Алдартай одууд зураг авахуулахдаа гоё гардаг 12 заль мэх. Та ч бас эдгээрийг ашиглаж зурган дээр гоё гараарай!

3

Жүжигчин, загвар өмсөгч болон олны танил алдартнуудын хувьд зурган дээр гоё харагдуулдаг өөрсдийн гэсэн заль мэх гэж бий. Энэ нь тэдний сайхан харагддаг биеийн хэсэг гэхээсээ илүү, камертай харьцах чадвар эсвэл өнцгөө зөв олох мэдрэмжтэй нь холбоотой.

Өнөөдөр бид та бүхэнд зарим нэг олны танил хүмүүсийн зураг авахуулах үедээ гоё гардаг нууцаас хүргэхээр бэлтгэлээ. Сурахад амархан гэдгийг дуулгая.

1. Blake Lively хэлээ өргөж, тагнайндаа хүргэдэг бөгөөд ингэснээр тэр давхар эрүүтэй харагддаггүй

Давхар эрүүнд санаа зовох хэрэггүй. Та Blake-ийн энэ энгийн заль мэхийг хэрэглээрэй. Энэ нь хүзүүний булчинг хүчээр ажиллуулж, эрүүг илүү цэвэрхэн, өөгүй харагдуулдаг байна.

© s_bukley / depositphotos

 

2. Nicole Kidman хүзүүгээ чангалдаг бөгөөд ингэснээр нүүр царай нь илүү дээр харагддаг

Энэ жүжигчний бахархалтай биеийн галбир нь өөр нэгэн давхар эрүүг далдлах заль мэхтэй холбоотой. Тэр мөрөө бага зэрэг хойш нь болгож, толгойгоо дээшлүүлэхдээ хүзүүгээ чангалдаг. Энэ заль мэх нь ямар ч арьсны асуудлыг далдална.

© EAST NEWS © Invision/Invision/East News

 

3. Monica Bellucci толгойгоо өргөдөг

Италийн жүжигчин өргөн тархсан энэхүү заль мэхийг зураг авахуулах үедээ ашигладаг – толгойгоо өргөж, хүзүүгээ татаж, мөн нүүрээ чангалдаг. Энэ поозыг илүү байгалийн мэт харагдуулахын тулд Monica бага зэрэг хажуу тийшээ гилжийдэг. Энэ заль мэхийг ашиглахад анхаарах нэг зүйл бий – хэрэв өнцөг таараагүй байвал, та зурган дээр этгээд харагдах болно.

© PPE/THORTON/SIPA/EAST NEWS © picture alliance / Geisler-Fotop/EAST NEWS

 

4. Taylor Swift хацраа бага зэрэг хазаж, шанаагаа тодосгодог

Америк дуучинд өвөрмөц хазалт байдаг бөгөөд тэр үүнийгээ ухаалгаар ашигладаг. Зураг авахуулахдаа тэр ихэнхдээ шүдээ харуулдаг бөгөөд үүний зэрэгцээ хацраа бага зэрэг хаздаг. Ингэснээр түүний шанааны ясыг илүү тодосгож өгч байгаа юм. Энэ заль мэх эрүүний гажгийг далдална.

© 0000028/Reporter

 

5. Megan Fox хэлээ ил гаргаж, илүү дур булаам харагддаг

Америк жүжигчний энэхүү нүүрний хувирал амаа ангайлгаж, хэлээ бага зэрэг гаргахыг хэлж байгаа юм. Тэр ингэснээр илүү дур булаам харагддаг. Заримдаа жүжигчин бүсгүй бага зэрэг этгээд харагддаг боловч, энэ нь түүний биеэ авч яваа байдал болон сэтгэл татам байдалд нь сөргөөр нөлөөлдөггүй байна.

© Danny Moloshok / Reuters © RGK, PacificCoastNews/EAST NEWS

 

6. Julia Roberts нүдээ том нээдэг

Энэ жүжигчний алдартай Холливуд инээмсэглэлийн цаана бяцхан нууц оршиж байдаг. Далайцтай инээмсэглэхдээ, Julia нүдээ онийлгодоггүй бөгөөд дээшээ хардаг. Энэ нь түүний нүдний ойролцоох үрчлээг далдлахад туслахаас гадна гэнэн бас дэггүй харагдуулдаг ажээ.

© AXELLE WOUSSEN/Bauer Griffin/East News © Jack Shea/Starshots/Broadimage/Broad Image/East News

 

7. Jennifer Lawrence нүдэндээ анхаардаггүй бөгөөд хөмсгөө өргөдөг

Жүжигчний энэхүү нүүрний хувирал нь бага зэрэг хөмсгөө өргөж, харагдах байдалдаа анхаарахгүй байхыг хэлнэ. Үүний тулд Jennifer камер руу шууд эгц хардаг бөгөөд үүний зэрэгцээ, нүдэндээ анхаарал хандуулдаггүй. Өөрөөр хэлбэл дотоод гоо сайхнаа мэдрүүлэхийг хичээдэг байна. Ингэснээр түүнийг илүү нууцлаг болохыг илтгэдэг.

© jlawthequeen / instagram © Ivan Nikolov / WENN.com/agefotostock/East News

 

8. Mila Kunis дээд зовхио бага зэрэг доош нь будсанаар өөрийгөө мэдрэмжтэй гэж харагдуулдаг

Том нүдтэй харагдах нь жүжигчний гол баримталдаг зарчим юм. Учир нь тэр гетерохромитой – түүний баруун болон зүүн нүдний болор нь өөр өөр өнгөтэй. Тэр илүү мэдрэмжтэй харагдах зорилгоор зовхио будахдаа анхаардаг. Энэ аргыг зөвхөн байгалиасаа том нүдтэй охид ашиглавал тохирно. Эс бөгөөс таны нүдийг нарийхан зураас шиг харагдуулах эрсдэлтэй.

© Hahn Lionel/ABACA/EAST NEWS © Gilbert Flores/Broadimage/Broad Image/East News

 

9. Charlize Theron амаараа амьсгалаа гаргадаг

Бодит мэт зураг авахуулахын тулд жүжигчин бүсгүйн заль мэхийг ашиглах боломжтой – тэр амаараа амьсгалаа гаргадаг. Ингэснээр түүний уруулыг ямар ч эффектгүйгээр илүү хөвсгөр харагдуулдаг байна.

© VALERIE MACON/AFP/East News © Lisi Niesner / Reuters

 

10. Meghan Markle толгойгоо бөхийлгөж, хүмүүстэй илүү ойртдог

Зураг бүхэнд нөхөрсөг гарахыг хүсэж байвал, яг гүнж шиг байх ёстой. Тэр энэ энгийн заль мэхийг ашигладаг – толгойгоо бөхийлгөж, бага зэрэг хажуу тийш болно. Ингэхдээ сайхан инээмсэглэж, нүдээ том нээж, гараараа далладаг бөгөөд энэ нь уг поозыг илүү сэтгэл татам харагдуулдаг ажээ.

© James Whatling / MEGA/Mega Agency/East News © POOL PA/Associated Press/East News

 

11. Sandra Bullock мөрөө өргөж, биеийнхээ сайхан галбирыг тодосгодог

Мөрөө бага зэрэг өргөснөөр, жүжигчин бүсгүй эгмээ чангалж, гайхалтай биеийн галбираа харуулахыг зорьдог. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Эс бөгөөс таны хүзүү хэт богино харагдана.

© Invision/Invision/East News © Lucas Jackson / Reuters

 

12. Kristen Dunst амныхаа хагасыг ашиглаж инээмсэглэдэг

Ингэж инээмсэглэх нь түүний заль мэх бөгөөд бүх зурган дээрээс нь харж болно.

Хүн бүрд зураг авахуулахдаа ашигладаг пооз гэж байдаг. Хамгийн гол нь хэтэрхий нэг зүйлээ дөвийлгөх хэрэггүй бөгөөд биеийнхээ бүх хэсгүүдийг жигд сайхан гаргахад анхаарах нь чухал юм.

© Shootpix/ABACAPRESS.COM/EAST NEWS © Evan Agostini/Invision/AP/East News

Танд зурганд гоё гарахад туслах өөр бусад заль мэх бий юу? Тийм бол бидэнтэй хуваалцаарай.

96
ГоёГоё
31
ТэнэглэлТэнэглэл
24
ГайхмаарГайхмаар
16
Ха ХаХа Ха
16
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Luna Lulu

    Luna Lulu

    2019/12/30 at 19:01

    Yshigaa huurlaa mehellee gd lai bolood bdiin

  2. Baatar Bavuudorj

    Baatar Bavuudorj

    2019/12/30 at 19:49

  3. Baatar Bavuudorj

    Baatar Bavuudorj

    2019/12/30 at 19:49

  4. Мөөнөө Мөөнөө

    Мөөнөө Мөөнөө

    2019/12/31 at 12:44

    Б. Нацагдорж

  5. Б. Оюунтунгалаг

    Б. Оюунтунгалаг

    2019/12/31 at 23:25

    Ruby Rose

  6. Dashbaatar Amarsaihan

    Dashbaatar Amarsaihan

    2020/01/01 at 17:17

    ttggģghjh0000

  7. Mark Lhugueny

    Mark Lhugueny

    2020/01/02 at 15:05

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *