Таны тархинд яагаад магни хэрэгтэй байдгийн 5 шалтгаан. Магни – энэ бол тархины шатахуун!

2

Магни нь бие махбодийн олон эд эсийг зөв ажиллуулахад нэн шаардлагатай микро элемент юм. Үүнд тархи ч бас орно.

Аж үйлдвэржилт өндөр хөгжсөн улс орны ард иргэд уламжлалт хоол хүнсээрээ дамжуулан өөрт хэрэгцээтэй магниг авч чаддаггүй байна. Магнийн дутагдал нас ахих тусам нэмэгддэгийг ч мөн анхааруулжээ.

Энэ нь насны өөрчлөлттэй холбоотой ой санамж муудахын гол шалтгаан болох бөгөөд өндөр настнуудын хувьд оюуны чадвар муудахад нөлөөлнө.

Таны тархинд магни зайлшгүй хэрэгтэй болохыг дараах 5 шалтгаанаар тайлбарлана.

1. Магни ой санамж сайжруулна

Магни нь удаан хугацааны ой санамжийг хадгалах тархины хэсгийг тэжээж байдаг ажээ.

Үүнээс гадна уг эрдэс бодис нь тархины урд хэсгийн хэвийн үйл ажиллагаанд ихээр нөлөөлдөг байна.

Магнийн ач тусаар бид богино хугацааны ой санамжаа сэргээж чаддаг, жишээ нь түлхүүрээ хаана тавьсан, плиткээ унтраасан эсэх, сүү худалдаж авах гэх мэт…

Магни мөн мэдрэлийн захуудын үйл ажиллагааг эрчимжүүлж мэдээлэл дамжуулах, холбох, ой санамж, мэдээлэл хадгалах үйл ажиллагааг хариуцдаг.

 

2. Магни сургалтын чанарыг сайжруулна

Нас ахих тусам шинэ зүйлд суралцахад хүндрэлтэй болдог гэдэгт бид итгэж ирсэн. Мэдээж 3 настай болон 70 настай хүний шинэ зүйл сурах чадвар харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ бидний тархи маш их чадвартай гэдгийг танд хэлье.

Хэрвээ бид тархийг булчингаа хөгжүүлдгийн адилаар хөгжүүлж анхаарал тавиад байвал өндөр насандаа ч ой санамжтай, суралцах чадвартай байхыг батална.

Үүнд хүрэх нэг арга бол – магни агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх.

Энэхүү эрдэс бодисыг хэрэглэснээр бид мэдрэлийн эд эсийн холбоосыг хөнгөвчилж өгнө, ой санамжаа сайжруулна, сэтгэл санаа сэргэнэ, мөн аливаа мэдээллийг амархан хүлээн авах чадвартай болно.

 

3. Магни нь стрессийг багасгахад тусална

Стресст ороход бие махбодь илүү их кортизол ялгаруулж эхэлдэг байна.

Энэ нь тархины бүтцийг гэмтээхэд хүргэнэ: гиппкамп – үр дагаварт нь ой санамж муудна, анхаарал төвлөрөл сулрахаас гадна сөрөг сэтгэл хөдлөл илүү хүчтэй болж ирдэг.

Энэ үед магни л тусална. Магни нь дааврын ялгаруулалтад нөлөөлж кортизолын түвшинг багасгана. Үүний үр дүнд бид стрессийг хянах боломжтой болох юм.

 

4. Магни нь Альцгеймерийн өвчнийг таслан зогсооно

Магни нь өөрөө бие даан Альцгеймерийн өвчнөөс 100 хувь хамгаалахгүй. Гэхдээ уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин хүндрэх явцыг удаашруулж өгөхөд нөлөөлнө.

Жишээ нь уг эрдэс бодис нь өвчний улмаас гэмтсэн эд эсийг сэргээх үйлчилгээ үзүүлдэг байна.

 

5. Магни нь айдсыг багасгаж анхаарал төвлөрөхөд тусална

Бид үе үе айдаст автаж сэтгэл зовох үе гардаг – бидний муу бодол “халдвартай” юм шиг л цааш тархаж эр зоригийг мохоодог, ингээд бид өөрсдийгөө хянах хяналтаа алдаж эхэлдэг байна.

Нөхцөл байдал бидэнд дарамт учруулна, сэтгэл санаа тогтворгүй болно, нойргүйдэлд автана, эдгээрийн үр дагаварт сэтгэл санаа туйлдаж хүчгүйднэ. Энэ үеийг бид даван туулж болох юм, өөрөөр хэлбэл магнийн дутагдалд оруулахгүй байх ёстой ажээ.

Магни нь бидний эд эсэд нэн шаардлагатай орц, тийм ч учраас “шатахуун” шиг л үүрэг гүйцэтгэдэг. Эрч хүч хамгаас их хэрэгтэй эд эрхтэн бол тархи, тиймээс тархинд илүү их магни хэрэгтэй.

Сэтгэл санаа тавгүйрхэх, мартамхай болох зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол “магнийн хоолны дэглэм” баримтлах цаг болжээ гэж ойлгоно.

 

Магнийн дутагдлыг хэрхэн нөхөх вэ?

Насанд хүрсэн хүний магнийн хэрэгцээ өдөрт 300-350 мг, зарим нэг өвчний үед энэ тунг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг.

Магнийн гол эх сурвалж нь хоол хүнс байна

Энэхүү эрдэс бодисоор шош, самар, бүхэл үрийн талх, шар болон бор будаа, ногоо (ялангуяа хар ногоон өнгийн), гадил, далайн байцаа, хар чавга, хатаасан чавга баялаг байдаг. Магни бие махбодид шимэгдэхэд архи болон кофеин муугаар нөлөөлнө.

Хоол хүнснээс өөрт хэрэгцээтэй шим тэжээлээ авч чадахгүй байгаа тохиолдолд нэмэлт амин дэмээр магниг авна. Мөн стресстэй, жирэмсэн эхчүүд, спортоор идэхвтэй хичээллэдэг хүмүүс магниг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг ажээ.

Та амин дэм эсвэл эрдэс бодисыг нэмэлтээр хэрэглэдэг үү?

6
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oyun-Erdene Zorigt

    Oyun-Erdene Zorigt

    2019/08/11 at 23:27

    Oyunzul Munkhbold

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *