Хэрвээ бүх жолооч эдгээр 17 дүрмийг бүгдийг мэддэг байсан бол авто тээврийн 10 осол тутмын 9 нь болохгүй байх байлаа!

2

Жолооч нарт хэрэг болох, төмөр хүлгээ хэрхэн ая тухтай, аюулгүй жолоодох талаарх 18 зөвлөгөөг эмхэтгэн хүргэж байна:

1. Та уулзвараар зүүн тийшээ эргэх гэж байгаа бол өөдөөс чинь шулуун явж байгаа машиныг өнгөрөөхдөө жолооны хүрдээ түрүүлээд зүүн тийш дараад зогсож баймаар санагдаж магадгүй. Ямар ч нөхцөлд ингэж болохгүй бөгөөд араас тань санамсаргүй машин мөргөх тохиолдолд та өөдөөс ирж байгаа том машины дугуйн дор орж болох юм! Дугуйгаа ямагт чигээрээ явах гэж байгаа мэт тэгшилж байгаарай!

2. Хэрэв та санаандгүй замын хашлага давсан, эсвэл цасан хунгарт орсон бол яаран жолооны хүрдээ эсрэг чиглэлд бүү дараарай. Хүрдээ тэр хэвээр нь барьж, тормоз дээрх хөлөө өөрчлөлгүй гишгэж, алсуур эргэж буцаж замдаа орно.

3. Урт удаан үргэлжлэх эргэлт дээр дотор радиусаар явж байгаа бол маш болгоомжтой байх хэрэгтэй. Хэрвээ өөдөөс явж байгаа машин гадна радиусаар явж байгаад шарваж эгнээгээ барьж чадахаа боливол 10 тохиолдлын 9-д нь тэр машин замын хашлага даван шуудуунд унах биш харин таныг чиглэх болно. Ийм нөхцөлд хамгийн зөв зүйл бол замын хажуугийн шуудуу руу чиглэх.

4. Эгнээ байр солихдоо үргэлж хурдаа нэм.

5. Авто замаар явж байхдаа машинаа хий өнхрүүлж (шааригдуулж) болохгүй. Ямар нэг зүйл болоход та машинаа тэр даруй хурдлуулж чадахгүй бөгөөд тормоз тэр бүр тус болох зүйл биш юм.

6. Эргэлт хийж байхдаа тормозлож огт болохгүй. Эргэлтийн үед зөвхөн хяналттайгаар хурдаа бага зэрэг нэмж л болно гэдгийг хатуу сана!

7. Үргэлж өөртөө аюулгүй нөөц хувилбар үлдээж бай. Жишээ нь, та урд байгаа машиныг гүйцэж түрүүлж чадах эсэхдээ эргэлзэж байвал түүний араас нилээдгүй зай авч эсрэг урсгалд хэсэг явж, гүйцэж түрүүлэх боломжтой гэдэгтээ итгэлтэй болтол дага. Харин тийм итгэл төрөхгүй бол буцаж эгнээндээ ор.

8. Хэрвээ таны өөдөөс явж байгаа машин гүйцэж түрүүлж амжихгүй шинжтэй болсон бол баруун тийш эргэх дохио өгч, аль болох баруун тийш хашлага руу шахаж явна. Гэрлээр дохиод байх шаардлага үгүй бөгөөд нөгөө машинд туршлагагүй жолооч явж байж болох юм.

9. Хэрвээ машин шарваж эхэлсэн бол сандрах хэрэггүй. Ийм нөхцөлд юу хийх хэрэгтэй тухай урьдчилан мэдэж авсан байх хэрэгтэй ба яг л тэр заавраар байх хэрэгтэй. Ямар ч боломжгүй нэг л нөхцөл байх бөгөөд энэ нь урдаа хөтлөгчтэй машин уруу газар шарвах юм. Харин бусад нөхцөлд байдлыг өөрчилж, арга хэмжээ авч болно.

10. Том тэгш талбай олж аваад өөрийн машинаар огцом хурд авахуулж, тормозлож үз. Машиныхаа боломжийг мэдэж авах нь хэцүү үед танд хэрэг болж болох юм шүү.

11. Чиглэл барих автомат системд бороо орж байх үед найдаж болохгүй. Акваплан буюу дугуй нойтон зам дээр гулгах үед энэ систем огт ажиллахгүй.

12. Дугуй хий эргэхээс сэргийлэх системийг салга (хэрвээ энэ нь чиглэл барих системтэй цуг нэг товчлуур дээр байдаг биш бол). Дан хөтлөгчтэй машинд энэ нь зөвхөн гай болно. Ялангуяа та огцом хөдлөн уулзвар нэвтрэх хэрэгтэй болсон үед.

13. Та зүүн эгнээгээр явж байх үед эсрэг урсгалын хөдөлгөөн удааширсан байвал тэдгээр зогсож байгаа машины дундаас гэнэт бодлогогүй явган зорчигч гарч ирэх аюултай гэдгийг санаж бай.

14. Өмнөхтэй адил нөхцөл-та зүүн эгнээгээр явж байхад баруун талын эгнээний машин зогсох юм уу маш аажуухан явж эхэлбэл тэд явган зорчигчийг урдуураа гаргаж байгаа гэсэн үг.

15. Хэрэв замын хашлагын ойролцоо хүүхэдтэй хүн, хүүхэд байвал хурдаа хас. Үргэлж. Хэзээ ч, ямар ч нөхцөлд. Жаахан хүүхэд тэнцвэрээ муу хадгалах ба тэд аюул мэдрэхгүй бөгөөд гэнэт огцом хөдөлгөөн хийх эрсдэлтэй.

16. Хэрэв зам дээр гэнэт саад бий болсон, ялангуяа янз бүрийн амьтан гарч ирсэн бол жолооны хүрдээ ийш тийш дарахаасаа өмнө нөхцөл байдлын үнэлэхийг оролд. Ингэхгүй бол та золбин нохойг тойрох гэж байгаад шонгийн мод мөргөх аюултай.

17. Зам тээврийн бүх ослын 99% нь өндөр хурдтай холбоотой. “Хэрвээ жаахан удаахан л явсан бол бүх зүйл өөр байх байсан даа” гэж өнгөрсөн ослын тухай бодож байсан тохиолдол танд их бий юу? Энэ тухай бодоод үзээрэй.

Аян замдаа сайн яваарай.

9
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *