ЗАЙСАНГААС БИШ ХАЙЛААСТААС ХОТЫГ ХАРААРАЙ…

0

ЗАЙСАНГААС БИШ ХАЙЛААСТААС ХОТЫГ ХАРААРАЙ...

ЗАЙСАНГААС БИШ ХАЙЛААСТААС ХОТЫГ ХАРААРАЙ ТЭГЭЭД ЯАГААД НАМАЙГ НЭР ДЭВШСЭНИЙГ ОЙЛГОНО…Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд 16-р хороонд Монгол Ардын Намаас нэр дэвшигч НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга Д.Ядамжавтай уулзлаа. Түүнтэй анх уулзахдаа би улстөрд будаг нь ханхалсан “шинэков” гэж бодож байлаа. Харин тэр нилээд зорилготой дориун эр аж. Залуу хүн зорилготой бол эх орон ирээдүйтэй гэдэг дээ.Залуусын хүч төсөөлснөөс ч илүү. Үнэхээр үе үеийн залуучууд тухайн нийгэмдээ өөрчлөлт шинэчлэлийг авчирч байсан. Хорооны иргэд ч эрч хүчтэй сайхан залуу ирлээ дэмжинэ ээ… Сайн ажиллаарай гэж итгэл үзүүлэн дэмжиж байна…Хорооны маань нийт иргэдийн 60 гаруй хувь залуучууд байгаа. Залуусын хүч төсөөлснөөс ч илүү. Хамтдаа дүүрэг хороогоо хөгжүүлцгээе.

Д.Ядамжав

Та Чингэлтэй дүүргийн ИТХ-д Хайлаастын гэх тодотголтой 16 хороонд нэр дэвшиж байгаа. Хорооныхоо талаар өөрийн үзэл бодлоо хуваалцахгүй юу?

Хүмүүс Зайсан толгой дээр гарч Улаанбаатар хотыг харах дуртай байдаг. Харин би Хайлаастынхаа урд овоон дээрээс хотыг харахыг илүүд үзнэ. Зайсан толгойгоос хотыг харахад Туул голыг тойрч барьсан баячуудын гял цал орд харш харагдахаас иргэдийн бодит амьдрал, их хотын асуудал харагддаггүй. Тиймээс л би жинхэнэ бодит амьдрал буцалж байдаг эндээс хотыг харж зогсохдоо хотынхоо хөгжлийн төлөө ажиллах их хүсэлд автсан.

Хийх аргаа биш харах өнцөгөө өөрчлөх нь амжилтын үндэс. Өнөөгийн удирдлагуудад яг л энэ чанар дутагдаад байх шиг. Хөгжлийг Зайсангаас биш, Хайлаастаас хийгээсэй гэж хүсч байна. Та ч гэсэн зав гаргаад Хайлаастын овооноос хотыг хараад үзээрэй. Их хот маань шал өөр харагддаг.

Манайхан нутаг усны талаар их ярьдаг. Аль нутгийн хүн бэ гэж асуумаар санагдлаа?

Манай үеийнхэн нэг их нутаг ус гээд байдаггүй шүү дээ. Залуу хүний хувьд, ажиллаж амьдарч байсан газартаа найз нөхөд, ах дүүтэй болчихдог нийтэч зантай. Гэхдээ аав ээжийнхээ төрж өссөн Завхан нутгийг би уугуул нутаг гэж хүндэлж явдаг.

Харин өөрийн маань төрсөн нутаг Эрдэнэт хот. Зууны манлай бүтээн байгуулалтын өлгий, хөдөлмөрч, бүтээлч,залуусын хотод төрж өссөнөөрөө бахархдаг. Одоо бол хотын хүн болсон. Оюутан болж их хотын иргэн болсноосоо хойш Чингэлтэй, Хайлаастад оршин сууж 8 дахь жилдээ амьдарч байгаа. Олон найз нөхөд, ах дүү нартай болсон ЧИНГЭЛТЭЙН ЗАЛУУ.

Хайлаастын овооноосоо харсан асуудалдаа эргэн орвол?

Хайлааст тэр дундаа манай 16-р хороо бол дүүргийн хоймор хороо. Айл гэрийн хоймор хэзээд цэвэр цэмцгэр, тохь тухтай байх ёстой.

Гэхдээ ямар байхыг тодорхойлогч нь эзэн болсон манай хорооныхон. Тиймээс манай хорооны хөгжлийг хорооны иргэд бид л тодорхойлно. Иргэдийнхээ төлөөлөл болж Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихээр санаа шулуудсан.

Маргааш цэвэр бохирын шугам татаад, нөгөөдөр орон сууц хаус барьж өгнө гэж би үлгэр ярихгүй. Харин маргааш та саналаа хэлэхэд нөгөөдөр би ажил хэрэг болгохын төлөө бүх чадлаараа гүйх болно. Хороонд маань яаралтай шийдвэрлэх, хийж хэрэгжүүлэх олон асуудал бий. Гэхдээ асуудлаасаа илүү хөгжих боломж гаргалгаа нь илүү олон байгаа. Иргэдийн маань өөрсдийн санаачлага, оролцоо хөгжлийн гол түлхүүр. Тиймээс би иргэдтэйгээ илүү ойр ажиллана.

Чи ер нь жаахан хэнхэгдүү юм аа даа…

Анх уулзсан хүн “Хэнхэг” л гэх байх даа. /инээв/ Гэхдээ буруу утгаараа биш юм аливаад зарчимч байдлаар ханддаг, бодсоноо шууд хэлчдэг шулуухан зантай.

Хэрэв Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдвол яг маргааш нь юу хийх вэ?

Манай хороонд сургууль байхгүй. Цэцэрлэгийн хүрэлцээ ч тааруу байна. Олон залуус хүүхдээ асар хол цэцэрлэгрүү зөөж, ажил амьдралаа зохицуулдаг. Цахилгаан эрчим, зам харилцаа, тохижилт үйлчилгээ гээд хийх ажил цөөнгүй. Тиймээс иргэдтэйгээ уулзаж санаа бодлыг нь сонсож ажлаа шуурхайлна. Иргэдийн оролцоо тэр тусмаа залуучуудын оролцоо бол дүүргийн хөгжлийн түлхүүр. Тийм ч учраас иргэдийнхээ санаа бодлыг сонсож тэдэнтэйгээ байнгын эргэх холбоотой ажиллана. Залуу хүнийхээ хувьд ажил хийх гэж ачаа үүрэх гэж, шинэ өнгө аясаар эрч хүчтэй ажиллах л гэж нэр дэвшин өрсөлдөж байна.

Баярлалаа. Сүүлийн асуултыг нээлттэй үлдээе…

Залуусын хүч төсөөлснөөс ч илүү. Үнэхээр үе үеийн залуучууд тухайн нийгэмдээ өөрчлөлт шинэчлэлийг авчирч байсан. Хорооны иргэд ч эрч хүчтэй сайхан залуу ирлээ дэмжинэ ээ… Сайн ажиллаарай гэж итгэл үзүүлэн дэмжиж байна…Хорооны маань нийт иргэдийн 60 гаруй хувь залуучууд байгаа. Залуусын хүч төсөөлснөөс ч илүү. Хамтдаа дүүрэг хороогоо хөгжүүлцгээе.

Ярилцсан Б.Эрдэнэбат

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *