Үйлчлүүлэгчдэдээ дээд зэргээр анхаарал тавьж, тав тухыг нь бүрэн хангаж чадсан төгс үйлчилгээний 20+ жишээ

0

Дэлгүүр, ресторан, зочид буудал гээд үйлчилгээ үзүүлж буй аливаа байгууллага үйлчлүүлэгчдээ дээд зэргийн үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг. Үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцэх үйлчилгээ үзүүлж чадсанаар түүнийг дахин дахин ирэх хүслийг өөрийн эрхгүй бий болгоно. Жишээ нь, нэгэн шүдний эмнэлгийн таазан дээр аварга том гэрэл зураг байрлуулж, өвчтөн шүдээ үзүүлж байх хооронд уйдахгүй зураг ширтээд хэвтэх нь. Харин Хонг Гонгийн нэгэн зочид буудал үйлчлүүлэгчдэдээ үнэгүй утас түр ашиглуулдаг, тэднийг хотоор зугаалж байхдаа харилцаа холбоотой байгаасай гэж хүснэ. Энэ мэт үлгэр жишээ үйлчилгээ улам их болоосой гэж хүсэж байна. Үйлчлүүлэгч “хаан” гэдгийг мэдрүүлсэн гэрэл зургуудыг та бүхэндээ сонирхуулахаар бэлдлээ.

“Би өрөөндөө зууш захиалсан юм, надад робот-хөргөгч үйлчилгээ үзүүллээ”

© jmill90 / reddit

 

Спорт барааны дэлгүүрт нэгэн усан сан бий, усан спортын хэрэгсэл туршиж үзэхэд зориулагджээ

© Fluxifactor / reddit

 

Тоглоомын нөөц хөзөр. Алга болгосон ямар ч хөзрийг орлоно. Хоосон талбайд нь хөзрийн тэмдгийг тавиад л боллоо

© wirenickel / reddit

“Хөзрөө алга болгочихсон уу, та хүүхэдтэй юу эсвэл салан задгай юу… Зүгээр л хоосон зайг бөглөчих”

 

Шүдний эмчийн таазан дээр хотын маш том гэрэл зураг бий, өвчтөн эмчилгээний үеэр яавч уйдахгүй

© sacha737 / reddit

 

Хонг Гонгийн энэ зочид буудалд үнэгүй ашиглаж болох гар утас байдаг. Үйлчлүүлэгч хотоор зугаалж байхдаа ашиглаж болно

© FightOnForUsc / reddit

 

Японы энэ рестораны халбага үзүүртээ тээглүүртэй, шөлөн дотроо халбага нь унахгүй амар юм

© Awsisazeen / reddit

 

Ахмад дайчдын тасалгаанд “амттан”аар дүүрэн том хайрцаг байдаг

© thesubordinate / reddit

 

Ахуйн хэрэглээний энэ дэлгүүр худалдан авагч нь дээсдвэл тодорхой хувийн хямдралын эрх өгдөг

© picklejewce / reddit

 

Машин угаалгын энэ газарт хүүхдэд зориулсан хөөсөн буу суурилуулжээ, угаалгаар өнгөрч байгаа машиныг тэд буудаж тоглоно

© Micool31 / reddit

 

Энэ ариун цэврийн өрөөний шээлтүүрийн ус гоожуулах товч нь хөлөөрөө дарахаар хийгджээ

© molokomoloko / reddit

 

Японы нэгэн пиццаны газрын хайрцаг нь дундаа бариултай

© SaekoZ2 / reddit

 

 

Хоолны энэ газрын ширээн дээр утасгүй цэнэглэгч суурилуулсан байна

© 0v3r9k / reddit

 

Хуучны үеийн утасны бүхээгт яаралтай үед ашиглаж болох дефибриллятор /зүрхийг автоматаар сэдээгч/ суурилуулжээ

© ButterBreadKnife / reddit

 

Хүнсний дэлгүүрийн үүдэн дээр агааржуулагчтай жижиг бүхээг бий, тэнд худалдан авагч өөрийнхөө нохойг санаа зовох зүйлгүй түр орхиж болно

© TonsilStoneButter / reddit

 

Санкт-Петербургийн нэгэн бэлэг дурсгалын дэлгүүрийн сагсанд ханшийн мэдээллийг агуулсан хуудас байрлуулжээ

© midoree / reddit

 

Үүргэвчний түгжээнд шүгэл байдаг

© spaceayylien / reddit

 

Энэхүү өндөр настны асрамжийн газрыг хаалттай хот гэж хэлж болно. Энд кинотеатраас гадна паб хүртэл бий

© ParzivalsQuest / reddit

 

Орон нутгийн худалдааны төв дотор хүрэм, хантаазны автомат машин суурилуулжээ

© chicharooo / reddit

 

Барааны хэмжээ, үнийг харуулсан өлгүүр

© Jackinmybox / reddit

 

Орон нутгийн пиццаны газар гэртээ пицца хийх бэлэн жоруудыг савлаж бэлдсэн байна

© c08306834 / reddit

 

Будапештын дурсгалт барилгын жижигрүүлсэн хувилбар. Хараагүй хүмүүс тэмтэрч “үзэхэд” нь зориулагджээ

© vrekstok / reddit

 

Зарим нэг алдартай хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж буй сахарын хэмжээг харуулсан үзүүлэн нэгэн шүдний эмнэлэгт байдаг

© mmaathiaas / reddit

Үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан ямар үйлчилгээний газраар та үйлчлүүлж үзсэн бэ?

19
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *