
Жил бүр 1 сая орчим европчууд зүрх зогсох аюултай тулгардаг ба ердөө 8-хан хувь нь амьд үлдэж чаддаг. Зүрх нэгэнтээ зогссон бол 4-6 минутын дараа тархи үхдэг. Харамсалтай нь түргэн тусламж ирэх дундаж хугацаа 10 минут. Делфт технологийн их сургуулийн төгсөх курсын оюутан Alec Momont ганцхан минутанд мэргэжлийн хариу үйлдлээр хангах дрон буюу нисдэг хэрэгслийг бүтээжээ. Энэхүү дрон нь зүрх зогсох эрсдлийг 80 хүртэл хувиар бууруулж чадах аж.
Momont хэлэхдээ “Зүрх зогсолтын эхний хэдхэн минутанд зөв эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх нь энэ хэрэгслийн үндэс.” гэжээ. 100 км/цагийн дээд хурдыг гаргах дрон 12 км.кв талбай дотор ганцхан минутын дотор өвчтөнд хүрч чадна. GPS-ээр тодорхойлсон байршилд автоматаар нисэж хүрэх энэ нисдэг хэрэгсэл нь карбон бүтэцтэй ба 4 кг жинтэй ба нэмэлт 4 кг ачааг тээвэрлэх чадалтай. Зүрхний хэмнэл сайжруулагч хэрэгслийг өөртөө агуулсан дронтой түргэн тусламжийн оператортой холбогдох утас байх ба нэн даруй хийх арга хэмжээнүүдийг оператор зааварлах аж.
Хэдийгээр олон нийтийн газруудад зүрхний хэмнэл сайжруулагч хэрэгсэл түгээмэл байдаг ч зүрх зогсолтын 5 тохиолдлын 1 нь төхөөрөмж бараг байдаггүй айл гэрт тохиолддог байна. Мөн зүрхний хэмнэл сайжруулагчийг хэрэглэж чадах хүн тэр бүр байдаггүй байна. Одоогоор сургагдаагүй хүмүүсийн 20% нь хэмнэл сайжруулагчийг амжилттай хэрэглэж чадаж байгааг Momont хэлсэн ба хэрвээ нөхцөл байдал үүссэн газарт зааварчилгааг өгч чадвал энэ тоог 90% хүртэл өсгөж чадна хэмээжээ. Түүнчлэн дрон дээрх чанга яригч нь операторын өгч байгаа зааварчилгааг олон нийтэд сонсгосноор үүссэн сандралын нөхцлийг бууруулахад тустай гэсэн байна.
Амьдрал дээр ашиглахын өмнө дронд зарим зүйлсийг нэмэх хэрэгтэй байгаагаас дурдвал автоматаар нисэх дрон бартаа сааднаас зайлсхийх чадвартай байх ёстой гэх мэт.
Нэг нь 24,000 долларын үнэтэй байх энэ төхөөрөмжийг эмнэлгийн мэргэжилтнүүд аль хэдийнээ сонирхоод эхэлчихсэн байгаа аж. Мөн Momont-ын таамаглаж байгаагаар дроныг хамгийн багадаа 5 жил ашиглаж болно гэнэ.
Видео








Зочин
2014/11/13 at 23:05
MEDNEE2
Chimeg Chimgee
2014/11/14 at 04:51
Aimar
Chimeg Chimgee
2014/11/14 at 04:51
Aimar
Chimeg Chimgee
2014/11/14 at 04:51
Aimar
Chimeg Chimgee
2014/11/14 at 04:51
Aimar
Chimeg Chimgee
2014/11/14 at 04:51
Aimar
Chimeg Chimgee
2014/11/14 at 04:51
Aimar
Chimeg Chimgee
2014/11/14 at 04:51
Aimar
Chimeg Chimgee
2014/11/14 at 04:51
Aimar
Chimeg Chimgee
2014/11/14 at 04:51
Aimar
Chimeg Chimgee
2014/11/14 at 04:51
Aimar
Chimeg Chimgee
2014/11/14 at 04:51
Aimar
Chimeg Chimgee
2014/11/14 at 04:51
Aimar
Chimeg Chimgee
2014/11/14 at 04:51
Aimar
Chimeg Chimgee
2014/11/14 at 04:51
Aimar
Chimeg Chimgee
2014/11/14 at 04:51
Aimar
Chimeg Chimgee
2014/11/14 at 04:51
Aimar
Chimeg Chimgee
2014/11/14 at 04:51
Aimar