Тэр чигтээ шавраар хучигдсан байсан хөөрхий нэгэн амьтныг барилгын талбай дээрээс олжээ. Түүнийг угаагаад, шавраас нь салгатал ямар амьтан байсан гээч?!

0

Барилгын талбай дээр ажиллаж байсан ажилтнууд траншейний нүхэнд унаад арайхийн хөдөлж байгаа өргөстэй бөөрөнхий зүйлийг санамсаргүй олжээ. Эхлээд чухам ямар амьтан байгааг тэд тодорхойлж чадаагүй юм – яагаад гэвэл тэр чигтээ шавар болсон байв.

Түүнийг Английн Сент-Олбанс хотоос олсон юм. Хөөрхий амьтан барилгын талбай дээрх траншейний нүхэнд унаад тэр чигтээ шавар болчихсон байжээ. Шавар нь хатаж эхэлсэн тул олигтой хөдөлж ч чадахгүй байсан нь тодорхой. Барилгачид түүнийг нүхэнд унаснаас хэд хоногийн дараа олсон гэж тооцож байна. Траншейний нүхийг уг нь модон хавтангаар тагласан байсан ч тэрээр жижигхэн нүхээр унасан бололтой. Ажилчид эхлээд ямар амьтан байгааг ойлгохгүй хэсэг харжээ, харин дараа нь л зарааны өргөсийг ялгаж харсан байна.

dailymail.co.uk

Ажилчид аврах ангийнхныг тэр дор нь дууджээ. London Colney Hedgehog Rescue аврах төвийн аврагчид дуудлагыг хүлээн аваад цаг алдалгүй ирж хөөрхий зарааг аваад явсан байна. Хэсэг хугацааны дараа эмэгчин зараа болохыг тодорхойлж түүнд Клейла (Klayla, clay/шавар-гэдэг үгнээс гаралтай) гэдэг нэр хайрлажээ. Аврагчдын өмнө том хариуцлага оногдож – зараа тэр чигтээ шавар, бохир болсон тул түүнийг яаралтай аврах хэрэгтэй.

dailymail.co.uk

Зарааны шаврыг угааж цэвэрлэхэд тэд 1,5 цаг зарцуулжээ. Зараа ихэд айсан бололтой. Даарсан бас айснаасаа болоод бие нь чичирч байлаа. Аврагчдын ачаар тэр аюулаас аврагдсан. Зарааг бүрэн сэргэж бие нь тэнхэртэл аврах төвд үлдээхээр шийджээ. Хэсэг хугацааны дараа түүний зэрлэг байгальд нь буцааж тавина. Аврагчид зарааг буцааж тавихдаа түүнийг олсон газраас холгүйхэн орхихоор төлөвлөж байна. Яагаад гэвэл зарааны хувьд өөрийн газар нутаг нь тун чухал ажээ.

dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
57
ХөөрхөнХөөрхөн
9
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *