөргөлийн самар








Зочин
2015/02/19 at 20:55
Сэтгэгдэл *
Зочин
2015/02/22 at 14:40
Монголчууд өөрийн аав, ээжийн эхийг хүндэтгэн ХӨГШИН ЭЭЖ гэж дууддаг. Харин өөрийлийн хөгшин ээж, хөгшин эмэгтэйг эмээ гэж хүндэтгэн дууддаг. Зарим нэг хужаа, харь үндэстнүүд монгол хэлийг сурахдаа ХӨГШИН ЭЭЖ, ЭМЭЭ, ЭМГЭН гэсэн үгийг ялгааг төдийлөн ойлгохгүй хэлэхэд амар ЭМЭЭ гэсэн үгийг түлхүү хэрэглэдэг бололтой.