Сахилгагүй гөлөг нь эзнийхээ хөлийн эрхий хурууг цусыг нь гартал хазаж, зажилж орхисон нь түүнийг үхлээс аварч чаджээ

5

Гөлөг – дэлхий дээрх хамгийн хөөрхөн, хайр татсан амьтан. Хүнтэй харьцуулахад хурдан өсөж том болдог. Тийм ч учраас тэдний дэггүйтэх нь даанч дэндүү. Гэнэтийн байдлаар заримдаа бүр хүний амь насанд аюултай байхаар ч дэггүйтнэ.

Кембрижийн оршин суугч Дэвид Линдсэд тохиолдсон уг түүхийг Daily Mail-д нийтэлжээ. 64 настай эр өдрийн хоолны дараа дуг хийж байтал эхнэрийн аймшигтай чанга хашхирах чимээ сэрээжээ. Сэрээд хартал хөлийн эрхий хуруу нь тэр чигтээ цус болсон байсныг харав. Харин буйдангийн хажууд аймшигтай үйл явдлын буруутан нь сууж байна гэнэ – Харли – дөнгөж 7 сар хүрч байгаа бульдогийн гөлөг.

nypost.com

Эзнээ унтаж байхад нь ямар ч хамгаалалтгүй хурууг нь мэрж зугаацсан бололтой. Зүгээр ч мэрээгүй бүр ясыг нь цухуйтал зажилж орхисон байна. Дэвид хөлөө мэдрэхээ больсныг ойлгов.

Эхнэр нь цусыг тогтоож боолт тавиад нөхрөө эмнэлэгт үзүүлэхээр авч явсан байна. Британи эр эмнэлэгт хэвтэж нян үржихээс сэргийлж антибиотикийн эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй болжээ.

nypost.com

Эмнэлэгт хэвтэж байх үед эмч нар шинжилгээ хийх шийдвэр гаргажээ. Үүний улмаас буруутан маань баатар болж хувирав. Хуруу мэрсэн явдал нь амь аварсан үйлдэл болсон байна. Зүгээр нэг зөвтгөж ч юм уу эсвэл өмөөрч байгаа хэрэг биш шүү. Дэвид чихрийн шижинтэй. Томограф шинжилгээгээр түүний артери бөглөрч байгаа нь тодорхой болж явандаа цусны эргэлт удааширсны улмаас хөлөө тайруулж ч болзошгүй байжээ. Тийм учраас хөлөө мэрүүлсний дараа хүчтэй өвчин мэдрэхийн оронд дөнгөж бадайрч байгаа төдийхөн л мэдэрч байсан байна.

Өвчтөн одоо нэмэлт шинжилгээ хийлгүүлж байгаа бөгөөд цусан хангамжийг сайжруулах үүднээс стент тавиулах боломжийг судалж байгаа ажээ.

nypost.com

Бульдогийн гөлөг эзнийхээ хөлийг гэмтээсэн ч гэлээ эзэн нь түүнийг аврагчаа гэж улам хайрлах болжээ. Гөлөгнөөсөө салах тухай ямар ч бодол байхгүй. Уг асуудалд тэрээр учир утгатай, эерэг өнцгөөс хандаж байна. Хурууг нь тайрахад хүрвэл хуруугаа аваад явна гэжээ. Тэгээд гэртээ харьж Харлид хуруугаа бэлэглэх юм гэнэ.

Энэ бол зүгээр л тохиолдол – тэрнээс биш гөлөг эзнийхээ өвчнийг мэдрээд зориуд аварсан хэрэг биш юм. Гэхдээ нөгөө талаас нохойг өвчин мэдэрдэг гэж үздэг. Тиймээс зүгээр л дэггүйтлээсээ болоод мэрсэн гэж зуун хувь буруутгах ч боломжгүй юм.

trudog.com

Ирээдүйд эмч нарт хүчтэй өрсөлдөгч гарч ирэх ч юм билүү? Яагаад гэхээр бяцхан гөлөг эзэндээ ч мэдэгдэлгүй хурууг нь мэрж амийг нь аварч байна шүү дээ.

308
БахархмаарБахархмаар
96
ГоёГоё
71
Ха ХаХа Ха
67
ТэнэглэлТэнэглэл
66
ХөөрхөнХөөрхөн
27
ГайхмаарГайхмаар
22
БурууБуруу
21
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2023/05/28 at 13:18

    Ямар хөөрхөн юм бэ ийм мэдээ дуулгасанд баярлал
    аа

  2. Зочин

    2023/05/28 at 18:48

    wow! ямар хөөрхөн амьтан бэ. Зүгээр зүггүйтэж байгаад эзнийхээ амийг аварсан гэдгээ мэдэж байгаа болов уу?☺😄

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *