“ICT Expo 2011” үзэсгэлэнд Скайтел компани цоо шинэ дараа төлбөрт OPEN үйлчилгээгээ танилцуулж байна

0

“ICT Expo 2011” үзэсгэлэнд Скайтел компани цоо шинэ дараа төлбөрт OPEN үйлчилгээгээ танилцуулж байна

Монгол улсад мэдээлэл шуудан, харилцаа холбоо үүсч хөгжсөний 90-н жилийн ойн арга хэмжээн хүрээнд энэ сарын 27-ноос 30-ны хооронд Мишээл экспо төвд зохион байгуулагдаж байгаа “ICT EXPO 2011” үзэсгэлэнд мэдээлэл, харилцаа холбооны салбарынхан өөр өөрсдийн ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг дэлгэн харуулсан байна. Уг үзэсгэлэнд Скайтел компани дараа төлбөрт цоо шинэ OPEN үйлчилгээгээ танилцуулж байна. Мөн үүрэн холбооны хамгийн сүүлийн үеийн NEX 3,75G сүлжээнд тулгуурласан өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийн Mi-Fi router болон бусад шинэ бүтээгдэхүүний дээжээс дэлгэн тавьсан байна.
Хэрэглэгчдэд өөрийн хэрэглээнд тохирсон хэрэглээг өөрєє бүтээх боломжийг нээж өгч байгаагаараа бусад үйлчилгээнээс ялгарч байгаа OPEN үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, шинэ хэрэглэгчдэд зориулсан урамшууллыг Скайтелийн үзэсгэлэнгий танхимаар зочилсон хүн бүр хүлээн авах боломжтой. Технологийн шинэчлэлт өөрчлөлт, хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн гаргасан энэхүү дараа төлбөрт цоо шинэ үйлчилгээ үзэсгэлэнг сонирхогчдын анхаарлыг татаж байлаа.
Харин өнгөрсөн жилийн Скайтелийн үзэсгэлэнгийн танхимын хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн бол яах аргагүй NEX Internet модем байсан бол энэ удаад нэгэн зэрэг 5 хүртэл хэрэглэгч зэрэг интернэтэд холбогдох боломжтой Mifi хэмээх гарын алганд багтах авсаархан төхөөрөмж байлаа.Улаанбаатар хотын хаанаас ч таныг болон таны найз нөхдийг өндөр хурдны хөдөлгөөнт интернэтэд холбох уг бүтээгдэхүүнийг зөвхөн “ICT EXPO 2011” үзэсгэлэн дээрээс үзэж харж, туршиж үзэх боломжтой. Та бүхэнд таалагдах нь лавтай.

Мөн уг үзэсгэлэнгийн эхний өдөр Монгол улсын ерөнхий сайд С.Батболд болон салбарын төлөөллүүд ICT-90-EXPO-2011-д хүрэлцэн ирж мэндчилгээ хүргэн уг үзэсгэлэнг нээсэн ба Скайтел компаний үзэсгэлэнгийн танхимаар зочилон дараа төлбөрт OPEN үйлчилгээ болон Mifi хэмээх гарын алганд багтах авсаархан төхөөрөмжтэй танилцлаа.

Уг үзэсгэлэнгийн хамрах хүрээг өргөжүүлэх сонирхолтой болгох зорилгоор Скайтел компаниас сагсан бөмбөг сонирхогчдын дунд гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнийг мөн зохион байгуулж аваргуудыг тодруулсан байна.

Дөрвөн өдөр үргэлжлэх уг үзэсгэлэнгээр аялахыг хүсвэл та Мэдээлэл, технологийн шилдэг, шинэ бүтээгдэхүүн бүрийг нэг дор цуглуулсан “ICT EXPO 2011”-ыг та зориорой.

СКАЙТЕЛ КОМПАНИ

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *