Бид хүүхдүүдээ зун аль болох хөл нvцгэн явуулж байх хэрэгтэй. Хүүхэд хэдий чинээ хөл нvцгэн явна төдий чинээ тархинд нь эерэгээр нөлөөлдөг!

4

Би зуны улирлыг дандаа сайхнаар төсөөлдөг – хүүхдүүд зүлэг, элс эсвэл хаа нэгэн газар хөл нvцгэн гүйлдэж тоглоод л… Бяцхан тэр нvцгэн хөл эрх чөлөө, цайлган цагаан сэтгэлийг илэрхийлэл ч юм шиг, бага насны баяр баяслыг тэд л мэдэрч байгаа даа гэмээр.

Үүний хажуугаар хүүхдийн гутал бас л хайр татам байдаг. Бяцхан хөлд өмсгөсөн Timberland-ыг харсан уу? Ямар эгдүүтэй гэж санана.

Гэхдээ хүүхдүүд хөл нvцгэн явж байх хэрэгтэй. Ийм сэдвийг судалдаг хүмүүсийн хэлж байгааг сонирхвол, хүүхэд хэдий хэр удаан хугацаанд гуталгүй хөл нvцгэн явна, төдий чинээ хүүхдийн тархинд эерэгээр нөлөөлдөг гэжээ.

Энэ тухай сайтар эргэцүүлж бодвол үнэхээр нөлөөтэйг нь ойлгоно. Багадаа байнга гуталтай байсан хүмүүс хөлний ямар нэгэн асуудалтай тулгардаг. Жишээ нь, хөлийн ул хавтгайрах нь багаасаа гутал өмссөнтэй холбоотой. Мөн эрдэмтэд судлаачдын олон удаагийн судалгаагаар – гутал, ялангуяа битүү гутал нь аарцагны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Gait & Posture-ийн 2008 онд хийсэн судалгааны үр дүнгээс харахад, хүүхдүүд уламжлалт хатуу ултай гутлын оронд уян зөөлөн ултай гутал өмсөж байх ёстой ажээ. Мөн бусад судалгаанууд ч гэсэн гутал хүүхдийг буруу алхахад нөлөөлдөг гэсэн байна.

Хүүхдээ хөл нvцгэн явуулахыг эрмэлздэг эсвэл байнга гутлаа тайлж хаяад байдаг хүүхдүүдэд сайхан мэдээ болж байгаа юм. Хөл нvцгэн явах нь муу биш төдийгүй эрүүл мэндэд сайн гэж үзэх болжээ. Гутал гээч зүйл гарч ирэхээс өмнө хүмүүсийн эрүүл мэнд илүү сайн байсан, тэдний хөлийн улны хөгжил хэвийн явагдаж байжээ. Тэгэхээр хүүхдүүд хэдий хэр хөл нvцгэн явна, төдий чинээ тэдний эрүүл мэндэд сайн гэж ойлгоно.

Гуталгүй явах – монголчууд бидний хувьд бол нэг их анхны ойлголт биш гэж хэлж болно. Гэхдээ орчин үед ихэнх хүн ам нь хот суурин газарт амьдарцгааж байна, тэгээд ч цаг агаарын хувьд эрс тэс учраас гутал өмсөхөөс өөр аргагүй. Гутал гэдэг зүйл моодны нэгэн салшгүй хэсэг болжээ.

Гэхдээ бид өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн тэр соёлыг өвлөх нь зүйтэй бөгөөд хүүхдүүдээ боломж нь гарвал хөл нvцгэн явуулахыг хичээх хэрэгтэй. Мэдээж хотын гудамжинд хөл нvцгэн явуулаад байх нь хаашаа юм, элдэв бэртэл гэмтэл авахаас эхлээд асуудлууд их бий. Хотоос гадагш зуслан, лагерийн хашаандаа хүүхдүүдээ аль болох хөл нvцгэн тоглуулж байхыг хичээгээрэй. Хамгийн гол нь хүүхдийн хөлөнд шигдээд орчих зүү, хурц үзүүртэй хадаас, шилний хэлтэрхий зэрэг байх вий, сайтар шалгаж цэвэрлээрэй.

Хөлийн уланд бусад эрхтнүүдтэй холбоотой маш олон цэгүүд байрлаж байдгаас тархитай холбоотой цэг бий. Хүүхдийн мэдрэлийн систем нь авч байгаа шинэ туршилт болгоноос хөгжиж байдаг, тиймээс хүүхдээ аль болох хөл нvцгэн явуулж эдгээр цэгүүдэд нөлөө үзүүлэх, мэдрэл, тархийг идэвхтэй хөгжих боломжийг олгох нь чухал. Тэд өөрийн биеэр орчим тойрноо мэдэрнэ, тэнцвэрээ өөрийн хүч чадлаар олж авна мөн мэдрэл – булчингийн хүчийг зөв хөгжүүлж чадна.

Тэгэхээр дараагийн удаа хүүхэд тань гутлаа тайлж хаяад агуйн зэрлэг амьдралаар амьдрах тоглоом тоглож байвал чөлөөтэй тоглуул. Тэднийг өөгшүүл, онгироо. Хөлөө дараа нь угаачихна л биз, үүнд санаа зовох зүйл огт алга. Хүүхдүүдээ хөл нvцгэн явуулахад нь өдөөх маш олон төрлийн тоглоом бий, тэдэнтэйгээ цуг тоглож наад. Хүүхдүүд өөрсдийнхөө байгалиас заяасан тэр л мэдрэмжээ мэдрэг л дээ.

3
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Urantsetseg Sukhbaatar

    Urantsetseg Sukhbaatar

    2019/05/02 at 21:19

    Nergui Nergui

  2. Зочин

    2019/05/02 at 21:41

    nertei

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *