OPEN – ICT EXPO 2011 YYРЭН ХОЛБООНЫ ШИЛДЭГ YЙЛЧИЛГЭЭ

0

OPEN – ICT EXPO 2011 YYРЭН ХОЛБООНЫ ШИЛДЭГ YЙЛЧИЛГЭЭ

OPEN – ICT EXPO 2011 YYРЭН ХОЛБООНЫ ШИЛДЭГ YЙЛЧИЛГЭЭ

Монгол Улсад Мэдээлэл шуудан, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 90-н жилийн ойн арга хэмжээн хүрээнд энэ сарын 27-ноос 30-ны хооронд зохион байгуулагдсан “ICT EXPO 2011” үзэсгэлэнд мэдээлэл, харилцаа холбооны салбарынхан хамгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэн оролцсон юм. Уг үзэсгэлэнг зохион байгуулах хорооноос Скайтел компанийн дараа төлбөрт цоо шинэ OPEN үйлчилгээг “YYРЭН ХОЛБООНЫ ШИЛДЭГ YЙЛЧИЛГЭЭ”-гээр шалгарууллаа.
Хэрэглэгчдэд өөрийн хэрэглээнд тохирсон хэрэглээг өөрєє бүтээх боломжийг нээж өгч байгаагаараа бусад үйлчилгээнээс ялгарч байгаа OPEN үйлчилгээний хэрэглэгчдэдээ олгож буй шинэ шинэ боломжууд үзэсгэлэнг сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байлаа. Технологийн шинэчлэлт өөрчлөлт, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн гаргасан энэхүү дараа төлбөрт цоо шинэ үйлчилгээний гол давуу тал нь хүн бүрт зөвхөн өөртөө, өөрийнхөө ажил, амьдралын хэв маягт тохируулан хэрэглээгээ бий болгох боломжийг нээж байгаа явдал юм.
Скайтел компаниас OPEN үйлчилгээг зах зээлд гаргаснаар энгийн, ойлгомжтой хүссэнээрээ бүтээх боломжтой цоо шинэ багцаас гадна дараа төлбөрт үйлчилгээний хамгийн хямд үнэ тарифыг мөн хэрэглэгчдэд хүргэж байна. OPEN үйлчилгээний бас нэгэн давуу тал нь хэрэглэгчдэдээ удаан ашигласны хөнгөлөлт, өндөр хэрэглээний урамшуулал, төрсөн өдрийн болон хугацаандаа төлбөрөө төлсний урамшуулал зэрэг хөнгөлөлт, урамшууллын хамгийн өргөн боломжыг хэрэглэгчдэдээ санал болгож байгаа явдал юм.Скайтел компани нь 1999 онд дараа төлбөрт VIP, 2002 онд ярианы тариф нь шатлан буурах Business Class, 2005 онд VIP1000 анхны багцын үйлчилгээг зах зээлд гаргаж байсан бол 2006 онд хамгийн анхны сарын суурь хураамжгүй дараа төлбөрт NICE үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж байсан юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *