Маш их ашиг тустай Солонгос жимс

2

5 төрлийн амттай гэгддэг Солонгос жимсийг “Омижа (5 амтат үр жимс)” гэдэг.

Омижа нь “Исгэлэн, гашуун,  халуун, чихэрлэг, шорвог” гэсэн 5 янзын амт ялгаруулдаг гэсэн утгаар өгсөн нэр бөгөөд тэрхүү амтны дундаас исгэлэн амт илүү хүчтэй мэдрэгддэг. Хүчтэй исгэлэн амт бүхий Омижа нь эрүүл мэндэд маш олон ашиг тустай жимс юм. Омижа жимс нь ямар үр ашигтай талаар мэдэж авцгаая.

Архаг ядаргааг тайлах, тамир тэнхээг сайжруулна.

Омижа нь уураг, кальци, фосфор, төмөр, витамин В1 агуулахын зэрэгцээ Мали хүчил болон Тартарын хүчил зэрэг органик хүчил мөн агуулдаг тул ядаргаа тайлахад тустай. Орчин үеийн хүмүүсийн бүх өвчний эх үүсвэр нь архаг ядаргаанаас үүдэлтэй гэхэд хилсдэхгүй биз ээ. Уг жимс нь бие махбодийн эрч хүчийг сэргээж, ялангуяа эрчүүдийн чалхыг сайжруулахад маш сайн нөлөөтэй.

Ой тогтоолтыг сайжруулна.

Тархи болон элэгний уурагны агууламжийг нэмэгдүүлж хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Ой тогтоолтыг сайжруулж, төвлөрөх чадварыг нэмэгдүүлэхэд тустай тул зөнөх юмуу мартамхай болохоос сэргийлдэг. Үүнээс гадна тархины долгионд нөлөөлж нойрмоглохоос сэргийлнэ. Нэмж хэлэхэд энэ нь тархины долгионыг нойрмог байдлаас ангижруулах үр дүнтэй тул хичээлээ хийж буй оюутнууд хэрэглэвэл маш сайн нөлөө үзүүлнэ.

Мөгөөрсөн хоолойн эрүүл мэндэд сайн.

Жирийн үед хоолой өвдөх юмуу хүчтэй ханиалгах тохиолдолд хэрэглэвэл мөгөөрсөн хоолойг тэлэхэд тустай. Ялангуяа байнга ярьж байдаг ажил эрхэлдэг багш, илтгэгч нарын хувьд Омижа жимсний цайг тогтмол ууж хэрэглэвэл үр дүнтэй байна. Мөн ханиаднаас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй тул улирал солигдох үед урьчилан зэхэж тавьбал зохино.

Арьсны гоо сайхан

Омижа жимс нь олон халдвар, бохирдолд өртсөн арьсны дархлааг нэмэгдүүлдэг. Арьсыг сайхан байлгахын зэрэгцээ арьсны хүнд хэлбэрийн асуудлыг эмчлэхэд тусалдаг. Үүнээс гадна ургамлын гаралтай эстроген (estrogen) болох лигнан (lignan)-ийг агуулдаг бөгөөд энэ нь элэгний эсийг хамгаалах, нөхөн сэргээх, элэгний хорт хавдрыг дарангуйлах үйлчилгээтэй.

Уушигны үйл ажиллагааг мөн саадгүй явуулж, бөөрний үйл ажиллагаа болон цусны эргэлтийг сайжруулж, шар тайлахад үр дүнтэй. Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээг бууруулахад нөлөөтэй тул чихрийн шижин өвчтэй хүмүүст маш сайн нөлөө үзүүлдэг.

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.