“Хүүхдийн сайн сайхны төлөө” аянд оролцсон хэрэглэгчиддээ баярлалаа

0

“Хүүхдийн сайн сайхны төлөө” аянд оролцсон хэрэглэгчиддээ баярлалаа

Ситинет компани 2009 оны 9 дүгээр сарын 18–наас 25–ний өдөр хүртэлх хугацаанд “Хүүхдийн сайн сайхны төлөө” аянг амжилттай зохион байгуулж явууллаа. Тус аянд Ситинет компаний 118 хэрэглэгч хамрагдаж 1168 тоглоом, 913 ном болон телевизор, ус буцалгагч, индүү, DVD тоглуулагч зэрэг 12 электрон бараа хандивласан байна. Бид хэрэглэгчдийнхээ хандивласан эд зүйлсийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв болон Эрүүл мэндийн яамны харъяа Нялхсын клиник сувилалын хамт олонд гардууллаа.Эх нялхсын клиник сувилалд 0-3 насны нийгмийн эмзэг хэсгийн суурь өвчтэй (тураал, цус багадалт, сульдаа) болон асран хамгаалагч, хараа хяналтгүй, мөн эцэг эх нь асран тэтгэх бололцоогүй хүүхдүүдийг эмчлэн сувилж, асран хүмүүжүүлдэг. Тус төвд монгол орны зүг бүрээс ирсэн 60 гаруй нялхас хүмүүжиж байна.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв нь эцэг эхийн хараа хяналтаас холдсон, хагас болон бүтэн өнчин хүүхдийг төлөвшүүлэн нийгэмшүүлж, халамжлан асрамжилдаг байгууллага юм. Тус төвд нийслэл, аймаг, сумын Засаг даргын захирамжтайгаар ирсэн 140 гаруй хүүхэд сургуулиас завсардалгүй, ЕБС-иудад хамрагдан суралцаж байгаа бөгөөд 2009 оны байдлаар нийт 25 хүүхэд их дээд сургууль болон коллежид элсэн оржээ. Гутал хийх, оёдол, мужаан, сийлбэр гэх мэт гар урлалын болон үлээвэр найрал хөгжмийн дугуйлан зэрэг, хүүхдийг амьдрах арга ухаанд чиглүүлсэн сургалтад энэхүү төвийн хүүхдүүд хамрагддаг байна.
Ситинет компани Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвтэй байнга хамтран ажилладаг бөгөөд үнэ төлбөргүй интернэтийн үйлчилгээ үзүүлдэг юм.

Ситинет компаниас зарласан “Хүүхдийн сайн сайхны төлөө” аянд идэвхитэй оролцон, бидэнд урам зориг өгч, хүүхдүүдэд сайхан сэтгэлээр эд зүйлсээ хандивласан хэрэглэгч та бүхэнд гүнээ талархал илэрхийлж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. amaraa_85

    2009/09/30 at 19:04

    [u][i][color=0000FF]minii ogson yum neg hүүhded ochson l bhdaa[/color][/i][/u]

  2. Snoopy_G_tha_CEO

    2009/09/30 at 19:54

    sain uils delgereh boltugai :-o :-x :-o

  3. b_bayasal

    2009/09/30 at 20:04

    [quote]sain uils delgereh boltugai :-o :-x :-o[/quote]

    harin thh :-) :-)

  4. incubus123

    2009/09/30 at 20:23

    huurhii hүүhdүүd :126: :182:

  5. bunnyy

    2009/09/30 at 20:23

    huuhdiin sain saihnii tuluu gej :-o

  6. olzoozi

    2009/09/30 at 20:32

    :-? :-? :-?

  7. indanaa

    2009/09/30 at 20:37

    баярллаа

  8. MasterX

    2009/09/30 at 21:28

    Хүүхдийн сайн сайхны төлөө :-)

  9. ReasoN

    2009/09/30 at 21:36

    [b]bolj de[/b]

  10. Black_Hawk

    2009/09/30 at 21:49

    Real justice

  11. yoshi_baagii

    2009/09/30 at 22:24

    Boljde owoo shde… Citinet :-x

    [ Зассан: yoshi_baagii , өдөр 2009/10/1 0:44 ]

  12. Ray-Love

    2009/09/30 at 23:46

    tedni tuluu za gej heltsgeey

    [ Зассан: Ray-Love , өдөр 2009/9/30 23:47 ]

  13. king

    2009/10/01 at 09:10

    ingeed bval bolishde

  14. odko_caak

    2009/10/01 at 10:06

    [font=Georgia][size=large][b]Сайхан л зүйл болсон бололтой.Ямартай ч амжилт![/b][/size][/font] :-)

  15. aPpLeKoNeKo

    2009/10/01 at 12:43

    bid nar com deeree suugaad l jargaj bhad tsaana chin hүүhdүүd hoorhii doo

  16. sakbat

    2009/10/01 at 18:32

    xexe bi ene zuragniig beleglsen shd got garch baigaa baih naaa

  17. moochii

    2009/10/06 at 09:40

    ene zaluusdaa amjilt husie
    :41: :41: :41: :41: :41:

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *