Rammstein, AC/DC, Linkin Park: яагаад бидний сонсох дуртай рок хамтлагууд ийм сонин нэртэй болсон юм бол?

2

Эдгээр хамтлагуудын нэрийг бүгд л мэдэх боловч яагаад ийм нэртэй болсон тухайд ер нь бодож байгаагүй байх. Зарим нэг нэр нь маш сонирхолтой, бүр хувийн нууцтай холбоотой байх бол зарим нь зүгээр л тохиолдлоор сонгож авсан үгс байх нь ч бий.

Эдгээр хамтлагуудын дууг бараг бүх хүн сонсох дуртай гэж хэлж болох ба харин яагаад хайртай хамтлагууд маань ийм нэртэй байдаг талаар хүмүүс тэр болгон бодож байгаагүй байх.

AC/DC

Photo: cdn.arn.com.au

Эдний дууг огтхон ч сонсож байгаагүй гэж худал ярих хэрэггүй. Австралийн энэ алдартай хамтлаг нь дэлхий дахинд хард рок, хэви-металл гэгчийг нээн дэлгэрүүлсэн билээ. Гэсэн хэдий ч энэ хамтлагийн нэрэнд ямар нэг аймшигтай утга санаа огт үгүй.

AC/DC гэдэг нь тогтмол болон хувьсах гүйдлийн товчилсон нэр юм. Яг ийм бичиг Ангус Янгийн эгчийн оёдлын машин дээр бичигдсэн байсан бөгөөд эгч нь дүүдээ сургуулийн нэгэн тоглолтонд нь зориулж хувцас оёж байсан байна. Ердөө л ийм учиртай юм.

 

The Prodigy

Photo: images.wallpaperscraft.ru

Уг хамтлагийг үүсгэн байгуулагч, хамтлагийн гишүүн болох Лиам Хоулетт нь энэ нэрийг өөрөө бодож олсон бөгөөд ядаад байх юмгүй өөрөө ороод ирсэн нэр гэхэд болно. Prodigy гэдэг нь Moog Prodigy хэмээх синтезаторын нэрнээс авсан хэсэг.

 

Kasabian

Photo: playboyrussia.com

Эхлээд уг хамтлаг нь Saracuse гэсэн нэртэй байсан боловч удалгүй нэрээ солих хэрэгтэй болж. Тэдний шинэ нэр болох Kasabian нь Чарльз Мэнсоны “гэр бүл” хэмээх коммуны гишүүн Линда Касабианы дурсгалд зориулсан нэр байж. Бүр сүүлд энэ хамтлагийн гишүүдийг Мэнсоныг дэмжигч байсан гэж буруутгах явдал ч гарч байжээ.

 

Linkin park

Photo: s2.best-wallpaper.net

Энэ нэрний дор “Линкольны цэцэрлэгт хүрээлэн” гэсэн үг нуугдаж байдаг бөгөөд уг нэрийг бий болгож байх үед linkolnpark.com гэдэг домайн нэр аль хэдийн бүртгэлтэй байж. Тэгэхээр нь хамтлагийнхан ганц үсгийг нь гээгээд Linkin park нэртэй болжээ.

 

Pixies

Photo: i.pinimg.com

Энэ хамтлагийн нэр бий болоход жирийн толь бичиг л тус болсон гэдэг. Хамтлагийн гишүүд толь нээгээд хуруугаараа сохроор заахад рixies гэсэн үг таарсан бөгөөд энэ нь “жижигхэн хөөрхөн эльфүүд” гэсэн утгатай юм байна.

 

Pink Floyd

Photo: wallpapers4.hellowallpaper.com

Энэ хамтлаг анх байгуулагдаад байхдаа The Pink Floyd Sound гэсэн нэртэй байсан бөгөөд Хойд болон Өмнөд Каролины дуучин болох Пинк Андерсон, Флоид Каунсил нарын дурсгалд зориулан ингэж нэрлэсэн байна. Ингээд яваандаа хамтлагийн нэр богинохон болж The Pink Floyd болсон бол 70-аад оноос “the” нь ч алга болжээ.

 

Rammstein

Германы энэ алдартай хамтлагийнхан хэлэхдээ, тэдний нэр нь 1988 оны 8-р сарын 2-нд Рамштейн хэмээх нисэх баазад 3 онгоц агаарт мөргөлдсөн айхтар явдалтай ямар ч холбоогүй гэж ярьсаар өдийг хүрсэн байдаг.

“Эхлээд бид зүгээр л ийм нэрээр өөрсдийгөө тоглоомоор нэрлэсэн бөгөөд яагаад ч юм энэ нэр бидний хоч шиг болж хувирсан. Бид дараа нь энэ нэрнээс салж чадаагүй ээ” гэж тус хамтлагийн  Тиль Линдеманн нэгэн ярилцлагадаа дурссан байдаг.

Rammstein одоо хүртэл өөрсдийн дуу клипээр биднийгээ баярлуулсаар. Rammstein-ы шинэхэн клип дээр Тиль Линдеман нутгийн уугуул хүмүүстэй бүжиглэн, оросоор хайр дурлалаа илэрхийлж байгаа гардаг.

Зарим хүмүүс (сүүлийн гаргасан видео клип болон дууны үгтэй нь холбогдуулан) тэдний шинэ клип нь миграцийн хямрал, секс жуулчлал, даяарчлал, өөрийн үнэт зүйлсээ бусдад тулган хүлээлгэх тухай асуудлуудыг хөндсөн клип болж гэж үзэж байна. Та харин энэ клипийг үзээд тийм сэтгэгдэл төрөх нь үү?

3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *