Алдаа нь ололт болсон 12 шинэ нээлт

0

Өнөөдөр бидний байнгын хэрэглээ болсон олон зүйлс анх бүтээгдэхдээ өнөөгийн бидний хэрэглэж байгаагаас өөр зорилгоор бүтээгдсэн байдаг аж. Зарим нь бүр ямар ч шинэ бүтээл, нээлтийн зорилгогүйгээр бүтээгдсэн байдаг. Та бидний хэрэглэж байгаа доорх 12 бүтээгдэхүүн үнэхээр санаанд оромгүй байдлаар бүтээгдсэн юм байна.

1. Шоколадны хэлтэрхийтэй жигнэмэг /Chocolate Chip Cookies/

1930 онд Toll House-ын хамтран эзэмшигч Ruth Graves Wakefield шоколадтай амттан бэлтгэхээр оролдохдоо шоколадны хэлтэрхийнүүд нь хайлаагүйг харснаар энэ жигнэмэг бий болох үндэс нь тавигджээ.

2. Эрдэнэшишийн нэвс /Corn Flakes/

Dr. John Harvey Kellogg, Dr. William Keith Kellogg нар хоол хүнсний мэргэжилтнүүд байсан ба тэд амталсан хүнс нь сексийн дур хүслийг нэмэгдүүлдэг гэж үздэг байв. Нэгэн удаа тэд чанд цагаан хоолны дэглэм боловсруулахдаа улаан буудай чанах зуураа өөр зүйлд анхаарлаа хандуулан хийж байжээ. Хэсэг хугацааны дараа эргээд иртэл улаан буудай нь хатчихсан байсан ч тодорхой төсвийн хүрээнд ажиллаж байсан учир элдүүрээр хавтгайлан элдсэнээр шаржигнасан шарсан нэвсийг бий болгосон байна.

3. Хиймэл амт оруулагч

1879 онд химич Constantin Fahlberg чулуун нүүрсний давирхайтай ажилласны дараа гараа угаахаа мартан оройн хоолоо идэхээр гэртээ харьсан байна. Гэтэл түүний гартаа барьж идсэн бүхэн чихэрлэг амттай болоод байсныг ажигласнаар өнөөгийн сахар орлуулагч бий болжээ.

4. Иштэй жимстэй мөхөөлдөс

1905 онд 11 настай Frank Epperson содтой ус хийж уухаар шилэн аяганд усанд содны нунтаг хийгээд модон хутгуураар хутгаж байгаад мартаж орхисон байна. Шөнө температур хасах хэмтэй байсан учир хүүгийн хийж тавьсан ус хөлдсөн бөгөөд өглөө нь Frank усаа уух гэтэл модон иштэй хөлдүү сод болсон байжээ. Жаал хүү модон ишнээс нь бариад амтархан идсэнээр энэ амттан бий болжээ.

5. Бохь

Thomas Adams резинийг солих байгалийн латексыг бүтээх оролдлого хийж байх зуураа бодисоо таамгаар шалгахаар амандаа хийсэн байна. Гэтэл нь энэ нь зажлахад маш зугаатай байсан учир амт оруулагч нэмж хийн, 1888 онд үүнийгээ бохь хэмээн нэрийджээ.

6. Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл

Эхэндээ Cellucotton хэмээн нэрлэгдэж байсан энэ зүйлийг Улаан загалмайн сувилагч нар эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл болгох хүртэл цэргүүдийн шархыг бооход ашиглаж байв. 1920 онд Kotex брэнд эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж эхэлжээ.

7. Оргилуун дарс

Энэ исгэлэн ундааг хэн бүтээсэн нь өнөө хэр тодорхойгүй байгаа ч цаг уурын өөрчлөлтөөс үүссэн гэдэг хүчтэй онол байдаг аж. Дарс исгэх явц температур болон цаг уурын байдлаас онцгой хамаардаг байх үе, 1940-өөд оны үед болсон цаг уурын ноцтой өөрчлөлт дарсны үйлдвэрлэлд нөлөөлсөн гэдэг. Температурын уналт хөрөнгө бүрэн исэхгүй байхад хүргэснээр усан үзмийн шүүсний исэлт 2-р шатандаа зогсож, нүүрстөрөгчийн давхар исэл үүссэнээр өнөөгийн оргилуун дарс бий болсон гэнэ.

8. Play-Doh баримлын шавар

Noah McVicker-ийн эзэмшдэг Kutol Products хэмээх савангийн үйлдвэр байсан ба энэ нь Play-Doh-ыг ханын цаас цэвэрлэгч хэмээн худалдаалдаг байв. Харин хүүхдүүд сургуулийн гар урлалын хичээл дээр үүнийг ашигласнаар энэ бүтээгдэхүүн хэдэн жилийн дараа хүүхдүүдэд зориулагдсан бүтээгдэхүүн хэлбэрээр үйлдвэрлэгдэх болжээ.

9. Төмсөн чипс

Нью Йоркын Саратога Спрингс хотоос гаралтай энэ бүтээгдэхүүн урьд нь Саратога чипс хэмээн нэрлэгддэг байв. Тогооч George Crum-ыг шарсан төмс нь хэтэрхий зузаан, нойтон байна гэсэн гомдол бухимдуулсан учир тэрээр эсрэгээр маш нимгэн хэрчсэн төмсийг маш удаан шарж, давс цацаад гомдол гаргасан үйлчлүүлэгчид өгсөн байна. Гэтэл энэ нь үйлчлүүлэгчид маш таалагдаж, дахиад ийм төмс байна уу хэмээн асуухад хүргэжээ.

10. Slinky

Тэнгисийн цэргийн инженер Richard James хөлөг онгоцны хүчийг шалгах метр бүтээж байх үеэр түүний нэг пүрш ширээн дээрээс уначихсан байна. Пүрш шалан дээгүүр агшиж сунан явсаар байсан нь James-т хүүхдүүдийг зугаацуулах тоглоом бүтээх санааг төрүүлжээ. Slinky тоглоомны анхны тоглоом хэлбэрийн хувилбар 1945 онд гарчээ.

11. Тэмдэглэлийн цаас буюу Post-Its

1968 онд 3М компани супер цавуу бүтээхээр оролдож байв. Гэтэл эсрэгээр сайн наалддаггүй, амархан салдаг, наалдсан газартаа үлдэгдэл үлддэггүй зүйлийг бүтээчихсэн байна. Тухайн үед ажиллаж байсан эрдэмтдийн нэг Art Fry үүнийг сүмийн дууныхаа тэмдэглэгээ болгон ашиглаж болох юм гэж бодсоноор өнөөгийн тэмдэглэлийн цаас бий болох үндэс тавигдсан байна.

12. Coca-Cola

Эмийн санч John Pemberton өөртөө өвчин намдаах охь бүтээсэн байна. 1886 онд эм гэдэг утгаар эмийн сангуудаар худалдаалагдаж эхэлсэн энэ ундаа 1 аяга нь 5 центийн үнэтэй байжээ.

2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *