Загвар өмсөгч Ирина Шейк, АНУ-д алдар нэрийг олохоосоо өмнө Оросын өмнөд мужид амьдардаг байхдаа ямар охин байсан бэ?

1

Ирина Валерьевна Шайхлисманова – дэлхий дахинд Ирина Шейк нэрээрээ алдаршсан Орос гаралтай загвар өмсөгч. Өдгөө 36 настай тэрээр үнэхээр эрэлт ихтэй, түүнгүйгээр зохион байгуулагдах загварын үзүүлбэр гэж үгүй. Мөн тэрээр Кристиано Роналдотой болздог байснаас гадна жүжигчин Брэдли Купертэй гэрлэж охинтой болж байсан билээ.

Ирина Шейк нь Челябинск хотын ойролцоо байрлах Еманжелинскэд төржээ. Сургуулиа дүүргээд Челябинскийн их сургуульд элсэн суралцсан юм. Нутгийн агентлаг охиныг анзаарч “Светлана” загварын агентлагт загвар өмсөгчөөр ажиллах саналыг тавьсан гэдэг.

irinashayk / Instagram

Ирина 2004 онд Челябинскийн гоо бүсгүйн тэмцээний ялагч болоход Гия Жикидзя түүнийг анзаарч мэргэжлийн загвар өмсөгч болох санал тавьсан байна. Гия Жикидзя дэлхий дахинаа Наталья Водяноваг танилцуулсан төдийгүй өөр бусад бүсгүйчүүдийг ч амжилтад хүргэж чадсан буянтан.

irinashayk / Instagram

Ирина 2005 оноос эхлэн Европт, төд удалгүй АНУ-д ажиллах болсон.

irinashayk / Instagram

Тэрээр анхны томоохон гэрээгээ дотуур хувцасны Intimissimi брэндтэй байгуулжээ. Тэр цагаас хойш түүний амжилт оргил өөд явсан гэдэг.

day.iz

Өнөөдөр бид түүний алдартай болохоосоо өмнө хэрхэн харагдаж байсныг сонирхохоор шийдсэн юм. Агентлагийн мэргэжилтнүүд түүний юуг олж харж олны дундаас сонгож авсан юм бол? Та тэдний адил харж чадах уу?

irinashayk / Instagram

Эргэн тойрон байгаа тохижилтыг та хар даа, тэр үед олон хүн ингэж амьдардаг байж билээ. Ханаараа өлгөсөн том хивс та бидэнд дотно санагдана.

ucrazy.ru

Загвар өмсөгч өөрийнхөө гарлыг мартаагүй юм: охиндоо орос дуу дуулж өгдөг, төрөлх нутгаа эргэн дурсдаг, тэр ч бүү хэл эмээтэйгээ уулзахаар ч ирдэг.

vev.ru

Сошиал сүлжээгээр өөрийнхөө хуучны гэрэл зургуудаа хуваалцдаг нь өнгөрсөн амьдралаа хүндэлж явдгийн илрэл болно.

metronews.ru

Уншигч танд Ирина Шейк таалагддаг уу?

32
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *