Гэрийн нөхцөлд бие даан нурууны булчингаа чангалж, бэхжүүлэх тусгай дасгалууд. Өдөрт 10 минут зарцуулаад ууц нурууны өвчнөөсөө салаарай

0

Нуруугаар өвдөх – нуруу нугасны асуудал үүсэж байгааг илтгэх аюултай дохио. Нурууны асуудлыг үл тоовол ясны шохойжилт эсвэл нурууны ясны мурийлт зэрэг байдлаар хүндэрдэг. Нурууны булчинг хөгжүүлээгүй байхад нурууг эгц байлгах үнэхээр хүнд.

Хөнгөн, шингэн хөдөлгөөнийг мэдрэхийн тулд заавал спорт заал явах ч шаардлага үнэндээ байхгүй юм. Нурууны булчинг чангалах тусгайлсан дасгалууд байдаг, эдгээр дасгалыг гэрийн нөхцөлд бие даан хийх бүрэн боломжтой.

© Depositphotos

 

Ууц нурууны булчин чангалах дасгал

Нурууны булчинг зайлшгүй чангалах шаардлагатай, яагаад гэвэл өдрийн турш маш их ачаалал авдаг биеийн хэсэг юм. Ялангуяа 8 цагийн турш суугаа ажил хүмүүс үүнийг нэн анхаарах хэрэгтэй. Буруу байрлалд суух эсвэл хөдөлгөөнгүй удаан хугацаагаар суухад хүзүү, нуруу, ууцаар таагүй өвчний мэдрэмж төрнө. Энэ асуудлаас салахын тулд ууц, нурууны булчин чангалах дасгалыг гэртээ тогтмол хийж занших нь зөв юм. Өдөрт өөртөө ядаж 10 минут гаргаж сураарай.

© Depositphotos

Ууц, нурууны булчин чангалах дасгал нь нурууны зангирсан булчинг суллах, мөн нуруугаар төөнөж өвдөх өвчнийг намдаахад тусална. Ууц, нурууны хурц өвчний үед аливаа дасгал хийхийг эрс хориглодог болохыг анхаарна уу. Өвчнийг хүндрүүлэхгүйн үүднээс мэргэжлийн эмчид заавал үзүүлэхийг зөвлөж байна. Та бүхэндээ ууц, нурууны өвчнийг намдаах, бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлэх дасгалыг танилцуулахаар бэлдлээ.

Дасгалыг хийж байхдаа зөв гүйцэтгэж байгаа эсэхийг онцгой анхаараарай. Том толины өмнө хийж чадвал бүр ч илүү үр дүнтэй, өөрийнхөө хөдөлгөөнийг хянах боломжтой юм. Халуун шршүүрт орсны дараа буюу булчин халсны дараа дасгалыг хийвэл үр дүнтэй болно.

© Depositphotos

 

Дасгалыг гүйцэтгэх зөв техник

1. Шалан дээр суугаад хөлөө урагш нь жийнэ.

2. Нуруугаа эгц байлгаад гараа хоёр тийш салгана.

3. Аажим баруун тийш эргэнэ, энэ үед ачааллыг нурууны бус хэвлийн булчинд авахыг хичээгээрэй. Нурууны булчингаа бага зэрэг сунгаж байна гэдгийг мэдэртэл эргэнэ.

4. Бэлтгэл байдалдаа аажим эргэж орно.

5. Одоо их биеэ зүүн тийш эргүүлж нурууны баруун хэсгийн булчинг мэдрээрэй. Их биеийг эргүүлж байх явцад бага зэрэг урагш эсвэл хойшоо болсон байна.

6. Бэлтгэл байдалдаа ороод дасгалыг тал тус бүрээр 5 удаа хийнэ.

Биеийн уян хатан чанарыг дэмжихийн тулд сунгалтын болон йогийн дасгалыг өдөр бүр хийж заншаарай. Балетчин болохгүй ч гэлээ нурууны өвчингүй, хөнгөн шингэн алхах болно. Булчингийн эрүүл байдлыг хангахын тулд цөөн тооны дасгалыг тогтмол хийхэд л хангалттай, жишээ нь планк – хамгийн үр дүнтэй дасгалд тооцогддог.

Нурууны булчин чангалах дасгалыг найз нөхдөдөө ч бас хэлж өгөөрэй.

2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *